• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн алба хаагчид автобустай боллоо

ikon.mn
2019 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн алба хаагчид автобустай боллоо
Sara, ikon.mn - text to speech

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчдад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Э.Ганбат өнөөдөр 34 хүний суудалтай автобус хандивлажээ.

Тэрбээр хэлэхдээ “Цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, иргэдэд цагдаагийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд ахиц гаргахад удирдлагын зүгээс анхаарал хандуулж өөрийн эзэмшлийн 34 хүний суудалтай автобусыг хүлээлгэн өгч байна. Ингэснээр алба хаагчид дүүргийн алслагдсан гудамж талбай, цэгт тогтмол эргүүлээр ажиллаж хяналт тавих, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, гал түймэр, онцгой байдлын үед ч ашиглах боломжтой болох юм” гэлээ. 

Тус хэлтэс нь Сүхбаатар дүүргийн 10-20 дугаар хороог хариуцан нутаг дэвсгэрийнхээ нийт байгууллага, айл өрх, иргэдийн амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэн ажилладаг ба Бэлх, Сэлх, зуслан, амралтын газрууд байрладагаараа онцлог юм. 

Үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Э.Ганбат, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Наранбаатар болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл нар оролцлоо гэж Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [73.8.97.55] 2019/7/4
mungiin ideed uldseneer n huuchin seg avsiin blgui de odo yhav dee huurhii azgui zaya ndaa gomdhoos mongolchuud
0 | 0 Хариулах
уншигч [59.153.112.99] 2019/7/3
хужаа автобус уу?
0 | 0 Хариулах
Зочин [174.198.20.195] 2019/7/3
Yamarch bsn neleen huuchin haragdaj bn. Zuragii ni bvten gargaagvig bodhod notoi l yum bga
0 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/7/3
ikon busad saituudiig bodvol medeelel ih dutmag ymaa
0 | 0 Хариулах
Зочин [103.23.30.161] 2019/7/3
xaxa
0 | 0 Хариулах