Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

"972 айлын түрээсийн орон сууцанд орох иргэдийг долоодугаар сарын 22-ноос цахимаар бүртгэнэ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
"972 айлын түрээсийн орон сууцанд орох иргэдийг долоодугаар сарын 22-ноос цахимаар бүртгэнэ"
Sara, ikon.mn - text to speech

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн зургаадугаар сарын 24-ний хуралдаанаар “Түрээсийн орон сууцад хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцэж, НИТХ-д өргөн барьсан билээ.

НИТХ-ын хуралдаан өнөөдөр болж байгаа юм. Энэ үеэр Нийслэлийн орон сууцны корпорацын захирал Б.Сүхбаатараас журам батлагдсан тохиолдолд иргэдийг хэзээнээс бүртгэх талаар тодрууллаа.

Тэрбээр, “972 айлын орон сууцыг улсын комисс хараахан хүлээж аваагүй байна. Бид зарим дутуу ажил дээр анхаарал хандуулж байна. Хөгжлийн банктай хийх хэлэлцлийн асуудал гүйцэд дуусаагүй байна. Хотын зүгээс тухайн орон сууцын хүүг бууруулах тал дээр Хөгжлийн банканд санал өгсөн. Хүү буурсан тохиолдолд түрээсийн орон сууцын үнэ ч буурах боломжтой гэж үзэж байна.

Мөн түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам нь Засгийн газрын хуралдаанаар батлагдсан. Харин Улаанбаатар хотын "Буянт-Ухаа II" дахь 972 айлын орон сууцын хувьд өөрсдийн гэсэн журам гаргаж дагаж мөрдөх хэрэгтэй байгаа.

Гол нь бид агаар хөрсний бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд байх, гэр хороололд амьдарч байгаа иргэд рүү чиглэсэн байх гэсэн шинэ журмаа Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, НИТХ-д өргөн барьсан. Хэлэлцээгүй байна.

Тус журамд залуу гэр бүлийн хувьд нийгмийн даатгал төлсөн хугацаа, хүүхдийн тоогоор нь харгалзан үзэх гэх зэргээр тусгасан байгаа.

Энэ журам НИТХ-аар орж батлагдсаны дараа Хууль зүйн яам дээр очиж хянагддаг. Тиймээс бид тэр хугацааг харгалзаж үзээд түрээсийн орон сууцны бүртгэлийг долоодугаар сарын 22-ноос эхлэн цахимаар хийхээр төлөвлөсөн.

Бүртгэл шилэн хэлбэрээр буюу нээлттэйгээр явагдах учир иргэд өөрсдөө хянах боломжтой. Бүртгэл явагдаж дууссаны дараа наймдугаар сараас иргэдийг түрээсийн орон сууцанд нь оруулна гэж бодож байна.

Зөвхөн гэр хорооллын иргэдийн 260 мянга нь тус орон сууцыг түрээслээд, өмчлөх хүсэлтэй байгаа гэсэн судалгаа байна. Мөн нэлээд иргэнээс сугалаагаар оруулах нь зүйтэй гэсэн санал ирж байна” гэв.

2019 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас "Буянт-Ухаа II"-т ашиглалтад орж байгаа 972 айлын орон сууцыг түрээслүүлэх шийдвэрийг гаргасан юм.

Ингэхдээ орон сууцыг хотын захиргаанд шилжүүлсэн юм. Харин Хотын захиргаа иргэдэд ямар журмаар, хэрхэн түрээслэхээ шийдэх гэж байна.

Журам НИТХ-аар батлагдсаны дараа иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.