Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “Эн эй пи ГРУПП” ххк нь салбартаа 5-40 хүртэл жил ажиллаж байгаа дадлага, туршлага бүхий зөвлөх, мэргэшсэн болон төрөл мэргэжлийн үндсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн хамт олон бөгөөд 2007 оноос шинэ бүтцээр зохион байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн стратеги бодлого, зорилгын хүрээнд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнийхээ чанарыг хэрэглэгч, захиалагч, хөрөнгө оруулагчийн шаардлагад нийцүүлж, байнга сайжруулан тогтвортой хөгжихийн тулд 2012 оноос Хот төлөвлөлт, барилгын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаандаа Олон улсын “Чанарын удирдлагын тогтолцоо”-ны ISO 9001:2008/MNS ISO 9001:2010 стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлж 2014 онд “Чанарын удирдлагын тогтолцоо” ISO 9001:2008/MNS ISO 9001:2010 стандартын шаардлагын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээгээ гардан авч байсан бөгөөд энэ удаад 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр “СТАНДАРТЧИЛАЛ ХЭМЖИЛЗҮЙН ГАЗАР”-аас Олон улсын “Чанарын менежментийн тогтолцоо”-ны ISO 9001:2015/MNS ISO 9001:2016 стандартад шилжин стандартын шаардлагын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээгээ албан ёсоор гардан авлаа.
Олон улсын “Чанарын менежментийн тогтолцоо”-ны ISO 9001:2015/MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлснээр Барилгын зураг төслийн салбарт зураг төслийн байгууллагын менежмент, зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа, дотоод хяналт, хариуцлага чанар сайжран олон улсын жишигт нийцэж, барилга угсралтын үе шатанд гарч болзошгүй хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх, цаг хугацаа хэмнэх, зохиогчийн хяналт хийх ажлын чанарт тодорхой ахиц дэвшил гарч байна.
Монгол улсын барилгын салбарт Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн чиглэлээр 700 гаруй байгууллага тусгай зөвшөөрлийн эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд одоогоор барилгын зураг төслийн салбарт Олон улсын “Чанарын менежментийн тогтолцоо”-ны ISO 9001:2015/MNS ISO 9001:2016 стандартыг зураг төсөл боловсруулах үйл ажиллагаандаа хоёр компани нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.
Бид зураг төслийг захиалагч, хөрөнгө оруулагч нартаа стандарт, норм дүрэмд нийцүүлэн чанарын өндөр түвшинд байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй орчин үеийн чиг хандлага, техник технологийн шинэлэг шийдэл бүхий төлөвлөлтийн цогц шийдэлтэй зураг төсөл боловсруулах, чанартай, баталгаат үйлчилгээ үзүүлэхийг зорилгоо болгон салбартаа тэргүүлэгчийн түвшинд байж цаашид Олон улсын түвшинд хүрч ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!