2020/07/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
17:00
S32
24°
18:00
S32
23°
19:00
S32
21°
20:00
S32
19°
21:00
S31
18°
22:00
S31
16°
23:00
S31
14°
00:00
S31
13°
01:00
S31
13°
02:00
S31
13°
03:00
S31
12°
04:00
S31
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Медимпекс” компани эх барих, эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгооны сургалтыг зохион байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 7 сарын 30
Сурталчилгаа
 

Медимпекс  интернэшнл” ХХК  эх барих, эмэгтэйчүүд, дүрс оношлогооны эмч нарт зориулсан ээлжит сургалтаа долдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа. “Samsung Symposium - 2019” нэрийн дор зохион байгуулсан энэхүү сургалтыг тус компани “Монголын хэт авиан оношилгоо”-ны нийгэмлэгтэй хамтран хийсэн юм. Энэ нь “Дэлхийн хэт авиан оношилгооны нийгэмлэгүүдийн Монгол дахь төвийн долоо дахь удаагийн сургалтын эхний хэсэг болж байгаагаараа онцлог юм. Гурван өдөр үргэлжилсэн уг сургалтад хот, хөдөөгийн 100 гаруй эмч, мэргэжилтэн хамрагдлаа.

Монголын хэт авиан оношилгооны нийгэмлэгийн  ерөнхийлөгч, Дүрс оношилгооны зөвлөх эмч Д.Энхбаяр сургалтыг нээж үг хэлэхдээ “Анагаах ухааны хамгийн хурдацтай хөгжиж байгаа салбаруудын нэг нь хэт авиан оношилгоо юм. Хэт авиан оношилгооны тоног төхөөрөмжүүд хурдацтай шинэчлэгдэж, техник технологийн шинжлэх ухаантай хөл нийлүүлэн хувьсаж байна. Үр дүнд нь хүн төрөхлтөн хүний биеийн бүхий л эд эсийг хэт авиан оношилгоогоор шинжлэх боломжтой болсон энэ цаг үед бид амьдарч байна. Монголын хэт авиан оношилгооны нийгэмлэг 1997 онд байгуулагдаж тухайн цагаас эхлэн эмч нарын боловсрол, мэргэшлийг дээшлүүлэх чиглэлд анхаарсаар ирсэн билээ. Үүний хүрээнд энэхүү сургалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтлоо.  Энэ удаагийн сургалтыг хамтран зохион байгуулж буй  “Медимпекс интернэшнл” ХХК-даа баярласнаа илэрхийлье. Мөн сургалтад оролцож буй эмч, мэргэжилтнүүддээ амжилт хүсье” гэсэн юм.   

 

Сургалтын үеэр  эх барих, эмэгтэйчүүдийн дүрс оношилгооны хамгийн сүүлийн үеийн техник,  технологиудыг танилцуулж, оношилгооны арга аргачлалууд, эмчилгээнд нэвтэрсэн шинэ ололтуудын талаар сонирхолтой лекцүүдийг доктор, професорууд  тавилаа. Мөн онол, практик хосолсон  дадлагуудыг ч сургалтын үеэр зохион байгуулав.

Тухайлбал, энэ өдрийн сургалтыг Монголын мэргэшсэн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, АШУ-ны Доктор, Дэд Профессор Ц. Эрдэмбилэг удирдан явуулсан бол АУ-ны Доктор Б.Эрдэнэбулган, Ш. Алтантуяа, Клиникийн Профессор П.Төгсжаргал болон “Самсунг Медисон” компанийн клиник менежер Seonyoung Park нар лекц уншлаа.

 

Манай улсын хувьд хотжилтын сөрөг үр дагаврууд, агаар, хөрсний  бохирдлоос үүдэлтэй вирусын тархалт, архаг өвчлөл ихтэйд тооцогдож байна. Мөн эмийн хэт замбараагүй хэрэглээ, витамин тэжээлийн бодисын дутагдал, элдэв хорт зуршил гэх мэтийн сөрөг муу нөлөөллөөс болж эндэгдэлгүй төрсөн 1000 нярайд тохиолдох төрөлхийн гажиг өвчний тоо сүүлийн жилүүдэд өссөөр байна.  Гэсэн хэдий ч орчин үеийн техник технологийн дэвшлүүдийн тусламжтайгаар  ямар ч өвчнийг эрт илрүүлэх боломж бүрдсэн нь давуу тал болж байгааг сургалтын үеэр эмч мэргэжилтнүүд онцолж байлаа. 

Анагаахын шинжлэх ухаанд нээлтээ хийсэн шинэ техник технологиудыг Монголдоо цаг алдалгүй оруулж ирдэг, энэ салбарт томоохон хувь нэмрээ оруулж яваа  “Медимпекс” компани  энэ удаагийн сургалтыг хамтран зохион байгуулсан  нь олзуурхууштай зүйл гэдгийг эрүүл мэндийн салбарынхан хэлж байсан юм. “Медимпекс Интернэшнл” компанийн хувьд 2003 онд эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, тавилга импортлох чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлснээс хойш эрүүл мэнд, аналитик лаборатори, боловсролын салбарын шинэчлэлт өөрчлөлт хийхэд идэвхтэй оролцон, орчин үеийн шинэ техник технологи бүхий цогц шийдэл боловсруулах, түүнийг нэвтрүүлэхэд түлхүү анхаарч, салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа ханган нийлүүлэгч компани юм.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x