Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний нөхцөл байдлыг "Авто радио" ФМ 96.3-аар мэдээлнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн ая тухай, аюулгүй зорчуулах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт нийт 646 гаруй алба хаагч, нэмэгдлээр Дотоод хэргийн их сургуулийн 70 сонсогч үүрэг гүйцэтгэнэ. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хөдөлгөөний зохион байгуулалт, хамгаалалтыг 2019 оны долоодугаар сарын 9-14-ний өдрүүдэд зохион байгуулж ажиллана. 

Баяр наадмын нээлт, хаалт болон соёолон морины уралдааны явцад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг, ачааллын үеэр жолооч нар урсгал сөрөх, хайс, хашлага давах, явган хүний замаар явах тэмдгийн зүйл заалт зөрчих зэрэг зөрчил гаргаснаас зам тээврийн осол үйлдэгдсэн байдгийг анхаарах шаардлагатай.

Замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээллүүдийг "Авто радио" ФМ 96.3, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол нийт хөдөлгөөнд оролцогч нарт хүргэнэ.

Өнгөрсөн жилийн баяр наадмын өдрүүдээр нийт 427 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 16 хүний амь нас хохирсон байна. Нийт бүртгэгдсэн ослын 78.7 хувь буюу 336 нь, амь нас нь хохирсон хүний 18,7 хувь буюу 3 нь, гэмтсэн хүний 56 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол орон нутагт нийт ослын 21.3 хувь буюу 91 нь, амь нас нь хохирсон хүний 81.2 хувь буюу 13 нь зөвхөн орон нутагт бүртгэгджээ. Үүнээс гурван хүүхэд амь насаа алдсан нь тээврийн хэрэгсэлээр зорчиж байх үедээ буюу буруу тээвэрлэлтээс шалтгаалсан байдаг.

Хүний амь нас хохирсон зам тээврийн ослын шалтгаан нөхцөл нь орон нутгийн замд хурд хэтрүүлсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийсэн зэргээс шалтгаалдаг.