Төрийн өмчийн цэцэрлэгт цахим бүртгэлд бүртгүүлж шинээр 18,849 хүүхэд элсэх боломжтой бөгөөд шинээр 2 настай 11,913 хүүхэд элсүүлэх юм.
“Цахим бүртгэл” бүртгэл 2019 оны долоодугаар сарын 22-ны өдрөөс эхэлсэн. Бүртгэл наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжилнэ.
Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг дараах зааврын дагуу бүртгүүлнэ.
“Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн БААСАН гарагийн 09:00 цагт нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдана.
Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.
Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд 2019 оны 7 дугаар сарын 22-аас зөвхөн ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой.
“Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээнэ. Мөн tsetserleg.ulaanbaatar.mn системийн “Шалгах”цэс рүү орж хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгтээ элссэн эсэхийг шалгах боломжтой.
Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт элсэж байгаа болон зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
Цахим хаяг: tsetserleg.ulaanbaatar.mn, www.edub.edu.mn
Утас:
Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|