2021/06/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.10₮
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
02:00
S29
03:00
S26
04:00
S26
05:00
S26
06:00
S26
07:00
S26
08:00
S26
09:00
S26
10:00
S26
11:00
S26
12:00
S26
10°
13:00
S30
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

МХЕГ: “Сауд гоби коэл транс” компаниар нөхөн сэргээлт хийлгэнэ

ikon.mn
2019 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, “Сауд гоби коэл транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан МХЕГ, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг тус компанийн уурхайд ажиллаж, улсын ахлах байцаагчийн актаар өнөөдрөөс эхлэн үйл ажиллагааг нь зогсоолоо.

Улмаар уурхайн ам, техникийг лацдаж, ордын нөөцийн хөдөлгөөний тооцоо, бусад мэдээ тайланг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөхийг даалгав.

Тусгай зөвшөөрөл дуусгавар болсон хэдий ч “Ашигт малтмалын тухай” хуульд зааснаар тус компани байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг холбогдох дүрэм, журам, стандартын дагуу хийж орон нутагт хүлээлгэн өгөхийг мөн даалгалаа.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталсантай холбогдуулан МХЕГ-аас Тост, Тосон бумбын нуруу орчимд олборлолт явуулдаг компаниудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

x