Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний тагнуулын академийн “Аюулгүй байдал” мэргэжлээр элсэлт авах бүртгэл энэ сарын 24-нд дуусна

ikon.mn
2019 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Тагнуулын ерөнхий газар /Гэрэл зургийг mpa.mn/

Үндэсний тагнуулын академийн “аюулгүй байдал” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 4 жилийн сургалтад 2019-2020 оны хичээлийн жилд элсэлт авахаар шийдвэрлэсэн бөгөөд элсэхийг хүссэн иргэдийн бүртгэл явагдаж байна.

Элсэгчдэд тавигдах шаардлага, шалгуур

Нийтлэг шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх /эмэгтэй байж болно/;
  • Бүрэн дунд боловсролтой;
  • Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2017 оноос хойш монгол хэл бичиг, нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл, математикийн хичээлүүдээр өгч, хичээл тус бүрээр 560 ба түүнээс дээш оноо авсан байх;
  • Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн, улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулсан байх.

Тусгай шаардлага:

  • 17-22 хүртэлх настай, биеийн өндөр 165 см-ээс дээш;
  • Тагнуулын байгууллагын захиалгаар суралцах, тус байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй;
  • Биеийн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх;
  • Ял шийтгэгдэж байгаагүй;
  • Нэмэлт шалгалтад тэнцсэн байх;
  • Тус Академид суралцаж байгаагүй /суралцаж байгаад хасагдсан иргэнийг элсүүлэхгүй/.

Бүрдүүлэх материал

  • Өөрийн гараар бичсэн ҮТА-д элсэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд өөрийн болон эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаарыг заавал бичнэ/;
  • Иргэний үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /ЭЕШ-ын оноо гараагүй үед уг шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн албан ёсны баримт/;
  • Өөрийн гараар бичсэн гурван үеийн намтар /өөрийн болон эцэг, эх, хоёр талын өвөг эцэг, эмэг эх, гэр бүлтэй бол эхнэр/нөхөр-ийн намтар/;
  • Төрийн албан хаагчийн анкет /холбогдох хэсгийг бөглөх/;
  • Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 3х4 хэмжээний гэрэл зураг;
  • Амьдарч буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • ЕБС-д сурч байх үеийн хувийн хэрэг, түүний хуулбар;
  • Анги удирдсан багшийн тодорхойлолт;
  • Эссэ /”Аюулгүй байдал” мэргэжлээр суралцах хүсэл сонирхлоо илэрхийлсэн байх/.
Элсэхийг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлж, Тагнуулын ерөнхий газрын иргэдийг хүлээн авах байранд 2019 оны 6 дугаар сарын 24-ний дотор өөрийн биеэр авчирч өгнө. Орон нутгаас элсэхийг хүсэгчид материалаа шуудангаар илгээж болно.

Шаардлага, шалгуур хангасан элсэхийг хүссэн иргэдээс авах нэмэлт шалгалтын хуваарийг жич зарлана.



Эх сурвалж: Тагнуулын Ерөнхий Газар