2019/12/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,723.60₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-20°
11:00
S26
-14°
12:00
S26
-12°
13:00
S30
-10°
14:00
S30
-9°
15:00
S30
-9°
16:00
S32
-11°
17:00
S31
-13°
18:00
S31
-14°
19:00
S31
-15°
20:00
S31
-16°
21:00
S31
-16°
22:00
S31
-17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэх хугацааг хойшлуулах нь зүйтэй гэж үзэв

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 7 сарын 18
iKon.MN
www.mpa.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг наймдугаар сарын 9-н хүртэл хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ. Байнгын хорооны энэхүү саналыг өнөөдөр 15:00 цагаас хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдэх юм. 

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган долоодугаар сарын 5-нд завсарласан ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх шаардлагатай тул үргэлжлүүлэн ээлжит бус чуулган зарлах хуралдуулсан билээ. Ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 1-н хүртэл зарлаж, энэ хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр тогтсон.

Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өргөн бариад буй. Ингэснээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг иргэдэд танилцуулахаас гадна хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсэг болон шинээр өргөн баригдсан хуулийн ажлынх хэсгийнхэн хамтарч ажиллах шаардлага бий болоод байгаа юм. 

Тиймээс зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж, Үндсэн хуулийн өөрчлөлтөд нэмэх, хасах зүйл заалтууд дээр саналуудаа нэгтгэхээр болсон байна. Харин наймдугаар сарын 9-н хүртлэх хугацаанд гишүүд тойрогтоо ажиллан, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг танилцуулахаар тогтжээ.    

x