Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амардөш: Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг хадгалах хамгийн энгийн арга бол зөв цэвэрлэгээ, арчилгаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 26
Сурталчилгаа

Энэ удаагийнхаа зочноор цэвэрлэгээ, үйлчилгээний салбарын анхдагч Юнисервис Солюшн ХХК-нийн Бизнес хөгжил хариуцсан менежер Д.Амардөшийг урьж ярилцлаа


-Сайн байна уу та?

-Сайн, сайн байна уу.  

-Үл хөдлөх хөрөнгийн цэвэрлэгээ, арчилгааны талаар та уншигчдад мэдээлэл өгөхгүй юу.

-Сүүлийн 10 гаран жил эдийн засгийн өсөлтийг дагаж Улаанбаатар хотод маань өнгө үзэмж нэмсэн үл хөдлөх хөрөнгүүд их нэмэгдлээ. Хүмүүс өдөр тутамдаа анзаардаггүй боловч тэдгээр хөрөнгийн эзэд тухайн байшин, барилгынхаа цэвэрлэгээ үйлчилгээ, арчилгаанд маш их цаг хугацаа зарцуулан, анхаарал хандуулж үүнийгээ дагаад аж ахуйн цэвэрлэгээ, үйлчилгээний хэсэгтээ томоохон баг ажлуулж байдаг.

-Тэгэхээр цэвэрлэгээ, үйлчилгээ тухайн хөрөнгийн хувьд чухал гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав, хүн харахад хааяахан ганц нэг үйлчилгээний ажилтнууд цэвэрлээд явж байдаг харин үүний цаана бүхэл бүтэн баг өдөр, шөнөгүй ажиллаж байдаг. Төрөл бүрийн гадаргууг зориулалтын цэвэрлэгээний шингэн болон төхөөрөмжөөр угааж өнгөлж байж тухайн хөрөнгийн дотор өнгө үзэмж үргэлж шинэ мэт цэвэр цэмцгэр байдлыг хүмүүст мэдрүүлж байдаг.

Энэ нь материал талаасаа тухайн эд хөрөнгийн элэгдэл, хорогдол багасч, үзэгдэх байдлаасаа тухайн байрны түрээслэгч аж ахуйн нэгжүүдэд таатай харагдаж үүнийгээ дагаад тухайн байрны үнэ цэнэ урт хугацаандаа хэвээр хадгалагдана. Жишээ нь манай байгууллага 2009 оноос хойг буюу яг 10 жил Сүхбаатарын талбайн Сентрал Тауер барилгын цэвэрлэгээ, арчилгааг хариуцаж ажиллаж байгаа. Одоо ч гэсэн хүмүүс ороод харахад яг л баригдаад 2-3 жил болж байгаа барилга шиг л байдаг. Үүнийгээ дагаад ч тухайн объектын түрээсийн үнэ тогтмол өсч, түрээслэгч нар нь урт хугацаанд тогтвортой хамтарч ажиллаж байгаа.

-Нээрээ тийм юм байна, түрээслэгч нарын хувьд тав тухтай, цэвэрхэн орчинд байх нь чухал шүү дээ.

-Тиймээ, жишээ нь та бид 2-н ажилладаг байгууллага цэвэрлэгээ арчилгаандаа анхаарал сул тавьдаг байранд үйл ажиллагаа явуулдаг байлаа гэж бодъё. Үүднээсээ авахуулаад олон жилийн хур хир, тоос, за тэгээд нийтийн эзэмшлийн талбайнууд нь бохир, харанхуй, ариун цэврийн өрөө нь бохир тэгээд зайлшгүй хэрэгцээтэй байдаг гарын шингэн саван, ариун цэврийн цаас, гарын цаас зэрэг байнга л дуусцан байвал цаанаа л тухгүй байна шүү дээ.

 

-Энийг тухайн хөрөнгийн эзэд хариуцах ёстой биздээ?

