2019/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
10:00
S32
13°
11:00
S32
17°
12:00
S32
20°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
23°
16:00
S32
23°
17:00
S32
22°
18:00
S32
19°
19:00
S31
16°
20:00
S31
13°
21:00
S31
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Дамдинхорол: Алтанбулаг гадаад худалдааны "гүүр" болно

М.Мөнхтунгалаг, Үндэсний шуудан
2019 оны 7 сарын 4
Үндэсний шуудан

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтын үйл ажиллагаа, хил орчмын гэмт хэргийн гаралт, бүтээн байгуулалт, хилээр нэвтрүүлэхээр завдсан хууль бус бараа, ачаа  тээвэрлэлтийн нөхцөл байдал ямар вэ зэрэг асуудлаар Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга М.Дамдинхоролтой ярилцлаа. Түүнийг Сэлэнгийнхэн нь төдийгүй салбарынхан нь “дугуйтай дарга”гэдэг бол нөхөд нь “Даймаа шиг зүрх сэтгэл нь хөг аялгуутай дарга ховор"хэмээн тодотгодог юм билээ. Учир нь, тэрбээр хүүхэд ахуй цагаасаа эхлэн хөгжмийн сайханд дурлаж “Дөмөн”, “Ундраа”, “Эрдэм", “Чавхдас”, “Эрэн-Үе” зэрэг хүүхэд, залуусынхаа дунд нэр хүндтэй, амжилттай оршин тогтносон хамтлаг байгуулан дуулж явжээ. Гаалийн салбарт өнө удаан ажилласан тэрбээр Сэлэнгэ аймагтаа дугуйн спортыг хөгжүүлж яваа хос морьтон. Гитаp харагдвал тэсэхгүй бариад суучихдаг, дугуй харагдвал жийгээд хэдэн км газрыг ч туулж, тойроод явчихдаг хоббитой түүнийг Улаанбаатарт ажлаар ирсэн байхад нь уулзаж хөөрөлдөв.

-Өнгөрсөн зургаадугаар сард ЦЕГ, ГЕГ, хэвлэл мэдээллийнхэн хамтран Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтын үйл ажиллагаатай танилцсан. Тухайн үед Алтанбулаг боомт Монголын хамгийн анхны боомтуудын нэг гэж байв. Боомтынхоо талаар манай уншигчдад танилцуулаач?

-160-аад хүн төмөр зам, авто замын 24 цагийн ажиллагаатай боомт дээр ажиллаж байна. Ачаалал их. Өдөрт 200-300 машин орж ирнэ. Шөнийн цагаар ачаалал нэмэгддэг онцлогтой. Гэхдээ маш том бүтээн байгуулалтын ажил эхлэхээр бэлтгэлээ хангаж байна. Юу гэвэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар хилийн боомтуудад Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл хэрэгжихээр бэлтгэл ажил хангагдаад байна.

Манай боомт бол авто замын 24 цагийн ажиллагаатай. Тиймээс Орос, Хятадыг холбосон эдийн засгийн коридор боомт болохоор хөрөнгө оруулалт, зураг төсөл зэрэг нь бэлэн болчихоод байна. Өөрөөр хэлбэл, урд, хойд хоёр хөршийн худалдааны гол боомт болох юм.

-АХБ-ны санхүүжилтээр их том бүтээн байгуулалт хийгдэхээр байгааг харсан. Энэхүү төсөл хэрэгжсэнээр гадаад худалдаа илүү түргэн шуурхай болж худалдааны эргэлт болон өрсөлдөх чадвар нэмэгдэж, худалдаа эрхлэхэд зарцуулах зардал, цаг хугацаа 30 хувь багасна гэж онцолж байсан шүү дээ?

-Тийм. Ер нь бол, Алтанбулаг гадаад худалдааны том гүүр болж байгаа гэсэн үг. Одоо манайх Дарханы замыг засаад эхэлчихлээ. Орос, Хятад хоёр бол өөрсдийн замуудаа засчихсан. Одоо харин АХБ-ны энэ төслийг манай төр шахаж хурдан хугацаанд хэрэгжүүлэх ёстой. Төслийн хувьд зураг нь гарчихсан, санхүүжилт нь шийдэгдсэн. Хэрэгжихэд бэлэн болчихсон ч ажил хараахан идэвхжихгүй байна. Юун дээрээ гацчихаад байгааг гайхаж байна.

-Гаальд шинэчлэл хэрэгтэй байна гэж орилох нэг хэсэг байхад, ужгирсан системийг бүхэлд нь шинэчилж байна гэсэн нэг хэсэг байх юм?

