ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone-ий дизайнер Apple компаниас явах болсноо зарлажээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
iPhone-ий дизайнер Apple компаниас явах болсноо зарлажээ
Sara, ikon.mn - text to speech

Apple компанийг дэлхийн хамгийн өндөр үнэ цэнэтэй компани болтол нь 20 гаруй жил ажилласан Британийн дизайнер Сэр Жони Айв хувийн бизнесээ эхлүүлэхээр явж байгаагаа өчигдөр зарлажээ.

Mac, iPod, iPhone зэрэг бүтээгдэхүүнүүдийн дизайныг бүтээсэн Айв энэ оны сүүлээр Apple-аас гарч, LoveFrom нэртэй хувийн дизайны компаниа ажиллуулахаар болсон байна.

Түүний компанийн анхны үйлчлүүлэгч нь Apple байх ажээ.

“Бараг 30 орчим жилийн хугацаанд тоо томшгүй олон төсөл дээр ажилласны дараа цаашдаа хэнээс ч хамаарахгүйгээр тасралтгүй ажиллаж чадах дизайны баг, үйл ажиллагаа, соёлыг Apple-д бий болгосон нь миний хамгийн том бахархал” гэж Жони Айв ярьсан байна.

Шинээр байгуулагдах LoveFrom компанийн тухай мэдээлэл хомс байгаа ч Калифорнид үйл ажиллагаагаа явуулж, өмсөж зүүдэг (wearable) бүтээгдэхүүний салбарт ажиллах тухай яриа гарсан байна.

Жони Айвтай хамт Apple-д ажиллаж байгаа Марк Ньюсон шинэ бизнест нь хамтрахаар болжээ.

Айв 1996 онд Apple-ийн дизайны студийн захирлаар ажиллаж эхэлсэн юм.

Тухайн үед компани санхүүгийн хямралд орж, олон ажлын байраа цомхотгож байв. Айвын дизайнаар бүтээсэн iMac 1998 онд, iPod 2001 онд зах зээлд гарсны дараа Apple-д эргэлтийн үе ирсэн юм.

Улмаар 2004 онд iPod Mini, 2007 онд iPhone, 2008 онд MacBook Air, 2010 онд iPad, 2015 онд Apple Watch, 2016 онд AirPods бүтээгдэхүүнүүд гарахад Айвын гар, оюун оролцсон байдаг.

 Стив Жобс нэг удаа “Хэрвээ Apple-д миний оюун санааны түнш байгаа бол тэр нь Жони” гэж хэлж байжээ.

Айв хамгийн сүүлд Apple компанийн дугуй хэлбэртэй, шилэн хийцтэй Apple Park шинэ оффисын барилгыг босгоход оролцсон байна.

2012 онд Британийн хатан хаан түүнд хүлэг баатрын хэргэм хүртээж байв. Айвын хариуцаж байсан чиг үүргийг хоёр хувааж, үйлдвэрлэлийн дизайны багийг Эванс Ханки, интерфэйсийн дизайны багийг Алан Дай нар удирдахаар болсныг Apple зарлажээ.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
НМ [90.195.191.95] 2019/6/28
Эд нар явангуут Apple дампуурлаа юу?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.238] 2019/6/29
Yadaj unelgee ni 9 terbum dollaraar buurchihaj baina tegeh uu. Mongol usliin GDP-n talaar buurch bainashdee neg hunees bolj.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.121.37] 2019/6/28
iPhone design sucks anyway
0 | 8 Хариулах
Зочин [202.126.88.162] 2019/6/28
GO Fuck ur self
0 | 0 Хариулах
DudeFromZimbabжe [150.129.140.64] 2019/6/28
Ярьж, бичихээс цаашгүй гарууд хаа сайгүй шүү. Ядаж байхад цайны 4 үгээ бичжээ
4 | 0 Хариулах
Зочин [66.181.178.122] 2019/6/30
Samsungiin fanuu
1 | 0 Хариулах
Женко [202.21.112.37] 2019/6/28
Сэр Жони Айв Монгол цустай юм гэнэ лээ.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.183.243] 2019/6/28
Tegeed?
0 | 0 Хариулах
Зочин [211.36.158.148] 2019/6/28
haha tgd yahavdee manai hamaaatan l ym bna
4 | 0 Хариулах
Зочин [66.181.165.120] 2019/6/28
haha vnen vnen
0 | 0 Хариулах
Зочин [66.181.170.34] 2019/6/28
Анагаахын ШУ -д Монгол цус гэж байхгүй харин хүний цус гэж байдгийг тогтоосон байдаг юм гэнэ лээ.
14 | 0 Хариулах
Зочин [103.57.92.161] 2019/6/28
Хүний цус, амьтаны цус, монгол цус гэж 3 цус байнаа байна
15 | 1 Хариулах
Зочин [192.82.65.182] 2019/6/28
Iimerhuu erguu dagznuudad hujaa tsus bdag bz
2 | 9 Хариулах
Зочин [66.181.183.243] 2019/6/28
Haaya 1 eruul saruul uhaantai hunii commenttei taarhaar bur uilmaar sanagdah yum. Zarimdaa ch ulsaaraa bosoo gevtee bolson yum bh gj bodoh yum
2 | 0 Хариулах
Зочин [202.179.25.91] 2019/6/29
Монголд APPLE угсардаг байсан бол манай оркууд яаж дайрч байх байсан бол доо.Хүрз өг ОТ-г ухъя гэдэг шиг Автийрк өг Apple-г задалъя гэх байсан байх даа
1 | 0 Хариулах