Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваниас манай улсад аялахаар ирсэн жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 30.1 хувиар өсжээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Зуны улиралд манай улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсээр буй. 

2019 оны эхний хагас жилд манай улсыг зорин 215,780 жуулчин аялахаар ирснийг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас онцоллоо.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13,132 жуулчнаар буюу 6.48 хувиар өссөн үзүүлэлт аж.

Тодруулбал, энэ оны эхний хагас жилийн байдлаар Тайваниас манай улсад хамгийн их буюу 2,020 жуулчин аялахаар ирсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.1 хувиар (467 хүн) нэмэгдсэн үзүүлэлт юм.

Мөн Беларусь улсаас ирсэн жуулчдын тоо 23.4 хувиар, Япон 19.7 хувиар, Герман 17.1 хувиар, БНХАУ 8.8 хувиар, БНСУ 6 хувиар тус тус нэмэгджээ.

Ийнхүү аялал жуулчлалаас орж ирсэн ашиг энэ оны хагас жилийн байдлаар 226,590,115 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 11.3 хувиар өссөн байна.

Харин Канад улсаас ирсэн жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хамгийн их буюу 8.4 хувиар буурсан бол Австрали 7.5 хувиар, Казакстан 5.2 хувиар мөн тус тус буурчээ.

Давхардсан тоогоор 182,528 монгол иргэн энэ оны эхний хагас жилд гадаадад зорчжээ.

Жуулчин нь байнга оршин суудаг газраасаа өөр газарт ажил эрхлэх болон, цалин, хөлс авахаас бусад зорилгоор нэг хоногоос 183 хоног хүртэлх хугацаагаар аялж буй хүн юм. 

Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигчдыг зорилгоор нь албан, хувийн, жуулчлал, дамжин өнгөрөх, суралцах, ажиллах, байнга оршин суух, бусад гэж ангилдаг. Албан болон хувийн ажил, аялал жуулчлал, суралцах, ажиллах, байнга оршин суух, бусад зорилгоор Улсын хилээр гарсан Монгол Улсын харьяат иргэдийг дотоодын зорчигчдод хамруулдаг.

 

 

 
Эх сурвалж: БОАЖЯ