-Үнэн, тэгэхдээ бодит байдал дээр тэр бүр хөрөнгийн эзэд үүнийг гүйцэлдүүлж чаддаггүй. За нэг хүн хотын төвд аятайхан байршилд газартай боллоо, энэ газар дээрээ сайхан шилэн цамхаг босголоо, зориулалтын агааржуулалт, лифт, галын систем зэрэгт хангалттай хөрөнгө оруулалт хийчээд хамгийн сүүлд хамгийн чухал зүйл болох цэвэрлэгээ, арчилгаан дээрээ анхаарал хандуулахгүй маш энгийн зүйл мэт ойлгоод орхигдуулдаг. Хамаатан садан, аль нэг найз нөхөддөө хариуцуулаад нөгөө хэд нь зараар хэдэн үйлчилгээний ажилтан аваад за цэвэрлээд байгаарай гээд орхидог. Эхний 1-2 жилүүдэд харьцангүй асуудал гарахгүй, тодорхой хугацааны дараа үл хөдлөх хөрөнгө чинь өнгө дарж, үнэ цэнээ алдаж эхэлнэ.  

-Яагаад?

-Арга үгүй шүү дээ шал, тааз, хана, цахилгаан шат гээд бүх төрлийн гадаргуу өөрийн гэсэн цэвэрлэх арга технологитой, тэдгээрт зориулсан цэвэрлэгээний арга техниктэй. Эдгээрийг зөв хийхгүй бол яг л гэрийнхээ шалыг ямар ч цэвэрлэгээний бодисгүй бүлээн усаар өнгөц угаагаад тэр нь өнгө алдахтай адил. Тэгэхдээ би тухайн газруудын үйлчилгээний ажилчдыг муу гэж хэлж байгаа юм биш харин ямар ч хүнд системтэй зааж сургаад өгөхөөр амархан сурахаас гадна энэ тал дээрээ бүрэн мэргэшиж болно гэсэн үг.

-Тэгэхээр танайх бас сургалт явуулдаг гэсэн үг үү?

-Манай компани 1999 онд байгуулагдсан өнөөдрийн байдлаар 700 гаруй ажилтантай түүний дийлэнх нь цэвэрлэгээ, үйлчилгээний ажилтнууд. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бид бүхэн энэ чиглэл дээр л туршлагажлаа бас мэргэжлээ. Үүнийхээ дагуу бид 2015 онд ISO стандартыг нэвтрүүлж түүнийгээ 2018 онд давхар баталгаажуулж өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн цэвэрлэгээ, арчилгааны менежментийн ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлж явж байна. Анхдагч компани гэдгээрээ бахархаж байдаг.  

-Үл хөрөнгийн эздэд өөр ямар асуудлууд тулгардаг бол?

-Өөрсдөө аж ахуй, цэвэрлэгээний баг бүрдүүлээд тэдгээрээ хариуцсан нэг ахлах эсхүл дарга тавиад явсан нь тэдэнд амар юм шиг боловч цаагуураа олон бэрхшээлүүд байнга дагаж байдаг. Уг нь тухайн хөрөнгийн эзэн цэвэрлэгээ, арчилгаандаа толгой өвдөх юмгүй хөрөнгийн түрээс, дахин төлөвлөлт, нэмэлт хөрөнгө оруулалт зэрэг дээрээ түлхүү анхаараад үндсэн ажилдаа цагаа 100 хувь зарцуулаад явж байвал ашигтай.

Гэтэл тэд өдөр бүр энэ асуудалд цаг зарцуулдаг, жишээ нь үйлчилгээний ажилтнууд аль ч байгууллагын хувьд хамгийн өндөр шилжилт хөдөлгөөнтэй байдаг. Танай ажилтан маргааш гэнэт ирэхгүй байх магадлал маш өндөр, за тэгээд шинээр зар тавина, шинэ хүн ирнэ, сургана, хөгжүүлнэ гээд маш их нуугдмал шууд ба шууд бус зардал гарч байдаг. Дээр нь хөрнөгийн эзэд тухайн үйлчилгээний ажилчдынхаа ажлын ачааллыг зохицуулж мэддэггүй,  энэ юу гэсэн үг вэ гэвэл тухайн хүн цэвэрлэгээ хийх байршил, объектуудаа яг стандартын дагуу  давтамжтай цэвэрлээд амрах ёстой цагаар нь амраад явж байхад яг л өдрийнхөө ажиллах ёстой 8 цагаа бүрэн, дүүрэн ашиглана гэсэн үг.

