ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Балжинням: ЕБС-ийн сурах бичиг хэвлэлтээс гартал цахим хэлбэрээр нь ашиглах боломжтой

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдыг түрээсийн сурах бичгээр хангахаар болсон.

Хичээлийн шинэ жилийн эхний долоо хоног дуусаж буй ч сурах бичгүүд хэзээ сурагчдын гар дээр очих нь тодорхойгүй байна. Зарим сургуулийн багш нар хичээл ороход хүндрэлтэй байгаа тул сурах бичгээ гадуур худалдаанаас авахыг сурагч, эцэг, эхчүүдээс шаардаж эхэлжээ.

Тиймээс түрээсээр ашиглах сурах бичиг хэзээ сургуулиудад хүргэгдэх талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжиннямаас тодрууллаа. 

-Энэ хичээлийн жилд ахлах, дунд ангийн сурагчдыг түрээсийн сурах бичгээр хангах болсон. Уг ажлын явц ямар байна вэ?

-Засгийн газрын хуралдааны 2009 оны 28 дугаар тэмдэглэлээр бага ангийн сурагчдыг сурах бичгийг төрөөс 100 хувь дааж, 6-12 дугаар ангийн хүүхдүүдийн сурах бичгийн 40 хувийг төрөөс даана гэсэн байгаа. 

Тэгэхээр түрээсийн сурах бичгээр үлдсэн 60 хувь буюу 2019-2020 оны хичээлийн жилд ахлах, дунд ангийн 181 мянга гаруй сурагчийн сурах бичгийн асуудал яригдаж байна гэсэн үг. 

Өмнө жилүүдэд хэвлэлийн компаниудад сурах бичиг хэвлэх эрх өгч, үнийн дээд хязгаарыг нь тогтоож өгдөг байв. Ингэхэд зах зээлийн эрэлтээ даган компаниуд харьцангуй цөөн тоогоор хэвлэн борлуулж байсан тул хүрэлцээ хангамж бага байсан.

Өөрөөр хэлбэл, эздэдээ хүрэхгүй байсан тул сурах бичгийн түрээсийн тогтолцоог хэрэгжүүлэхээр 2010-2015 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр туршилтын төсөл хэрэгжүүлсэн нь амжилттай болж, сурах бичгийн хангалт 85-90 хувьд хүрч байсан. 

Харин энэ жилээс дахин нэвтрүүллээ. Одоогоор хэвлэлийн компаниуд дунд худалдан авах ажиллагаа явуулж дуусан холбогдох материалуудыг Азийн хөгжлийн банк руу хүргүүлэн, хариу хүлээж байгаа. 

-Тэгэхээр түрээсээр ашиглуулах сурах бичгүүдийг хэвлэж эхлээгүй байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Азийн хөгжлийн банкнаас худалдан авах ажиллагааны материалуудыг нягталж байгаа учраас хэвлэлт хүлээгдэж байна. Хэрэв Азийн хөгжлийн банкнаас зөвшөөрч, санхүүжилт олговол хэвлэж эхэлнэ. 

-Багш нар хичээл явуулахад хүндрэлтэй байгаа тул сурах бичгээ яаралтай ав гэж шаардаж байгаа мэдээлэл байна. Энэ талаар та тайлбар өгөхгүй юу? 

-Энэ сард багтан сурах бичгүүдийг  хэвлэн нийлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж дуусгана. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн бүх ангид хэрэглэх сурах бичгүүдийг цахим орчинд байршуулсан байдаг. Тэндээс үзэх боломжтой бөгөөд шаардлагатай тохиолдолд хэвлээд хэрэглэх боломжтой.

Тиймээс хичээлийн явцад ямар нэг хүндрэл үүсэхгүй бөгөөд гадуур худалдаанаас ашиглах шаардлагагүй. 

-Түрээсийн сурах бичиг ашиглахад нэг сурагч хэдэн төгрөг төлөх вэ?

