УБ СОНГДО эмнэлэг үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс ажлын цагаа 3 цаг 30 минутаар уртасгаж өглөө 07:30-д үүдээ нээж, үдэш 20:00 цаг хүртэл ажиллахаар боллоо.
Бямба гарагт 08:30-15:00 цагийн хооронд ажиллана. Ажлын өдрүүдэд өглөө 07:30 цагаас эхлэн эмнэлгийн лаборатори, урьдчилан сэргийлэх багц шинжилгээ, дүрс оношилгоо болон дурангийн тасаг ажиллаж эхэлнэ.
Харин орой 20:00 цаг хүртэл зүрх судас, ерөнхий мэс засал, чих хамар хоолой, дотор, бөөр, мэдрэлийн эмч нар ажиллана. Мөн Дүрс оношилгоо, Лабораторийн тасаг, Сувилахуй, Бүртгэлийн алба зэрэг эмнэлгийн бүх тасаг нэгжүүд ажиллах тул үйлчлүүлэгчид ажлаа тараад эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломж бүрдлээ.
Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7575-2727, 7011-1163 дугаарын утсаар холбогдоорой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!