Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ жил их, дээд сургуулиудын төлбөр хэд байх вэ?

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ үед Төрийн өмчийн их, дээд сургуулиудын төлбөрт ямар өөрчлөлт гарч буйг санхүүгийн албадаас нь тодрууллаа.

МУИС

Улсын ууган их сургууль энэ жил төлбөрөө нэмэхгүй ажээ. Тус сургуулийн Санхүү, төлөвлөлтийн газраас төлбөрийн талаар тодруулахад, "Энэ жилийн тухайд манай сургууль сургалтын төлбөрөө нэмэхгүй. Оюутнууд өмнөх жилийнхээ үнэлгээгээр төлбөрөө төлж байгаа" гэв.

Төлбөр нь салбар сургуулиасаа хамааран өөр байдаг аж.

Тухайлбал,

  • Суурь хичээлүүдийн нэг кредит нь 98,600 төгрөг 
  • Бизнесийн сургуулийн нэг кредит нь 120,800 төгрөг
  • Хууль зүйн сургуулийн нэг кредит 111,000 төгрөг
  • Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийнх нэг кредит нь 115,000 төгрөг байна.

МУБИС

Монгол Улсын боловсролын их сургуулийн төлбөр өмнөх хичээлийн жилд нэг кредит нь 71,000 төгрөг байжээ. Харин шинэ хичээлийн жилд төлбөр нэмэх эсэх шийдвэр хараахан гараагүй байгааг Санхүүгийн албанаас нь мэдээллээ.

ШУТИС

Шинжлэх ухаан технологийн их сургуулиас 2019-2020 оны хичээлийн жилд мөрдөгдөх төлбөрийн мэдээллээ нээлттэй байршуулсан байна. Хөтөлбөрөөсөө хамааран кредитын үнэ харилцан адилгүй бөгөөд дунджаар 82,042 төгрөг.

 
ШУТИС-ийн фэйсбүүк хуудсаас авав

ХААИС

Хөдөө, аж ахуйн их сургуулийн төлбөрийн тухай мэдээлэл наймдугаар 20-ноос хойш тодорхой болно.

АШУҮИС

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутнууд өнгөрсөн хичээлийн жилд нэг кредитийн төлбөрт 90-99 мянган төгрөг төлж байв.

Энэ жилийн тухайд өмнө суралцаж байсан оюутнууд дээрх үнэлгээгээр төлбөрөө төлөх бол шинээр элсэгчид нэг кредитийг 108,000 төгрөгөөр тооцуулан төлбөрөө төлөх аж.