Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Аюурсайхан: Хар тамхи зөөсөн дипломат ажилтнуудын үйлдэл 1-2 удаагийнх биш

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:51 2019/06/12

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хаалттай сонссон мэдээллийн талаар тус байнгын хороон дарга Т.Аюурсайханаас тодрууллаа. 

Тэрбээр "Дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчид хэрэг зөрчилд оролцох асуудал байсаар ирсэн. Олон нийтийн дунд болон бидэнд ирдэг мэдээллээр тамхины наймаанд оролцох асуудал байдаг байсан. Нэг эргэлтээрээ 20-30 мянган еврогийн хэмжээтэй тамхи зөөдөг байсан бол одоо хар тамхи зөөдөг наймаанд оролцдог болсон байна. Нэг удаагийн эргэлт нь гурван сая еврогийн хэмжээтэй байх жишээний. 

Тиймээс төрөөс шийдэмгий арга хэмжээ авах шаардлагатай байна. Энэ бол Монголын нэр хүндийн асуудал болоод байна. Асуудал эгзэгтэй, ноцтой нөхцөл байдалтай байна. Зөвхөн 1-2 удаагийн үйлдэл биш байна. Энэ асуудал дээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон УИХ-ын даргын зөвлөл шийдсэний үндсэн дээр өнөөдөр Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонслоо. Мэдээлэл сонсоход Тагнуулын ерөнхий газрын дарга, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга оролцлоо. 

Хуулийн байгууллагуудын хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нууцлалтай байдаг учраас мэдээллийг хаалттай хийсэн. Мөн зарим хүмүүстэй холбоотой мэдээллүүд нууцын журмаар ирсэн учраас хуулийн дагуу хаалттай хийсэн. 

Бид хуралдаанаар томилгооны асуудлыг нухацтай ярилцлаа. Томилгоо оновчгүй учраас тэдгээр хүмүүс асуудалд ороод байна. Үүнд хэн хяналт тавьж, хэн хариуцах вэ, яаж таслан зогсоох вэ гэдгийг ярилцлаа. Ингээд зөвхөн ярилцаад зогсохгүй байнгын хорооноос тогтоол батлах нь зүйтэй гэж үзсэн. 

Байнгын хорооноос томилгоо хийхтэй холбоотой асуудлуудыг үүрэгжүүллээ. Томилгоо хийж байгаа болон томилогдож байгаа этгээдүүдийн хариуцлагыг чангатгах чиглэлд анхаарах. Түүнчлэн хар тамхитай холбоотой байгууллагуудыг бэхжүүлэх, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах. Мөн дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүнүүд болон Гадаад харилцааны яам дипломат пасспортуудыг хянах хэрэгтэй. Нэг хүнд хоёр дипломат пасспорт байгааг таслан зогсоох шаардлагатай. Хэрэг зөрчилд холбогдоод нэгийг нь хураалгахад нөгөөг нь ашиглах боломжтой байна. Мөн автомашинд дипломат дугаар олгож байгаа үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлага хүлээлгэдэг болгох хэрэгтэй байна

Мөн ГХЯ болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтраад дипломат төлөөлөгчийн газруудад хар тамхитай холбоотой хяналт, шалгалт хийх асуудлыг тусгасан. Ийм агуулгатай тогтоолын төслийг гишүүд дэмжсэн" гэлээ. 

-Дипломат ажилтнууд нэг биш удаа хар тамхи зөөвөрлөсөн гэж байна. Энэ хэзээнээс эхэлсэн зөрчил вэ?

-Хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдсон, асуудал нь тодорхой байдлаар шийдэгдэж байсан хүмүүсийн мэдээлэл сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Гадаад харилцааны яаманд ирж байгаа. Гэтэл тэр хүмүүсээс дахин давтан дипломат төлөөлөгчийн газарт томилогддог талаарх тодорхой мэдээллийг бид авсан. Тиймээс арга хэмжээ авах чиглэлийг байнгын хорооны тогтоолд тусгасан. 

-Энэ хэрэгтэй холбоотойгоор Монголын талаас тайлбар, мэдээлэл авсан зүйл байгаа юу?

-Сүүлийн хар тамхитай хэрэгтэй холбоотой хэрэг зөрчил дээр хоёр хүн хилийн чанадад саатуулагдаад шалгагдаж байгаа. Тухайн үйлдэл нь хэдэн удаагийн давтамжтай, сүлжээний оролцогчид уу үгүй юу гэдэг мэдээллийг бид хаалттай байдлаар хуулийн байгууллагуудаас авсан. 

-10 гаруй жилийн хугацаанд ГХЯ-д мэдээлэл ирж байсан. Дээр нь хар тамхи зөөсөн хэрэг нь нэг удаагийнх биш гэлээ. ГХЯ-д мэдээлэл ирж байсан юм бол яагаад тухайн үед нь таслан зогсоогоогүй юм бэ? 

-Энэ асуудлыг байнгын хороон дээр ярьсан. Цаашдаа тодорхой санал дэвшүүлэгдээд арга хэмжээ авагдана. 

12:18 2019/06/12

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонсох хуваарьтай байсан.

Гэвч мөрдөн шалгах ажиллагааны нууц болон төрийн нууцтай холбоотой асуудал уг мэдээлэлд байгаа учраас байнгын хороо хаалттай горимд шилжин, зөвхөн гишүүдэд уг мэдээллийг танилцуулж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/744216642660372/

Энэ талаар тус байнгын хорооны дарга Т.Аюурсайхан “Хаалттай хуралдааны явцад дипломат ажилтнуудын томилгоог хэн, хаанаас хийдэг талаар мэдээлэл өгөх байх. Дипломат төлөөлөгчийн газар, ерөнхий Консулын газрын ажилтан, албан хаагчид яаж ажлаа хариуцдаг талаар ярилцана. 

Өнгөрсөн хугацаанд ямар хүмүүс, ямар хэрэгт холбогдсон талаар нухацтай ярилцах болно. Цагдаа, тагнуулын байгууллагын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар сонсоно” гэлээ. 