-Энэ жилийг ГЕГ-аас шинэчлэлийн жил болгосон. Шинэчлэл гэдэг нь бүх зүйлээ шинэчлэхийг хэлдэг болов уу. Тухайлбал, хүний нөөц, тоног төхөөрөмж, өнгө, лого, ажиллах орчин нөхцөлийн өөрчлөлт шинэчлэлт нүдэнд харагдаж гарт баригдах ёстой. Шинэчлэлд байцаагч нэг бүрээ уриалсан ГЕГ-ын удирдлагын баг 2016 оноос ажлаа эхлүүлсэн. Залуу баг орж ирсэн учраас эрчимтэй ажиллаж байгаа нь мэдэгддэг. Техник, тоног төхөөрөмжид маш сайн анхаарч байна. Гадаад харилцаа өргөжиж байна.

-“Гааль бол Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын манаач” гэж хэлж байсныг тань санаж байна. Нэг байцаагч ийм хэмжээний татварын биелэлттэй ажиллана гэсэн норм байдаг уу. Гааль бол улсын төсөв бүрдүүлдэг гол салбар гэж ойлгодог?

-Нэг байцаагч жилд хоёр тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт бүрдүүлэх төлөвлөгөөтэй. Хувцас, цалин хангамжтайгаа нийлээд нэг байцаагч 20 сая төгрөгийн зардлыг төрөөс гаргуулдаг гэж үзвэл хоёр тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээдэг. Үүнээс нэг байцаагчийн ажлын ачаалал харагдана байх. Монгол Улс даяар ажиллаж байгаа 1,100 байцаагч тус бүр ийм ажил хийж байна.

Гаалийн байгууллага улсын төсвийн 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг чухал салбар. Бид Үндэсний аюулгүй байдал гэхээсээ эдийн засгийн аюулгүй байдлын хилийг манадаг. Харин бидний том зорилго бол үндэсний аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байх юм.

-Гаалийн нэр хүндийг шороотой нь хутгадаг, эрх мэдлээ урвуулан ашигладаг байцаагч нар байгаатай та санал нийлэх үү?

-Олон хүн дотор сайн ч бий. Муу нь ч байна. Нэг үеэ бодвол Зөрчлийн хууль хэрэгжээд байцаагч болгон хариуцлагатай байхын чухлыг мэддэг болсон учраас байцаагчид элдэв хэл аманд орооцолдох нь багассан гэж боддог.

-Манай улсын хувьд хар тамхины хэрэг хэрээс хэтэрч байгааг бид хаа хаанаа харж байна. Алтанбулагийн гаалиар хар тамхи нэвтрүүлэхээр болон оруулж ирэхээр завдсан хэрэг хэчнээн бүртгэгдсэн бэ?

-Одоо бол тоног төхөөрөмж, байцаагчдын ур чадвар сайжирсан учраас хэрэг төвөггүй илэрч байна. Мэдээж холбогдогч болон хэрэглэгч нь ихэссэн хар тамхитай холбоотой хэрэг зөрчил сэтгэл түгшээж байна. Манай улсад орж ирэх нөхцөл байдал нь ч нэлээд өөрчлөгдсөн байгаа юм. Гэхдээ манай гаальчид болон цагдаа, тагнуулынхан илрүүлэлт дээр нэлээд сайн ажиллаж байна. Багаж, төхөөрөмж, нохой гээд боломжийнхоо хүрээнд ажиллаж байна.

Хар тамхины тухайд, хилээр гэхээсээ илүүтэй илгээмж, шуудан харилцаа, агаарын тээврийг ашиглаж оруулахаар завдаж баригдаж байна. Алтанбулагийн хилийн боомтоор хар тамхи тээвэрлэж оруулж, гаргах гэсэн хэрэг өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй. Харин сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэлүүд нэлээд орж ирж хураагддаг.

-Салбарынхаа тулгамдсан асуудал болох хамгийн хүнд нөхцөлтэй боомтоо нэрлэ гэвэл хаанахын боомтыг онцлох вэ?

-Усгүй, дэд бүтэц байхгүй боомт л хэцүү. Говь-Алтайн Бургастай, Гашуунсухайт, Шивээ хүрэн, Сайншандын Хангимандал, Завханы Тэсийн Арц суурийн боомт, Ярант, Хөвсгөлийн Ханх, Дорнодын Эрээнцав гэх мэт боомтыг нэрлэнэ. Маш хэцүү, ажиллах орчин нөхцөл хүнд боомтууд. Өвөлдөө -50 хэм хүртэл хүйтэнд нар cap гэрэлтсэн байр байшинд байцаагчид нь ажилладаг. Төвөөс алслагдсан. Ер нь анзаараад байхад, төмөр замтай боомтууд арай дээр.

