Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан хотын иргэдэд үнэ төлбөргүй

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 5
Сурталчилгаа

Юнител Групп байгаль экологи, хүүхэд хамгаалал, хувь хүний төлөвшил, хотын соёл, хүн амын эрүүл мэнд зэрэг олон чиглэлд нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлдэг билээ. 

Тэгвэл энэ удаа Дархан хотын бүх насны хүмүүсийг эмнэлэгийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамрагдах боломжийг олгож “Биеэ хайрлаарай” хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд манай хүн амын дунд хамгийн их өвчлөлтэй байдаг нүд, чих хамар хоолой, шүд, зүрх судас, бөөр, мэдрэл, дотоод шүүрэл зэрэг 12 төрлийн үзлэг оношлогоог Улсын Төв 1 дүгээр эмнэлгийн эмч нарын баг бүрэлдэхүүн хийж Дархан хотод ажиллаж байгаа юм.  

Урьдчилан сэргийлэх энэхүү үзлэг, шинжилгээнд Дархан хотын бүх хүн хамрагдах боломжтой бөгөөд 6-р сарын 4-нөөс 7-ны өдрийг дуустал үргэлжилнэ. 

Эмнэлэгийн үзлэг эхэлсэн эхний өдөр л гэхэд 650 гаруй хүн хамрагдсан нь урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо хийлгэх хүсэл хэрэгцээ иргэдийн дунд их байсныг харуулж байна.

 
 
 
 
 
 
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.