ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нүдний болор цайх өвчтэй 100 иргэнд үнэ төлбөргүй хагалгаа хийлээ

ikon.mn
2019 оны 6 сарын 27
iKon.MN

Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд “Бүс ба зам - Гэрэлт аялал” нүдний болор цайх өвчтэй хүмүүст үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийх хөтөлбөрийг хоёр орны Улаан загалмай нийгэмлэг болон Цэргийн Төв Эмнэлэг хамтран амжилттай хэрэгжүүллээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд 5 жилийн хугацаанд нүдний болор цайрах өвчтэй 1000 орчим хүнд хүрч ажиллах бөгөөд, энэ удаа Улаанбаатар хотод үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээг 2019 оны 6 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.  

 

БНХАУ-ын явуулын үзлэг, оношлогооны автомашин Цэргийн Төв Эмнэлэг дээр байрлаж үзлэгийг зохион байгуулав. Энэ удаагийн үзлэгээр нийт 850 гаруй иргэдийг үзлэгт хамруулж, 100 орчим хүнд эмчилгээ хийж, нүдний болор солих хагалгаа хийсэн юм. 2019 оны 6 сарын 26-ны өдөр буюу өнөөдөр нүдний болор солиулах хагалгаанд орсон иргэдийн нүдний боолт авах ёслолын ажиллагаа Цэргийн Төв Эмнэлэгт боллоо.

 

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд, МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ӨМӨЗО-ы тэргүүлэгч, Улаан загалмай нийгэмлэгийн хүндэт дарга Бү Шао Лин, Хятадын улаан загалмай нийгэмлэгийн орлогч дарга Лянь Хуй Лин, ӨМӨЗО-ы УЗБ-ын намын нарийн бичгийн дарга, байнгын орлогч дарга  Ван Фан, Цэргийн төв эмнэлгийн удирдлага, хагалгаа хийсэн эмч, өвчтний төлөөлөл оролцсон юм.

 

Эх сурвалж: МУЗН

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
иргэн [150.129.140.35] 2019/6/27
Мэдээлэл аваагүй үлдсэн хүмүүс олон байгаа шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.92] 2019/6/27
Нөгөө үзэн ядаад байдаг Урд хөрш тусалж байх шив.
0 | 0 Хариулах
зочин [66.181.182.245] 2019/6/27
Яагаад зар, мэдээлэл өгдөггүй юм бэ?Дараагийнх нь хэзээ юм бэ?Хамрагдаж эмчлүүлмээр байна!Хаана хандах вэ?
2 | 0 Хариулах
Зочин [43.242.243.128] 2019/6/27
Бүгд танил тал.Ард түмэндээ зарлаагүй байж.Муусайн аалзнууд.
0 | 0 Хариулах
зочин [66.181.161.105] 2019/6/30
сошил мэдээ харахад илүүдэхгүй л юм байна. Дэмий FB ухлаа гэж загнуулаад хулгайгаар тэнж яваад олоод харчихлаа аз шүү.
0 | 0 Хариулах
erdene [202.131.243.190] 2019/6/27
Erdeneted ireesei
0 | 0 Хариулах
Зочин [174.203.3.107] 2019/6/27
Mongol hun neg ni ch grsen nud saijirch baiwal gol ne. Tsaashdaa ocher awaad orno biz dee. Sain saihan medee bn.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.243] 2019/6/27
Bosoo gevtee tenger zayatanguudaa hytaduud irj mglchuudiig haraagui bolgoh gj oroldson bna
0 | 2 Хариулах
Zochin [43.242.243.128] 2019/6/27
Ийм арга хэмжээ болго гэж зарлаагүы.Таньдаг хүмүүсээ бүртгээд оруулдаг юм бна
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.111] 2019/6/27
Болор суулгаал бол тэгээд ахиж нүдээ оролдох эрхгүй болоод өнгөрч байгаа юмдаа, муу үр дүн үзүүлбэл үлдсэн амьдралаараа сохор болно доо
1 | 1 Хариулах
Эхлээд зарлахад яаанаа [202.131.227.82] 2019/6/27
Эхлээд зарлахад яаанаа, танил талаараа шийдүүлчихээд дараа нь зарлаж байх гэж...
2 | 0 Хариулах