Хоёрдугаарт, салбарын тулгамдсан асуудлын тэргүүн ээлжид мянга гаруй байцаагч нарын нийгмийн асуудал яригдах ёстой. Хүн рүүгээ чиглэж ажиллах хэрэгтэй байгаа юм. Энэ бол төрийн эрхэмсэг оршихуй юм. Гаалийнхан ч гэлтгүй хүний ажиллаж, амьдрах орчин нь сайхан болж байж ажлаа чанартай хийдэг.

-Сэлэнгийн Алтанбулагийн боомт хэчнээн байцаагчтай ажилладаг вэ?

-160-аад хүн төмөр зам, авто замын 24 цагийн ажиллагаатай боомт дээр ажиллаж байна. Ачаалал их. Өдөрт 200-300 машин орж ирнэ. Шөнийн цагаар ачаалал нэмэгдэнэ.

-Таныг залуудаа нэлээд олон хамтлаг байгуулж дуулж, хөгжимдөж явсан гэдэг юм билээ. Одоо ч тэр хаа явсан газартаа соёлын төвийн эрхлэгч шиг олон төрлийн хөгжмөө аваад явдаг гэж сонссон?

-Миний аав, ээж хоёр хоёулаа Мөрөн хотод боловсролын салбарт насаараа ажилласан хүмүүс. Аав минь биеийн тамирын багшаар, ээж бага ангийн багшаар ажиллахаар 1970 онд Мөрөнд суурьшсан байдаг. Ингээд намайг нэгдүгээр ангид ордог жил манайх хот руу нүүж байлаа. Ингээд би 31 дүгээр сургуульд элсэн орж байлаа. Дөрөвдүгээр ангидаа 57 дугаар дунд сургууль анх байгуулагдахад нь орж 1981 онд аравдугаар ангиа төгсөж байсан. Тэр үед хүүхэд залуучуудын “Найрамдал” парк гэж байв.

Эвлэлийн төв хорооны харьяа. Тухайн үед “Дөмөн”, “Ундраа” гэж хамтлаг байсныг миний үеийнхэн мэдэх байх. Би арван жилд байхаасаа л хөгжимд хачин их дурлаж "Ундраа” хамтлагт багтаж байсан нь хүүхэд насны минь гэгээн дурсамж юм даа.

-Их олон хамтлаг байгуулсан юм биш үү?

-Их сонин түүх ярьж өгье. “Ундраа” хамтлагтаа гурван жил гаруй тоглож байтал 1986 онд цэргийн зарлан ирлээ. Улс, бүсийн бүхий л уралдаан тэмцээнд ордог, урлаг соёлын арга хэмжээнд нүүр тахалдаг мундаг нэр хүндтэй хамтлаг байв, манайх. Гэтэл хамтлагаараа цэрэгт явахаар болчихов.

Одоо яах вэ, гээд тухайн үед Эвлэлийн Төв хорооны даргаар ажиллаж байсан Л.Түдэв гуай дээр орлоо. Л.Түдэв гуай хамтлаг тарах болсныг дуулаад Цэдэнбал Филатова дээр орно л гэж байна шүү. Энэ хүн бол монголчуудад их бүтээн байгуулалт босгож өгсөн эмэгтэй гэж би хүндэтгэдэг. Хүүхдийн “Найрамдал” зуслангаас эхлээд Хуримын ордон, Пионерийн ордон, Хүүхдийн ордон гээд яривал олон ордон босгосон сайн үйлстэн.

Өдгөө хүмүүс янз бүрээр л ярьдаг болж. Урлаг спорт, хүүхдийн соёл хүмүүжлийн асуудлыг маш их дэмждэг, энэ чиглэлд олон сайхан ажил хийсэн хүн. Ингээд Л.Түдэв гуай биднийг Филатова дээр дагуулж ороод “Энэ хүүхдүүдэд цэргийн зарлан ирсэн байна гэсэн. Филатова хэсэг сонсож байснаа “Цэргийн алба хаах нь журамт үүрэг, явах ёстой. Гэхдээ ганцхан гарц байна.

Та нарт дээд сургуульд орох эрхийн бичиг өгье” гээд эрхийн бичиг өгч биднийг цэргийн зарлангаас мулталж байлаа. Ингээд МУИС-ийн Эдийн засаг, статистикийн ангид шалгалт өгч тэнцээд орсон. Тухайн үед их сургуульд сурч байгаа бол цэргийн албанаас чөлөөлдөг байсан. Ингэж л мэргэжлээ сонгосон доо. Суралцаж байх хугацаандаа их сургуулийн “Эрдэм” хамтлагт байлаа. Хөгжмөө тоглоод хичээлээ хийгээд явсан.

