Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэл дэх зарим хөшөөг засварлажээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Түүхт Халх голын тулалдааны 80 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, Танктай хөшөө, БЗД-ийн 16 дугаар хороо, Эскадрилын хөшөөг засварлах, хөшөөний орчмыг тохижуулах, Дандар баатарын хөшөөг сэргээн засварлах ажлыг есдүгээр сарын 1-ний өдөр дуусгахаар төлөвлөжээ.

Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөний өнгийг сэргээн өнгөлж, суурийн хэсгийг өнгөлгөөний чулуун замаскаар өнгөлөн, хагарч цуурсан түшиц ханыг засварлаж, хөшөөний орчимд бохир орчин үүсгээд байсан 4 ширхэг ТҮЦ, нэг бие засах газрыг буулгажээ.

 
 
 
 

Мөн Танктай хөшөөний суурь, танкны их биеийг өнгөлж, өнгийг сэрээн засварлажээ.

Эскадрилын хөшөөний засварын ажлын хүрээнд хөшөөний орчимд 180 ширхэг гацуур тарьж, хөшөөний төмөр хийцийн зэвэрсэн төмрүүдийг сольж, гэрэлтүүлжээ.