2019/07/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,661.76₮
B30
УЛААНБААТАР
21°
|
17°
B30
УЛААНБААТАР
20°
|
15°
B30
УЛААНБААТАР
22°
|
15°
01:00
S29
19°
02:00
S29
17°
03:00
S29
16°
04:00
S26
15°
05:00
S26
15°
06:00
S26
16°
07:00
S26
17°
08:00
S26
17°
09:00
S26
18°
10:00
S26
19°
11:00
S26
19°
12:00
S26
18°

"Бензиний үнэ 50 орчим төгрөгөөр буурсан ч наймдугаар сараас нэмэгдэх магадлалтай"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 7 сарын 9
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

Автобензин болон дизель түлшний үнэ буурсан талаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Он гарсаар 3, 4, 5-р сард дэлхийн зах зээл дээрх түүхий газрын тосны үнэ нэмэгдэж байсан бөгөөд энэ өсөлтийн улмаас АИ92 бензиний тухайд гэхэд 180-200 орчим төгрөгөөр өссөн байв. Харин энэ оны тавдугаар сарын сүүлээр хилийн үнэ буурсан. Үүнтэй холбоотойгоор зургаадугаар сард дизель түлшний литр тутмын үнэ 45-50 төгрөгөөр, АИ92 бензиний үнэ 50 орчим төгрөгөөр хямдарсан.

Түүнчлэн долоодугаар сарын эхнээс бензиний үнийг дахин буулгана хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлж байсны дагуу өчигдрөөс эхлэн жижиглэнгийн үнийг дахин буулгалаа. 

Тухайлбал, нийслэл дэх шатахуун түгээх станцуудад АИ92 бензиний үнэ литр тутамд 50 орчим төгрөгөөр буурсан. Орон нутагт ч буурах юм. Өөрөөр хэлбэл, он гарсаар бензиний үнэ литр тутамд нийтдээ 100-110 төгрөгийн үнэ буурлаа" хэмээв. 

Гэвч сүүлийн үед газрын тосны үнэ эргэн нэмэгдэх байдал ажиглагдаж байгаа аж. Сингапурын бирж дээр сүүлийн хоёр долоо хоногт газрын тос баррель нь 13 орчим хувиар өсөж 64 ам.долларт хүрчээ. Энэ өсөлт наймдугаар сараас манай улсад тодорхой хэмжээнд ажиглагдана гэдгийг АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мөн хэллээ. 

x