Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний дурсгалд зориулсан зул өргөх ёслол болно

Т.Саран, iKon.mn
2019 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Сагсан бөмбөгийн спортын мастер, шигшээ багийн тоглогч агсан О.Дөлгөөний сүүлчийн замыг гэрэлтүүлэх, түүнийг дурсан санах "ЗУЛ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ыг наймдугаар сарын 3-ны 20 цагаас Сүхбаатарын Талбайд зохион байгуулахаар болжээ.

Зул өргөх ёслолд талийгаачийн төрөл төрөгсөд, дасгалжуулагч, найз нөхөд, шигшээ багийн тоглогчид болон багийн нөхөд нь оролцох юм байна.

О.Дөлгөөний биеийн байдлын тухай албан ёсны мэдээллийг олон нийтэд түгээж байсан Mongolia For Dulguun фэйсбүүк хуудаст энэхүү арга хэмжээнд олон нийтийг өргөнөөр хамрагдахыг урьжээ.