Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын тэмдэгтийн хураамжийг КИОСК машинаар төлдөг боллоо

С.Бадрал, iKon.mn
2019 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Улсын бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээний хураамжийг КИОСК машин ашиглан төлж эхэлдэг боллоо.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гэрэгэ системс компанитай хамтран улсын тэмдэгтийн хураамжийг КИОСК машинаар төлөх үйлчилгээг шинээр нэвтрүүлж байна. Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан бид 2019 онд улсын бүртгэлийн үйлчилгээг илүү сайжруулах, иргэдэд хүртээмжтэй, хүргэхэд чиглэсэн олон ажлуудыг хийж байгаагийн нэг энэ юм. 

 

Иргэд өмнө нь улсын бүртгэлийн үйлчилгээний төлбөрийг төлөхийн тулд банкинд дугаарлан цаг хугацаа алддаг байсан бол одоо заавал банканд хандах шаардлагагүй, КИОСК машины тусламжтайгаар 10-20 секундын хугацаанд хураамжаа төлнө. Цаашид энэхүү цахим төлбөрийн системийг бид нийслэлийн 9 дүүрэг, 4 төв, 21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Улсын бүртгэлийн бүхий л салбар нэгжид үе шаттай нэвтрүүлэхээр зорьж байна” гэлээ.

Гэрэгэ Системс ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбат "Бид Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтарч ажиллахаар одоогоос яг нэг жилийн өмнө яриа хэлэлцээ хийж байсан бол өнөөдөр бодит биелэлээ олж, ард иргэдэд төрийн болон хувийн хэвшлийн төлбөр тооцоог технологийн шийдлээр хурдан шуурхай хүргэх болсондоо баяртай байна.

 

Анх гэрэгэ КИОСК-оор хот хоорондын автобусны билет зардаг байсан бол одоо тэмдэгтийн хураамж, улсын бүртгэл, авто машины торгууль, татвар гэх мэт олон төрлийн үйлчилгээг КИОСК машинаар дамжуулан хүргэдэг боллоо” гэв.

Дээрх КИОСК машиныг эхний ээлжинд Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний 1 дүгээр байр, СХД-ийн Улсын бүртгэлийн хэлтэс, Дүнжингарав дахь нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд суурилуулаад байна.

Танд ТӨЛБӨРИЙН КАРТ байхад л КИОСК ашиглан улсын бүртгэлийн 18 төрлийн лавлагаа, үйлчилгээний болон тэмдэгтийн хураамжийг төлөх боломжтой: Үүнд:

  1. Иргэний бүртгэл
  2. Хуулийн этгээдийн бүртгэлүүдийн тэмдэгтийн хураамжийг төлөх боломжтой ба авах боломжтой үйлчилгээнүүдийг дурдвал
  3. Иргэний цахим үнэмлэх анх удаа болон сольж авах
  4. Иргэнийн цахим үнэмлэх дахин авах
  5. Үндэсний энгийн гадаад пасспорт шинээр захиалах
  6. Үндэсний энгийн гадаад паспортын лавлагаа
  7. Төрсний лавлагаа
  8. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
  9. Нас барсны бүртгэлийн лавлагаа
  10. Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа
  11. Гэрлэлт сэргээсний бүртгэлийн лавлагаа

 

Эх сурвалж: УБЕГ