2020/11/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.94₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-21°
10:00
S26
-13°
11:00
S26
-12°
12:00
S26
-10°
13:00
S26
-8°
14:00
S26
-7°
15:00
S26
-6°
16:00
S26
-7°
17:00
S20
-7°
18:00
S20
-8°
19:00
S20
-9°
20:00
S20
-10°
21:00
S20
-10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"37-Р ТОЧКА" олон ангит киноны нээлт есдүгээр сарын 7-нд болно

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Фантастик продакш"-ны 10 жилийн ой, "Скайтел" группийн 20 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “37-р ТОЧКА” телевизийн олон ангит уран сайхны киноны нээлтийг есдүгээр сарын 7-нд хийхээр болжээ. 

Энэ талаар тус киноны уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ. 

“37-р ТОЧКА” олон ангит уран сайхны кино нь есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн бямба гарагийн орой 21:00-22:00 цагт NTV телевизээр, 22:00-23:00 цагт "Стар ТВ" сувгаар тус тус гарна. Харин есдүгээр сарын 9-нд Skymedia, IPTV болон SkyGo аппликейшнд орох талаар "Скайтел" группийн Контент хөгжүүлэлтийн албаны захирал С.Буянтөгс хэллээ. 

“37-р ТОЧКА” олон ангит уран сайхны кино нь агуулгаар хуваасан хоёр бүлэгтэй, нийт 20 ангитай бөгөөд 1970, 1980-аад оны залуучуудын амьдралыг түүхэн үйл явдалд тулгуурлан уран сайхны аргаар харуулснаараа өвөрмөц болохыг уран бүтээлчид онцолж байлаа. 

“37-р ТОЧКА” киноны нэг анги нь л гэхэд бүрэн хэмжээний зураг авалт, дуу дүрслэлтэйгээр хийгдэж, уран бүтээлчдээс асар их хөдөлмөр шаардсан
 
Гэрэл зургийг MPA.mn

"37-р ТОЧКА" олон ангит киноны Ерөнхий найруулагч Б.Тамир ("Фантастик продакшн") “Кино болгон өөрийн гэсэн онцлогтой байдагчлан “37-р ТОЧКА” кино ч мөн өөрийн гэсэн өнгөтэй. "Фантастик продакшн"-ы хамт олон уран бүтээл хийхдээ босго тогтоох зорилготой ажилладаг. Энэхүү кинонд ч мөн адил. 

“37-р ТОЧКА” киноны нэг анги нь л гэхэд бүрэн хэмжээний зураг авалт, дуу дүрслэлтэйгээр хийгдэж, уран бүтээлчдээс асар их хөдөлмөр шаардсан. Киногоо дэлгэцэд бөөнд нь гаргахгүйгээр олон улсын жишгийн дагуу долоо хоногийн нэг өдрийг сонгон, тогтсон цагт гаргахаар болсон нь Монголын кино урлагт бас нэгэн шинэ соёлыг нэвтрүүлж буй хэрэг юм. 

Харин киноны нэрний тухайд утгачилж өгье гэж бодоогүй. Точка гэдэг орос үг "цэг" гэсэн утгыг илэрхийлдэг. Нөгөө талаар "Хүн нэг цэгээс анх үүссэн төдийгүй эргээд тэр цэгтээ л очдог" гэх санааг илэрхийлэхийг зорьсон. Харин 37 гэдэг нь миний утасны дугаарт орсон тоо байгаа.

Урлаг, уран бүтээл гэдэг улс төрөөс ангид байх ёстой. Ингэснээр ард түмнээ соён гэгээрүүлэх зэвсэг болно гэж бид боддог. Энэхүү уран бүтээлийг дэмжин ажилласан бүх хүнд чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлье" гэлээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Тус кинонд ашигласан хувцаснуудын загвар, дизайныг тодорхойлохдоо 1970,1980 оныг орчин үетэй хослуулсан нь бас нэгэн өвөрмөц шийдэл болохыг тус киноны загвар зохион бүтээгч онцолж байв. 

Энэхүү кино нь Монголын түүхэн дэх хамгийн их үзэгдэлтэй буюу 180 терабайт дүрс авсан
 
Гэрэл зургийг MPA.mn

"37-р ТОЧКА" олон ангит киноны Ерөнхий зураглаач Г.Гүенбаатар "Би өмнө нь дандаа нэг ангит кинонуудад ерөнхий зураглаачаар ажиллаж байсан. Энэ удаа олон ангит кинон дээр ажиллахад хүндрэлтэй зүйл ч их гарсан. Их ч зүйлийг сурлаа. Зураглаачийн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг киноны зураг авалтыг хийсэн. Мөн тус кино нь Монголын түүхэн дэх хамгийн их үзэгдэлтэй буюу 180 терабайт дүрс авсан учир уран бүтээлийн чансааг тодорхойлох бас нэгэн босго гэж бодож байна.

Кинонд нэг үйл явдлын дүрс авахад 20-30 план авагддаг. Гэтэл “37-р ТОЧКА” кинонд нэг зодооны хэсгийг авахад 500 план тавьсан. Иймд "37-р ТОЧКА" ОАУСК  дэлгэцээр гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж чадна гэдэгт бид итгэлтэй байна" гэв. 

“37-р ТОЧКА" олон ангит кино нь Монголд нэг удаа гэж хэлэхээр кино болсон

"37-р ТОЧКА" олон ангит киноны жүжигчин, МУГЖ Г.Золбоот "Миний хувьд "Фантастик продакшн"-ы хөдөлмөрч залуучуудтайгаа хамтран ажилласан зургаа дахь уран бүтээл боллоо. Ёс жудаг гэх зүйл энэ продакшнд байдаг учраас хамтран ажиллахдаа үргэлж таатай байдаг. “37-р ТОЧКА" олон ангит кино нь  Монголд нэг удаа гэж хэлэхээр кино болсон. Тус кинонд би сайн, саарал, муухай, мундаг, чоно Содномын дүрийг бүтээлээ. Хэрхэн яаж чоно Содном болсныг киноноос хүлээн авч үзээрэй" хэмээн хэллээ. 

 

x