Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Хуур" хөгжмийн наадмын тайзнаа дуулах Монгол уран бүтээлчид

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 15
iKon.MN

Олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголдоо нэвтрүүлэх зорилготой "Хуур" хөгжмийн наадам (XMF) гурав дахь жилдээ 2019 оны наймдугаар сарын 23, 24–ний өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д болох гэж байна.

Та бүхэнд наадамд оролцох Монгол уран бүтээлчдийг танилцуулж байна.

Наймдугаар сарын 23-ны өдөр:

Big Gee

 

Тэрбээр анх Click click boom нэртэй бүлгэм байгуулж нөхдийн хамтаар уран бүтээл туурвиж эхэлжээ. Тэр цагаас хойш 13 жилийн турш тасралтгүйгээр тус урсгалд зүтгэж Монголын хип хоп-д томоохон хувь нэмэрээ оруулаад байгаа юм. Сүүлийн жилүүдэд тэрээр Real label, Enthusiast gym-г үүсгэн байгуулж, шинэ залуу үеийнхэнийг дэмжин тэдэнд үлгэр дуурайлал болон ажиллаж байна.

Rokit bay

 

Тэрбээр анх уран бүтээлчийнхээ гарааг 2007 онд “Асуулт форум” -аас Nevalast нэртэйгээр эхэлж байжээ. Сүүлийн жилүүдэд Rokitbay репперийнхаа карьериас түр завсарлаад байсан бөгөөд энэ хооронд Авъяаслаг Монголчууд шоуны гурван улирлыг шүүгээд зогсохгүй өөрийн “Онцц Дүмд” цуврал хүүхэлдэйн киноны хоёр улирлыг гаргаж олны хүртээл болгосон. 

Мөн Дэлхийн 38 орноос цугларсан 50 гаруй шүүгчтэй АНУ-ын CBS телевизийн уран бүтээл болох “Дэлхийн шилдгийн шилдэг” буюу “The Worlds best” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажилласан юм.

Харин тэр энэ жил "XMF 2019" олон улсын хөгжмийн наадмын тайзнаа фэнүүдтэйгээ эргэн уулзхаар болоод байна.

Энэрэл

 

Реппер Энэрэл анх шоо хамтлагаас гараагаа эхэлсэн цагаасаа хойш мөн л тасралтгүй урлагт зүтгэж яваа. Opozit хамтлагийн хамтрагч Гантулгатай тааламжгүй харилцаатай болсон тул соло уран бүтээлч хийх болсон ч тэд эргээд сайн найзууд болсон байдаг. 

Одоогийн байдлаар Энэрэл Belluci records-г ажиллуулдаг бөгөөд түүний гаргасан хамгийн алдартай дуэт репперүүд бол бидний мэдэх Vandebo хамтлаг юм.

Mrs.M

 

Түүний youtube сувагдахь хамгийн олон үзэлттэй дуунуудад “Цор ганц”, “Bang”, “Ядаргаа” зэрэг дуунууд нь багтаж байна. Түүний тухай бас нэгэн сонирхолтой зүйл бол тэр хэзээ ч том хар нарны шилгүйгээр үзэгчдийн өмнө гардаггүй. Энэ нь түүний стиллийг тодорхойлдог юм.

Мөн чадварлаг реппер бүсгүй маань саяхнаас Хонг конгийн B2 talent asia LLC тэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн таван сард хамтран бүтээсэн уран бүтээлээ олон нийтэд цацсан билээ.

Thunder

 

Түүнийг хүүхэд залуус анх Реп дэмбээ хэмээх гудамжны дисс тэмцээнээс нь мэднэ. Хожим нь тэрээр Backyard хэмээх тэмцээний ялагчаар тодорч уран бүтээлийнх нь гараа эхэлжээ. Тэрбээр уран бүтээлээрээ дамжуулан залуусд эерэг хандлага бэлэглэж, уриалдаг нэгэн.

Wolfizm

 

Шинэ цаг үеийн реп урсгалд хүч түрэн гарч ирээд байгаа уран бүтээлч бол нисдэг чоно Wolfizm. Тэр анх 2014 онд анхныхаа дууг хийж байсан бөгөөд Rapper big gee-ийн label-тай хамтран ажилладаг байсан.

 Vandebo

 

Тэд дархан хотоос гаралтай бөгөөд одоогоор хоёул ШУТИС-д суралцдаг. Тэд Реппер энэрэлийг шүтдэг хэмээн нэг дуундаа хэлсэн бөгөөд хэсэг хугацаанд Belucci records-д гэрээтэй ажиллаж байсан. Тэдний Youtube сувагдахь бараг бүх л дуу нь хит болдог уран бүтээлчдийн нэг юм.

Roockie

 

Реппер Roockie нь тус наадмын хамгийн залуу реппер боловч жил бүр оролцдог гэдгээрээ онцлогтой.

Mabberant

 

Mabberant бол залуу хип хопын үеийг нуруун дээрээ үүрч яваа уран бүтээлчдийн нэг юм. 

O.G Mob

 

Шинэ цагийн реп, трап хип хоп урсгал зонхилоод байгаа өнөө үед Oldschool хэв маягийн үглэлтээрээ түрэн гарч ирсэн залуучууд бол O.G Mob юм.

Наймдугаар сарын 24-ны өдөр:

Реппер ЦэЦэ

 

Реппер Цэцэнбилэгийн сүүлийн саруудад гаргасан дуунууд нь маш их хандалттай байгаа. Мөн тэрээр амжилттай яваа бизнесмен юм. Учир нь тэрээр саяхан өөрийн гэсэн шинэ хувцасны "SOYO" брэндийг нээсэн, мөн Fibonacci хэмээх студийг удирдан ажиллуулж залуу шинэ үеийн уран бүтээлчдийг дэмжсээр байгаа юм. 

Don dior

 

Don dior бол өөрийн гэсэн өвөрмөц төрхөөрөө залуучуудыг байлдан дагуулж ирсэн. Түүний биений 50 хувь шивээстэй гэж нэгэн ярилцлаганд дурьдсан байсан ба эдгээр шивээснүүд нь түүний хувьд амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг аж. 

Данди

 

Наадмын онцлох уран бүтээлчдий нэг бол Данди. Тэрээр анх Vanquish хамтлагаас уран бүтээлийн гараагаа хийж байсан. Сонсогчид нь түүнийг Dandi 27 гэдэг дуугаар нь бүр илүү мэднэ.

Ука

 

Укагийн эрч хүч, үзэсгэлэн төгөлдөр байдал, содон стил гээд нь хэзээд өвөрмөц байв. Монголын урлагийн ертөнцийн Үзэсгэлэнт дагина гайхалтай бүсгүй маань XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын тайзнаа олон хит дуунуудаасаа хүргэнэ.

 

Эх сурвалж: Монгол ТВ