Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хурдан, хялбар хийцтэй зуны сууц

Барилга.мн
2019 оны 6 сарын 21
Барилга.МН
Зураг зураг

Сүүлийн үед агаарын бохирдлоос болоод айл болгон өөрийн гэсэн модон сууцтай болохыг хүсэх болжээ. Иргэдийн энэхүү хэрэгцээ шаардлагын дагуу модон сууцтай холбогдолтой бүхий л мэдээллийг мэргэжлийн хүмүүсээс авах нь зүйтэй.

Барилгын материалын сонголт, амины орон сууц угсралтын компаниудын мэдээлэл, худаг болон бохирын талаарх мэдээлэл, анхан шатны зураг төсөв гээд өөрт тулгамдаж буй асуудлыг мэргэжилтнээс нь лавласны эцэст шийдвэрлэх нь үр ашиггүй зарцуулалт, цаг хугацааг хэмнэх давуу талтай.

Газраа зөв сонгох

Амины орон сууцтай болоход юун түрүүнд тулгарч буй бэрхшээл бол газар, дэд бүтцийн хангамжийн асуудал юм. Мэдээж та өөрийн гэсэн газартай бол илүү хялбар байх. Гэхдээ газар авч амины орон сууц бариулахаар төлөвлөсөн иргэн танд зөвлөхөд газар сонгохдоо мэргэжлийн байгууллага, амины орон сууцаа бариулах компанийн мэргэжилтэнтэй зөвлөлдөж байж авахыг санал болгож байна.

Тэгэхээр хамгийн түрүүнд газар биш, байшингаа барих компанийг сонгож таарна. Дараа нь газраа сонгож, ямар хөрстэй болох, цахилгааныг хаанаас татаж болох, худгийг хэдэн метрийн гүнээс гаргах, бохирын асуудлыг хэрхэн шийдэх, халаалт дулаанаа яаж шийдэхээ урьдчилан мэдэж, төсөвлөгдөөгүй зардал гаргахаас сэрэмжлэх болно. 

 

Нийслэл хотыг тойрсон зуслангийн газрууд болон гэр хорооллуудад тог, цахилгааны асуудал ихээхэн бэрхшээлтэй байдаг. Ихэнх нь уулын аманд, Найрамдал, Гачуурт, Төв аймаг явах зам, Ар гүнт, хойд зуслангийн ам гээд улсын тодотголтой шугам сүлжээнүүдийн хүртээмж багатай газарт байдгаас хувь хүмүүс өөрсдийн хөрөнгөөр татсан шугам, трансформаторууд ашигладаг. Тэдгээрээс тог татахад ихээхэн зардал гаргадаг. Мөн улсын гэх тодотголтой шугам таарлаа гэхэд хүчин чадлаас хэд дахин олон айл татсан байдаг тул зохих хэмжээндээ хүрч ажиллах нь ховор байдаг.

Байшингийн суурь тавих

Тухайн байршлаасаа шалтгаалж, газар нь сийрэг, шаварлаг, намгархаг, цэвдэгтэй, хадархаг шинж чанартай хөрстэй байдаг. Үүнд хөрсний шинжилгээ хийлгэж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч хөрсөндөө тохирсон суурь хийлгэх хэрэгтэй.

Дараа нь шалыг ямар байдлаар хийлгэхээ шийдэх нь зөв болов уу. Шалыг модон болон төмөр араг бүтэцтэй, цутгамал байдлаар хийлгэж болох ба газрын хөрс, суурьтай уялдуулан хийлгэнэ. Мэдээж доороос цан цохихгүй дулаан байхаар бодож, мэргэжилтэнтэйгээ зөвлөлдөж, шийдвэрээ гаргаарай.

Барилгын материалаа сонгох

 

Суурь болон шал хийлгэх асуудлаа шийдсэний дараа үндсэн байшингийнхаа материалын сонголтонд анхаарах хэрэгтэй. Гадна болон дотор заслын хувьд хүссэнээрээ сонголтыг хийж болох ч үндсэн хана, дээврийн араг бүтэц, хана дүүргэлтэд сайтар анхаарч, чанартай материал авах нь чухал. 

Модон сууц барьдаг байгууллагуудын ихэнх нь технологийн дагуу БНХАУ, ОХУ-аас оруулж ирсэн модон материалыг ашигладаг бол цөөн хэд нь л Канад банз, ОСБ хавтан зэрэг гол түүхий эдүүдийг хэрэглэдэг.

Эдгээр материалаас гадна Монгол банзаар араг бүтээцийг зангидан хийж буй байгууллагууд ч байгаа. ОСБ хавтангийн хувьд манай зах зээл дээр борлогдож буй Канад, “EGGER”, БНХАУ-ын “Bao Yuang” хавтангууд чанараараа тэргүүлдэг. Эдгээр хавтангуудаас сонгосон байхад та байшингийнхаа үндсэн хананд санаа зоволтгүй боллоо гэсэн үг.

Энэ технологийн гол асуудал нь ус чийг тусгаарлагч бүхий бүтээгдэхүүн байдаг ба үүнийг гадна өнгөлгөөний дотор талд хийх ёстой. Энэ нь чанараасаа шалтгаалаад харилцан адилгүй байдаг.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Амины орон сууцны шилдэг 100 загвар” каталогиос уншина уу. 

 

Уншигч та бүхэн "Амины орон сууцны шилдэг 100 загвар" каталогийг худалдаж авах бол "Номин"-гийн салбар дэлгүүрүүд болон "Интер ном", "Аз хур" "Мажестик" номын дэлгүүрийг зориорой. Мөн хот дотор ҮНЭГҮЙ ХҮРГЭЛТ - тэй. Хэрэв хөдөө орон нутагт амьдардаг бол "Монгол шуудан" болон "Түгээмэл шуудан" - гаар захиалан авах боломжтой гэдгийг дууулгахад таатай байна.

Зураг