Улсын хэмжээнд худалдаанд буй “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл, шошго бүхий дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд тандалт судалгаа хийжээ. Ингэхдээ ХХААХҮЯ, МХЕГ, ШӨХТГ болон НХХААГ хамтарсан байна.
Тандалт судалгаанд 360 хүнсний зах, худалдааны төв, дэлгүүр, мухлагт худалдаалж байсан 9,300 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хамруулсан байна.
Дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний 38.9% нь Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг зөрчсөн шошготой байсан бол импортын хүнсний 35.7% нь тухайн импортлогч улсын баталгаажуулалтын тэмдэгтэй боловч www.organic.gov.mn“ Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан”-д бүртгүүлээгүй байв. Иймд зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад сануулга, албан шаардлага хүргүүлжээ.
“Органик хүнсний тухай” хууль 2016 онд, холбогдох журам, аргачлал 2018 онд тус тус батлагдсан юм.
Органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн боловч малчид, тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгч, хэрэглэгчдийн органик хүнсний талаарх мэдлэг, мэдээлэл хомс, ойлголт муу байгаагаас хууль, журмын хэрэгжилт удаашралтай, баталгаажилт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн гаралтай”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдлийг хэрэглэж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, хуурамч хаяг, шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэх зөрчил гарсаар байгаа тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэв.
“Органик” гэсэн тэмдэглэгээ, мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:
“Байгалийн гаралтай цэвэр” гэсэн тэмдэглэгээ, мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:
“Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээ, мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:
Түүнчлэн аяны хүрээнд хуулийг таниулах сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд есөн удаагийн сургалтаар 400 гаруй үйлдвэрлэгч, хэрэглэгч, ЕБС-ийн сурагчид болон бусад байгууллагынханд мэдээлэл, зөвлөгөө өгчээ.
Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар