Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн технологийн гайхамшиг Эрдэнэтийн гэр хороололд

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 26
Сурталчилгаа

Гурвалсан үйлчилгээ үзүүлэгч Юнивишн ХХК Монголд анх удаа гэр хороололд өндөр хурдны интернэт, IPTV, суурин утасны гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэхээр Эрдэнэт хотыг сонгон 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм.

Ийнхүү 08-р сарын 24-ний өдөр албан ёсоор гэр хороололд анхны гурвалсан үйлчилгээний сүлжээ нэвтэрлээ. Эрдэнэт хотын Амарын төв талбайд зохион байгуулагдсан энэхүү нээлтийн ёслолд Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут болон бусад албаны хүмүүс оролцсон байна.

Өмнө нь гэр хорооллын айл өрх гурвалсан үйлчилгээ авахад шаардлагатай шилэн кабель татахад нэг айлд дунджаар 1-2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагддаг байсан байна. Тиймээс “Юнивишнтэй гэр хороолол” төслийн хүрээнд гэр хороололд шилэн кабель татах дэд бүтцийн асуудлыг нэг дор шийдсэнээр нэг айлд оногдох хөрөнгө оруулалтын зардал багасч, тухайн хэрэглэгч орон сууц, гэр хороололд амьдардаг байхаас үл хамааран гэрээсээ өндөр хурдны интернэтэд холбогдож, Дэлхийн болон Монголын кино контентыг албан ёсны эрхтэйгээр хүлээн авч үзэх, телевизийн сувгийг нөхөж ухрааж үзэх, суурин утсаар дүрсээ харж ярих зэрэг хот, төв суурин газарт тав тухтай амьдрах стандартад нийцсэн үйлчилгээг авах боломж бүрдэж байгааг Эрдэнэт хотын хэрэглэгчид талархалтай хүлээн авлаа.   

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт хотын Булаг, Наран, Цагаан Чулуут, Рашаант, Шанд, Их Залуу, Уртын гол, Яргуйт зэрэг багуудад Юнивишнийн гурвалсан үйлчилгээний сүлжээ нэвтэрсэн тул эдгээр багийн оршин суугчид гэртээ гурвалсан үйлчилгээ авах боломжтой гэсэн үг.

Дашрамд дуулгахад энэхүү нээлтийн өдөрлөгийн урилгаа авчирсан хүн бүрт Юнивишнийн суурилуулалт 0 төгрөг болох юм байна. Гэрээсээ технологийн гайхамшгийн мэдрэхийг хүссэн хүн бүрт кино үзэх эрх, эхний сарын суурь хураамж үнэгүй зэрэг олон олон урамшуулал зарласан байгааг дуулгахад таатай байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.