Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Халхын гол 80 жил” зоос худалдаанд гарчээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 7
iKon.MN
00:00 00:00
“Халхын гол 80 жил” зоос худалдаанд гарчээ
Sara, ikon.mn - text to speech

Монголбанкнаас эрхлэн гаргадаг дурсгалын зооснууд олон сэдэвтэй байдаг. Түүний нэг нь Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ой тохиож буйтай холбогдуулж, “Халхын гол 80 жил” дурсгалын зоосыг үйлдвэрлүүлжээ.

“Халхын гол 80 жил” дурсгалын зоос нь 300,000 төгрөгөөр борлуулагдах юм байна.

 

Зоосны жин 31.1 грамм, хэмжээ нь 39 мм бөгөөд 999 сорьцтой мөнгө аж.

Мөн уг зоостой хамт “Хот мандал хэмээх Дуйнхор бурханы орд харшийг дүрсэлсэн “Хот мандал” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргажээ. Ташрамд сонирхуулахад, Хот Мандалын голд Дуйнхор бурхан орших, тойроод 365 бусад бурхан байх энэхүү дүрслэлийг “Цогт цагийн хүрдэн” хэмээн нэрийддэг байна.     

“Хот мандал” зоос нь 999 сорьцтой мөнгөн, 93.3 грамм жинтэй, хэмжээ нь 65 мм. Зоосны худалдан борлуулах үнэ 1,500,000 төгрөг.

 

“Халхын гол 80 жил” дурсгалын зоосны нэрлэсэн үнэ 5,000 бол “Хот мандал”-ынх 2,000 төгрөг байна.