Дунд нь “Чавхдас” гэж хамтлаг байгуулаад маш амжилттай оршин тогтносон. Европын орнуудаар бид аялан тоглолт хийсэн. Үнэхээр том, нэр хүндтэй хамтлаг байсан. Ингээд 1981 онд Их сургуулиа амжилттай төгссөн.

-Дуу хөгжим гэж явсан хүн яаж яваад гаалийн байгууллагатай холбогдов?

-Сургуулиа төгсөөд Худалдаа үйлдвэрлэлийн яамны зээл тусламжийн барааг оруулж ирдэг хангамжийн баазад эдийн засагч, компьютерийн кодын мэргэжилтэн гэсэн хос албан тушаал дээр ажилд орсон. Энэ нь одоогоор гааль л даа. Тухайн үеийн Хангамжийн бааз 400-500 ажилчинтай, гадна дотнын мэргэжилтнүүдтэй их том газар байсан. Энэ үед өнөөх хөгжмөө орхиогүй. “Эрэн-Үе" гэж хөгжмийн хамтлагтай болчихсон нэлээд нэрд гарч байтал 1990 оны хэцүү цаг эхэлсэн.

Зах зээлийн шуурга эхэллээ, манай хангамж бут үсэрсэн. Гэхдээ 1997 оноос хойш шинэ үеийн гааль нэлээд өргөжсөн. Орчин үеийн хэв маягт шилжиж, зах зээлийн эрэн үетэй нийлсэн гэж боддог. Цаг арай наашилж нийгмийн даатгалын байгууллага гэх мэт данс тооцооны газруудын үйл ажиллагаа жигдэрч эхлэхэд миний материал автоматаар гаалийн байгууллага руу шилжсэн. Ингэж л Монголын гаалийн байгууллагатай хувь заяаны шулуухан замаар холбогдчихсон.

1997 онд шалгагчийн орон тоон дээр орж байлаа. Ингээд шалгагчаар хоёр жил гаруй ажиллаад сургалт судалгааны төвд томилогдсон. Эндээсээ Гаалийн улсын байцаагч гэсэн цол аваад Улаанбаатар хотын гаалийн улсын байцаагчаар хоёр жил ажилласан.

-Таныг хилийн бүхий л боомтод ажиллаж байсан цөөн хүмүүсийн нэг гэдэг юм билээ?

-Манай гааль ийш тийш томилгоо ихтэй. Замын-Үүдийн гааль руу явж ажиллах даалгаврыг анх аваад 2000-2013 оныг хүртэл тасралтгүй тэнд ажилласан. Тэр үед Замын-Үүдийн гааль 40-50 байцаагчтай байлаа. Уг нь эд ганзаганы наймааны үе шүү дээ. Том боомт хэр нь боловсон хүчин муу үе байжээ. Ер нь, очиж үзээгүй хилийн боомт үгүй дээ. Говь-Алтай, Ховд, Дорнодод хүртэл ажиллаж байв. Ингээд 2013 онд Нисэхийн гаальд ирсэн.

Нисэхийн гаалиас Буянт-Ухаагийн гаальд Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын албаны даргаар ирсэн. Энд дөрвөн жил ажилласан. Тэгэхээр би ачааны боомтоос агаарын боомт хүртэлх бүхий боомт дээр ажиллаж үзсэн хүн байгаа биз. Ингээд 2016 онд Монгол Улсын хамгийн анхны хилийн боомт болох Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын даргаар томилогдож ирсэн.

-Хамгийн сонин тохиолдлоор илрүүлж байсан хэргүүдээсээ яривал?

-Зөндөө бий. Тухайлбал, Говь-Алтайн боомт дээр ажиллаж байсан үе. 20 тонн гурил ороод ирэв. Тэр үед хил, гаалийн шалгалт одоогийнх шиг ухаалаг байсангүй. Бүгдийг нь гараараа барьж, нүдээрээ харж, хамраараа үнэрлэж шалгана. Тэгтэл 20 тонн гурил дунд таван тонн спирт оруулж байсныг барьж байв. Ийм бараа таваарыг урт төмөр шороор шалгадаг байсан. Ачааны доод хэсгийн гурил руу шор хатгаадахсан чинь л урдаас спирт оргилоод гараад ирсэн.

