Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн өмчит цэцэрлэгийн бүртгэл болон ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд есөн дүүргийн 234 цэцэрлэгт 18,000 гаруй хүүхдийг шинээр элсүүлэхээр болжээ. Үүний 11,000 гаруй нь 2017 онд төрсөн хоёр настнууд юм.

"Цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем tsetserleg.ulaanbaatar.mn долоодугаар сарын 22-ны 09:00 цагт нээгдэнэ. Эцэг, эхчүүд системд хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулахад албан ёсны хаяг, харьяалагдах цэцэрлэгийн мэдээлэл зэрэг харагдана. Хоёр настнуудыг бүх цэцэрлэг бүртгэх бол 3-5 настай хүүхдийг харьяа цэцэрлэгт нь хяналтын тоо бий эсэхээс хамаарч бүртгэнэ.

Мөн аль ч тохиолдолд хяналтын тоо давсан бол санамсаргүй түүврийн аргаар сонгоно. Өмнө жилд суралцсан хүүхдүүд цахимаар баталгаажуулалт хийх шаардлагагүй" хэмээн нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Бүртгэл наймдугаар сарын 22-ны 23:59 цагийг дуустал үргэлжилж, дараа өдрийнх нь 10:00 цагаас эхлэн эцэг, эхчүүдийн гар утсанд хариу зурвас илгээгдэнэ. Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн эцэг, эх нь өөрийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээг хуулбарын хамт авч очин эцэг, эх ба цэцэрлэг хоорондын гэрээг 2019 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд байгуулах шаардлагатай.

Түүнчлэн тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл 2019 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд, тус тусын цэцэрлэг дээр ажлын цагаар явагдах юм. 

Хамран сургах тойрог: 

Хамран сургах тойргийг татаж авахыг хүсвэл энд дарна уу.