Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

ГЕГ: Манай хилээр хар тамхи нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдогчдын 98 хувь нь монгол иргэд

Г.Номин, iKon.mn
2019 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гаалийн байгууллага 2018 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан нийт 18 удаагийн үйлдлийг илрүүлжээ.

Гэмт хэргийг таслан зогсоож, хойшлуулшгүй ажиллагаа явуулах, хяналтад хүргүүлэх ажиллагааг Цагдаа, Тагнуулын байгууллагатай хийгдсэн хамтын ажиллагааны санамж бичиг, 2018 онд хэрэгжүүлэх хамтарсан арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн байна.

Үүнд нийт 142 гр, 54 ширхэг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг гэмт хэргийн эд мөрийн баримтаар хурааж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Харин 2019 оны эхний таван сарын байдлаар нийт найман удаагийн тохиолдлыг илрүүлж, 4.5 кг мансууруулах бодисыг хурааж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Эдгээр гэмт хэрэгт дөрвөн хүн холбогдсоноос нэг нь гадаад улсын иргэн байжээ.

Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдлын судалгаа /2018-2019 онд/:

Холбогдогч

Илгээгч Улс

Тээвэрлэлтийн хэлбэр

Бодисын нэр төрөл

Тоо хэмжээ

2018 онд

1

МУ-ын иргэн

АНУ

Илгээмж

Кашишын тос

35 гр

2

МУ-ын иргэн

АНУ

Илгээмж

Кашиш

5 гр

3

МУ-ын иргэн

Их Британи

Илгээмж

ЛСД

4 ш

4

МУ-ын иргэн

АНУ

Илгээмж

Кашиш

20 гр

5

МУ-ын иргэн

Нидерланд

Илгээмж

Экстази

20 гр/30 ширхэг/

6

МУ-ын иргэн

Нидерланд

Илгээмж

Экстази

10 гр/25 ширхэг/

7

МУ-ын иргэн

Нидерланд

Илгээмж

Кашишын тос

10 гр

8

МУ-ын иргэн

АНУ

Илгээмж

Экстази

10 гр/10 ширхэг/

9

МУ-ын иргэн

Их Британи

Илгээмж

“Мөс” метамфетамин

10 гр

10

МУ-ын иргэн

ХБНГУ

Илгээмж

ЛСД

50 ширхэг

11

ОХУ-ын иргэн

Их Британи

Илгээмж

Кашишын тос

10 гр

12

МУ-ын иргэн

Испани

Илгээмж

Марихуана

10 гр

13

МУ-ын иргэн

Нидерланд

Илгээмж

Спайс

1 гр

14

МУ-ын иргэн

Нидерланд

Илгээмж

 

“Кашиш,марихуана”

1 гр

15

МУ-ын иргэн

Нидерланд

Илгээмж

 

“Кокаин”

10 ширхэг, 0.03 гр

 

 

 

 

Бусад

142 гр

 

 

 

 

ЛСД

54 ширхэг

 

 

 

 

Холбогдогч

10 холбогдогч

 

 

 

 

Гадаадын иргэн

1

 

 

 

 

Тохиолдол

15

2019 онд

1

МУ-ын иргэн

ХБНГУ

Илгээмж

ЛСД

3 ширхэг

2

МУ-ын иргэн

 

 

Кашиш

20 гр

3

МУ-ын иргэн

Нидерланд

Илгээмж

ЛСД

10 ширхэг

4

Нигер улсын иргэн

Тайланд

Илгээмж

“Мөс” метамфетамин

258 гр

5

МУ-ын иргэн

АНУ

Илгээмж

“Мөс” метамфетамин

467 гр

6

МУ-ын иргэн

БНХАУ

Автозамаар

“Мөс” метамфетамин

2 гр

7

МУ-ын иргэн

БНХАУ

Автозамаар

“Меми”

640 гр

8

МУ-ын иргэн

Испани

Илгээмж

Кашиш

3000 гр

 

 

 

 

“Мөс” метамфетамин

747 гр

 

 

 

 

ЛСД

13 ширхэг

 

 

 

 

Кашиш

3020 гр

 

 

 

 

“Меми”

640 гр

 

 

 

 

Холбогдогч

10

 

 

 

 

Гадаадын иргэн

1

 

 

 

 

Тохиолдол

8

"Гаалийн байгууллага энэ оны эхний таван сарын байдлаар хар тамхитай холбоотой найман зөрчлийг илрүүлсэн"
 

Гаалийн Ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираа “Гаалий байгууллага үндсэн хоёр чиг үүрэгтэй ажилладаг. Эхнийх нь хилээр нэвтэрч байгаа бараанд татвар ногдуулж, төсөв бүрдүүлэх бол дараагийнх нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах буюу хар тамхи мансууруулах бодис, онцгой хортой химийн бодис, садар самууныг сурталчилсан эд зүйлс, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, эмийн зүйлсийг нэвтрүүлэхгүй байх хяналтыг тавин ажиллаж байна. Энэ нь ард түмний удмын сан, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чиглэж байгаа.