-Сурагчид багцаар нь авч хэрэглэх бөгөөд дунджаар 20 орчим мянган төгрөг байх тооцоололтой байна. Энэ нь туршилтын төсөл хэрэгжүүлэх явцад гаргасан үнэ бөгөөд эцэслэн шийдээгүй байна. Хэвлэлтийн дараа үнийг албан ёсоор тогтооно. 

Сурах бичгүүдийн цахим хувилбарыг энд дарж үзнэ үү.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ха ха ха [66.181.186.182] 2019/9/24
Сурах бичиггүй байлгана гадэг бол гэмт хэрэг боловсролын сайдыг шоронд хий
0 | 0 Хариулах
Эрдэм [202.179.31.118] 2019/9/9
Сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэж болохгүй,хүүхэд компъютерийн дэлгэц удаан харах нь эрүүл мэндэд нь хортой энэ тэр ч өнгөрчээ.Дунд ангийн гэрийн даалгаврыг 3-5 цаг сууж байж хийдэг.Тэр хугацаагаар утасны дэлгэц ширтэнэ гэсэн үг.Яам нь энэ жил хичээл эхлэнэ гэж төлөвлөөгүй байсан бололтой.
0 | 0 Хариулах
Сурагч [66.181.161.39] 2019/9/8
Ямар тэнэг юм бэ? 9-р сарын 1-нд хичээл эхэлнэ гэдгийг мэдэхгүй Боловсролын яамныхан
0 | 0 Хариулах
Баатарбилэг [66.181.161.86] 2019/9/8
Одоогоор хэвлэлийн компаниуд дунд худалдан авах ажиллагаа явуулж дуусан холбогдох материалуудыг Азийн хөгжлийн банк руу хүргүүлэн, хариу хүлээж байгаа. Энэ худлаа мэдээлэл байна сонгон шалгаруулалт дуусаагүй,шинэ хуучин 2 сайдын ашиг сонирхол нийлэхгүй бөөн будлиан манай компаин шүүхэд өгнө 60 тэрбумынхан ингэж галзуурахгүй шүү,
0 | 0 Хариулах
zochin [103.212.118.171] 2019/9/7
Bolovsroliin buh zuil [хориотой үг] boljee.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.228.114] 2019/9/7
Боловсролын яам аль эрт 6 сард дараагийн хичээлийн жилд хэрэглэх сурах бичиг, номныхоо асуудлыг шийдвэрлэж ажиллах байсан юм. Одоо хэвлээгүй сурах бичиг хэзээ хэвлэгдээд хэзээ сурагчдын гар дээр ирэх вэ дээ. Өмнө нь болоодл байсан одоо л болохоо байчихаж дээ.
0 | 0 Хариулах
зочин [202.131.228.114] 2019/9/7
Энэ арай хэтэрч байнаа. Сурах бичигээч тараагаад хэвлээд бэлтгэж чадахгүй. Энэ сайтыг чинь боломжтой айлын хүүхдүүд хэрэглээд гэр хороололт тэр бүр интернетэд холбогдож чаддаггүй хүүхэд хэрэглэх боломж алга даа. Засаг төр сайд дарга нар нь сандал суудлаа яриад үндсэн ажилаач хийж чадахаа байж дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.164.192] 2019/9/7
Ene site minii medehiin olon jil bolj bn surah bichig hureltsehgui gj yarihaar gaihaad bdgiin iim site bhad heregleh hvn ni l baga bgaam Xvmvvs bs medleg dutuu bn aaa
0 | 0 Хариулах
Зочин [202.131.228.114] 2019/9/7
Монгол улсын хүүхэд бүр интернет орчинд орох боломжтой гэж та бодож байвал хол эндүүрэл. Өөрөө хүүхдээ хувийн сургуульд өгдөг байх. Улсын сургуулийн анги болгонд наад сайтыг чинь нээгээд хичээл хийх боломж байдаггүй гэдгийг ойлгож газартаа буу даа. Наад баян сэтгэлгээнээсээ
0 | 0 Хариулах
Зочин [202.131.248.250] 2019/9/6
сайнхан зүйл сэдсэн байна баярлалаа энэ сайтаа тогтмол ажиллагаатай байлгаараа амжилт
0 | 0 Хариулах