Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: 100 айлын Авто замын хөдөлгөөнийг нээнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Багшийн хөгжлийн ордны 202 тоотод болон Хүүхдийн ордонд

09:00 цагт Нийслэлд зохион байгуулагдах "Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй" сургалтын нээлт болно. Багшийн хөгжлийн ордонд болох нээлтэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг оролцоно.

Альфа зочид буудалд

10:30 цагт Олон улсын Хөдөлмөрийн байгууллагатай МҮЭ-ийн холбоо хамтран Албан бус эдийн засагт ажиллагчдыг зохион байгуулах, хэрхэн хамтын хэлэлцээ хийж сурах тухай сургалт болно.

Спортын төв ордны 303 тоотод

11:00 цагт Монголын хүүхдийн спортын VI наадмын шигшээ тэмцээн эхлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.

MN мэдээллийн төвд

11:00 цагт Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар “Монгол үндэсний хүний эрх иргэдийн хяналтын хороо” ТББ-аас мэдээлэл хийнэ.

11:30 цагт “Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоо”-ноос Засгийн газрын уул уурхайн асуудлаар гаргаж буй бодлого шийдвэрүүдтэй холбогдуулан мэдээлэл хийнэ.

12:00 цагт Монгол Улсын Эх үрсийн элч дуучин Ноён Бондгор гэр бүлийн хамт талийгаач Анхилуун охины хандивт зориулан авсан арван мянган балыг дараагийн эдгэрэх боломжтой хүүхдэд хандивлахаар болсон талаарх мэдээлэл хийнэ.

11:00 цагт 100 айлын Авто замын хөдөлгөөнийг нээнэ