ГЕЕ-ын харьяа 18 гаалийн газар байдаг бөгөөд 46 боомт ажиллаж байна. Эдгээр боомтуудад 1,100 гаалийн улсын байцаагч ажиллаж байна.

2018 онд хар тамхи мансууруулах төрлийн бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан нийтдээ 18 үйлдлийг илрүүлсэн. Энэ оны эхний таван сарын байдлаар хар тамхитай холбоотой найман зөрчлийг илрүүллээ. Хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог учраас шууд гэмт хэрэгт тооцогддог.

Үүнийг тодруулбал, гаалийн байгууллага хар тамхины хэрэгт хэрэг бүртгэлт явуулах эрхтэй болсон. 2002 оны Эрүүгийн хуулиар гаалийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулдаг байсан бол одоо хэрэг бүртгэх үйл ажиллагаа явуулдаг болсон. Гэмт хэргийн шинж чанартай үйлдэл, ялангуяа хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг гаалийн байгууллагаас илрүүлсэн тохиолдолд газар дээр нь хойшлуулшгүй ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлтийн хэргийг бие даан явуулж прокурорын байгууллагад шилжүүлдэг болсон.

Жишээлбэл, Улс хоорондын шуудан илгээмжээр Монгол Улсын иргэн хүлээн авах хаягтай шуудан илгээмж ирсэн. Энэ шуудан илгээмжийг гаалийн байгууллагаас шалгахад гурван кг кашиш илрүүлсэн. Энэ хэрэг өнгөрсөн сард гарсан. Гаалийн байгууллага шуудангаар ирсэн ачаа, илгээмжийг эрсдэл тооцон шалгадаг бөгөөд одоогийн байдлаар энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд мэргэшсэн эрэлч нохой, рентген тоног төхөөрөмж, гаалийн улсын байцаагч нарын мэдлэг ур чадварт тулгуурлаж байгаа.

Дахин нэг жишээ хэлэхэд, 2013 онд Филиппин улсын нэг иргэн /эмэгтэй/ Буянт-Ухаа дахь гаалийн газрын хяналтын бүсээр улсын хил нэвтэрч орж ирээд удалгүй буцаад гараад явдаг нь ажиглагдсан. Ингээд гаалийн байгууллагаас эрсдэл тооцон тус эмэгтэйг шалгаж үзэхэд 4.8 кг геройны төрлийн мансууруулах бодисыг гар тээшнийхээ хойд талын хана хэсэгт нууж далдалсан байдалтайгаар тээвэрлэснийг илрүүлсэн. Тэр эмэгтэй 10 жилийн ял авч, биеэр эдэлж байна. Иймэрхүү байдлаар гаалийн байгууллага энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэн ажилладаг.

Энэ төрлийн хэрэг дээр гааль, цагдаагийн байгууллага нягт холбоотой хамтран ажиллаж байгаа. Учир нь гаалийн байгууллага зөвхөн хил дээр үйл ажиллагаа явуулдаг. Харин орж ирж байгаа хар тамхийг цааш ямар сүлжээгээр түгээж байгааг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгана" гэв.

Хар тамхи, мансууруулах бодисууд хаанаас, ямар замаар ирж байна вэ?
 

2010-2018 онд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 98 хувь нь Монгол Улсын, 2 хувь нь гадаад улсын буюу Филиппин, Нидерланд улсын харьяат нар байжээ.

Илгээгч улс орноор нь төрөлжүүлж үзвэл БНХАУ, Нидерланд, АНУ, Малайз, Хонг Конг, Их Британи, ОХУ, ХБНГУ зэрэг улсаас авто зам, агаарын зорчигчоор болон шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдлууд бүртгэгдсэн байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн илрүүлэлтийн байдлыг 2010-2018 онд харуулвал:

 

2010

2011

2012

2013

2014

2015

2016

2017

2018

1

Героин, кг

1.7

 

7.3

 

 

 

 

 

 

2

Каннабис, гр

 

 

 

259

1.78

81.3

76.35

206.23

90

3

Метамфетамин, гр

 

 

 

 

 

 

 

 

42.7

4

Экстази/MDMA/, шахмал

 

 

 

 

 

 

 

 

65

5

ЛСД, ширхэг

 

 

 

 

 

 

 

200

54

6

Сэтгэцэд нөлөөт эм, капсул

 

 

 

 

 

 

 

112

 

7

Шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодисууд, гр

 

 

 

 

 

 

 

29

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илгээгч улс орнууд /2010-2018 он, давтамжаар/:

 

Хамгийн сүүлийн байдлаар гэхэд Замын-Үүд дэх Автозамын шалган нэвтрүүлэх боомтын суудлын автомашины гаалийн хяналтын бүсэд Монгол Улсын иргэн А энэ сарын 2-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүд рүү зорчихдоо 1 кг орчим тайвшруулах болон сэргээх үйлчилгээтэй бодисыг улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байгаагаа мэдээллээ. 

 

Эх сурвалж: ГЕГ