2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
14:00
S32
22°
15:00
S32
22°
16:00
S32
23°
17:00
S32
23°
18:00
S32
21°
19:00
S31
17°
20:00
S31
14°
21:00
S31
12°
22:00
S31
11°
23:00
S31
10°
00:00
S31
01:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Чинбүрэн: Хавдраар оношлогдсон хүмүүсийн 60% нь нэг жил бололгүй нас барж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 6 сарын 5
iKon.MN

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хурлаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хүн амын нас баралтын голлох шалтгаан болдог хорт хавдрыг эрт илрүүлэх зорилгоор иргэдийг хавдрын үзлэг, оношилгоонд хамрагдахыг ийнхүү хуульчлах гэж байгаа аж. 

Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн явцад ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллын дагуу “Монгол Улсын иргэнийг хорт хавдар эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд заавал хамруулна” гэж өөрчлөн найруулах болсон байна.

Харин байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Иргэдийг хавдрын үзлэг, оношилгоонд заавал хамруулна гэсэн заалт дээр Эрүүл мэндийн сайдын байр суурийг сонсох шаардлагатай” гэснээр уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав. 

"Хавдрын үзлэг, оношилгоонд хамрагдах ёстой" гэдэг мэдээлэл бүх хүнд очсон байх ёстой

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэнгээс хуулийн төслийн талаар тодрууллаа. 

-Хуулийн төслийн талаар танилцуулахгүй юу. Гол зорилго нь юу вэ?

-Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа, нийт нас баралтын хоёр дахь шалтгаан болсон хорт хавдрыг эрт илрүүлэх нь амин чухал асуудал болоод байна. Эмчилгээний үр дүнг сайжруулахын тулд эрт илрүүлэх шаардлагатай. Тэгвэл хорт хавдрыг эрт илрүүлэх бүтэц бий болсон уу гэдэг асуудал байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгийг багц үйлчилгээгээр хийж байгаа. Гэхдээ сайн дурын үндсэн дээр. Тухайн иргэн өөрөө хүсвэл насныхаа онцлогт тохирсон эрүүл мэндийн үзлэгт хамрагдаад явдаг. 

Харин Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар эрсдэлт бүлэгт, насны онцлогтой нь уялдуулж үзлэг, оношилгоонд хамруулдаг болох юм

Байнгын хорооны гишүүд хорт хавдрын өвчлөлд санаа зовж байгаа. Харин зөв зүйтэй томьёолох, Эрүүл мэндийн даатгалын сан, төвөвт ямар байдлаар ачааллыг нь өгөх үү гэдэг асуудал яригдсан. Хуулийн үг хэллэг зэрэг нарийн зүйлүүд байгаа. Үүнийг дахин сайжруулж, амьдралд бууж хэрэгжих нөхцөлийг хангасан байдлаар хийх тал дээр санал нэгдэж, хуулийн төслийг дахин хэлэлцэхээр болж байх шиг байна. 

-Байнгын хорооны хуралдааны үеэр иргэдийг хорт хавдрын үзлэг, оношилгоонд заавал хамруулна гэдэг дээр гишүүд нэлээд ярилцлаа. Зарим гишүүний ойлгосон шиг иргэдийг албадан үзлэг, оношилгоонд хамруулна гэсэн үг үү?

-Бүх хүнийг албадан үзэх боломжгүй шүү дээ. Энэ дээр гол утга нь "Хавдрын үзлэг, оношилгоонд хамрагдах ёстой" гэдэг мэдээлэл бүх хүнд очсон байх ёстой юм. 

50 нас хүрсэн бол элэгний хорт хавдар байна уу, үгүй юу гэдэг шинжилгээнд хамрагдах ёстой. 40 настай эмэгтэйд "Умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээнд хамрагдах хугацаа боллоо" гэдэг мэдээлэл очиж байх ёстой юм. 

Харилцаа холбооны бүхий л хэрэгслээр дамжуулан иргэд хорт хавдрын үзлэгт хамрагдахаа мэдэх ёстой. 

Бид үүнийг хуулийн төсөлд “заавал” гэдэг үгээр оруулсан. Гэвч албадлагын шинжтэй юм шиг ойлгогдоод байгаа юм байна. Тэгэхээр энэ үгийг засахгүй бол болохгүй болчихоод байна. Энэ мэт зөвлөгөөнүүдийг бидэнд өглөө. 

-Ингэж хорт хавдраас урьдчилан сэргийлдэг болоход төсөв мөнгө мэдээж шаардлагатай. Энэ ажлыг зохион байгуулахад ямар хэмжээний төсөв шаардлагатай гэж үзэж байгаа вэ? 

-Энэ зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан дангаараа дийлэхгүй. Тиймээс улсын төсөвт суулгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Ойролцоогоор жилд 30-аад тэрбум төгрөгийн зардал гарахаар байгаа. 

Энэ өртөг зардлыг төсөвт суулгая гэдэг саналыг бид тавьсан. 

-Хэдэн төрлийн хавдрын өвчлөлийг эрт илрүүлэлтийн шинжилгээнд хамруулах вэ?

-Элэг, ходоодны хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар, уушгины хорт хавдар, хөхний хорт хавдрын өвчлөлийг үзлэг, оношилгоонд хамруулахаар хуулийн төсөлд тусгасан. Мөн үүн дээр төсөв санхүүжилтээс шалтгаалаад бүдүүн гэдэсний хорт хавдрын өвчлөлийн оношилгоог оруулахаар ярилцаж байгаа. 

-“Заавал” гэдгийг үгийг авчихвал одоо мөрдөгдөж байгаа хуулиас ялгагдах зүйлгүй болох юм биш үү?

-Тухайн иргэнийг дуудах тогтолцоог бий болгох, "Та ирж үзүүл" гэдэг үг хэлдэг болох нь чухал байна. Үүнийг ямар байдлаар хуулийн төсөлд оруулахыг мэргэжлийн хүмүүс мэдэх байх. 

-Энэ хууль батлагдвал хамгийн гол үр дүн нь юу байх вэ?

-Хорт хавдрын өвлөлийг эрт илрүүлснээр эдгэрэх магадлал 90 хувь болно. Шууд үр дүн гэсэн үг шүү дээ.

Манай улсад жилд 6,000 орчим хүн шинээр хорт хавдраар оношлогддог судалгаа бий. Тэдгээрийн 80 хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Үүнээс ядаж 50 хувийг нь эрт үед нь оношилдог болчих юм бол тэдний 90 хувь нь эдгэрэх магадлалтай. 

Хавдраар оношлогдсон хүмүүсийн 60 хувь нь нэг жил болохгүй нас барж байна. Яагаад гэвэл хожуу оношилсон учраас.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x