Ноос гээд ноолуур их хэмжээгээр гаргаж байсныг барьж байв. Одоо бол рентген аппаратаар нягтралыг нь хараад л мэдчихдэг болсон. Ноос уу, ноолуур уу гэдгийг мөн л дэгээтэй урт төмөр шор хатгаж үздэг байсан. Тухайн үед гаалийн байгууллагын багаж тоног төхөөрөмж ийм л байсан. Энэ бол түүх шүү дээ. Мөн Замын-Үүдийн хил дээр илрүүлсэн томоохон зөрчил бол алтны зөрчил байдаг юм. Дөрвөн хятад иргэн нэг кг алтыг дөрвүүлээ хуваагаад шулуун гэдсэндээ хийчихсэн хилээр гарах гэж байсныг илрүүлж байлаа.

-Таныг мөн Сэлэнгэ аймагт дугуйн спортыг хөгжүүлсэн гэж сонссон?

-Буянт-Ухаагийн гаальд байхаасаа л дугуй унаж эхэлсэн. Одоо дугуй унаад таван жил болж байна. Сэлэнгэ аймагт ирээд дугуйн спортыг хөгжүүлж байна. Миний хувьд Улаанбаатарт “Мерида” гээд дугуйн холбоог үүсгэн байгуулагчдын нэг. Би Сэлэнгийн дугуйн холбоог хариуцдаг. Хөвсгөл нуурыг тойроход 410 км байдаг. Энэ зайг таван удаа дугуйгаар тууллаа.

Манай Сэлэнгэд 400 гаруй дугуйчин байна. Аймгийн захиргаанаас эхлээд хилийн цэргийнхэн хүртэл дугуй унадаг болсон. Дугуй унадаг хүн эрүүлждэг. Илүүдэл жингээсээ салдаг, даралттай хүн даралтгүй болдог. Ямар сайндаа дугуй эдийн засгийн алуурчин гээд яриад байгаа биз. Ямар ч зардал гардаггүй. Сэлэнгэ аймгийн гаалийн удирдлагын зөвлөлийнхөн бүгд дугуйтай.

Монголчуудын сэтгэхүй их сонин. Дугуй унаж байгаа хүнээ хараад энэ тоглоод байна гэсэн өнцгөөс нь харах гээд байдаг. Гэтэл энэ цагт Европын холбооны том том сайд, дарга нар, ажилдаа дугуйтай явдаг болсон. Энэ бол эко унаа. Тухайлбал, намайг дугуй унаад ажлаа хийхгүй байна гэж шүүмжилж л байсан. Үүнээс болоод би ажлын цагаар дугуйтай явахаа больсон. Миний хувьд албаны машин унадаггүй. Хаа нэг зайлшгүй тохиолдолд машинтай явдаг.

-Та их олон төрлийн сонирхол, хоббитой юм. Таныг “Мөрч” гэж эрэн сурвалжлах чиглэлийн сонин эрхэлж гаргаж байсан гэдэг. Энэ тухайгаа яриач?

-Зах зээл ийн үед хүн бүхэн бизнес хийх гэж оролдоод бүтэлгүйтэх нь бүтэлгүйтээд амжилт олох нь олж байлаа. Яг энэ үед сонин гаргаж байсан. Миний эхнэрийн аав зохиолч Жагдалын Лхагва гэж хүн байсан. Монголын ард түмэн “Толгодын цаана ингэ буйлна" ном, зохиолоор нь сайн мэднэ дээ. Энэ хүн “Мөрч” гэж эрэн сурвалжлах чиглэлээр сонин гаргадаг байв. Хадам аав минь 1997 онд бурхан болсон.

Яг энэ үед би гаалийн байгууллагад ажилд орох гээд, болих гээд л, хэсэг ажилгүй завсардаж явсан үе. Тэр үеэс л “Мөрч” гэж сонинг хийж эхэлсэн. Тухайн үед сонины зах зээл монголд үнэхээр хөгжиж оргил үедээ очиж байв. “Мөрч” сонины хувьд долоо хоног тутмынх. Ингэхдээ 50 мянган ширхэг хэвлэгддэг байлаа. Тухайн үед өнөөдрийн утга зохиолын бүх луугарууд манайхаар зочилно. Цөм аавын найзууд.

Миний хувьд сониныхоо менежментийг хариуцдаг, тэр олон сайхан хүний яриаг сонсдог, суралцдаг байв. Тухайн үед “Сэрүүлэг”, “Дээдсийн хүрээлэн" гээд толгой эргэм олон сонин уншигчдад хүрдэг байлаа. 1997-2000 оны үе. Одоо архивт бий. Магадгүй, тэтгэвэртээ гарвал сониноо эргээд гаргаж байхыг үгүйсгэхгүй.

x