Тэгэхгүй нарийн төлөвлөгөөгүй бол өдөрт 4 цаг ажиллах ёстой ч юм уу 8 цаг ажиллах ёстой ч юм уу мэдэгдэхгүйгээс гадна түр амраад сууж байгаа ажилчид нь хийх ажилгүй сууж байгаа юм шиг харагдаж хөрөнгийн эздийг байнга бухимдуулж байдаг. Нөгөө талдаа хүн робот биш байнга цэвэрлээд, арчаад явж байна гэж байхгүй шүү дээ, системтэй сургалттай, тогтмол хяналттай, мэргэжлийн багийн тусламжтайгаар л шийдэх боломжтой.

 

-Ерөнхийдөө та манайхыг сонго л гээд байна уу даа?

-Энэ бол хөрөнгийн эздийн бүрэн эрхт сонголт, өөрсдөө баг бүрдүүлээд явсан нь манайх шиг мэргэжлийн байгууллагатай outsource –оор гэрээлээд явснаас мэдээж шууд харагдах зардлын хувьд хямд тэгэхдээ түрүүн миний хэлсэн ажлын байрны шилжилт хөдөлгөөнтэй уялдан гарах зардал дээр нь ажилчдын сургалт, хяналт, ХАБЭА зардлууд гээд нүдэнд үл харагдах зардлууд их үүнийгээ дагаад хамгийн гол хөрөнгийн эзний үндсэн бизнестээ зарцуулах байсан үнэлэшгүй үнэт цаг хугацаа.

Одоо цагт бараг ихэнх бизнес Outsource буюу чаддаг, мэргэжлийн компаниар нь хийлгэх хэв маяг давамгайлж байгаа. Нөгөө талаар зардлын хувьд тийм өндөр зөрүү гарахгүй. Бас нэг чухал зүйл бол манайд цэвэрлэгээний үйлчилгээгээ шилжүүллээ гэхэд хуучин ажилчдаа яах вэ гэдэг нэг том асуулт гарч ирдэг, харин манай компани хуучин үйлчилгээний ажилдчыг нь халж, сольдоггүй, байгаа хүмүүсийг нь тэр чигт нь шилжүүлж аваад сургаад, хөгжүүлээд явдаг. 

-Манайх ийм ийм үл хөдлөх хөрөнгийн цэвэрлэгээ, арчилгааг хариуцдаг гэсэн жишээнээсээ хуваалцаач та?

-За дээр дурдсан 10 жил болж байгаа ч гэсэн шинэхэн бас үнэ цэнэтэй байгаа Сентрал Тауер, Шангри-Ла худалдааны төв болон оффис, Голомт, Хас банкны хотын бүх салбарууд байна, олон улсын гэвэл НҮБ-ын төв байр, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Австрали болон Канадын элчин сайдын яамдууд зэрэг орно.

Эдгээр байгууллагууд бидний олон жилийн тогтвортой үйл ажиллагаа, үл доголдох мэргэшсэн боловсон хүчин, энэ салбартаа туршлагажсан байдал мөн ISO стандартыг хэрэгжүүлэгч гэдгээр сонгон үйлчлүүлдэг гэж итгэдэг.

-Баярлалаа, тэр болгон хүмүүсийн мэддэггүй хэрнээ бас мэдэж байх хэрэгтэй чухал сэдвээр ярилцсан танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

-Их баярлалаа, та бүхний ажилд бас амжилт хүсье.  

  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.