ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

EZNIS Airways Улаанбаатар Хонг Конгийн чиглэлд хуваарьт нислэгээ эхлүүллээ

ikon.mn
2019 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу 6 дугаар сарын 3-ны өглөөний 07:50 цагт EZNIS Airways компанийн Улаанбаатар - Хонг Конг - Улаанбаатар чиглэлийн хуваарьт нислэгийн хамгийн анхны нислэг “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Монгол Улсын Гавьяат нисгэгч, агаарын хөлгийн ахмад З.Энхбаяр даргатай Боинг 737-700 онгоц 12:05 минутад Хонг Конгийн олон улсын нисэх буудалд бууна. Ийнхүү Монголын иргэний агаарын тээврийн салбарт төдийгүй нийт зорчигчдын хувьд нэгэн чухал баярт үйл явдал болж, олон улстай холбогдох нэгэн шинэ гүүр нээгдлээ.

 

Хонг Конгийн олон улсын нисэх буудал өдөрт 1,100 нислэг, жилд 74,7 сая зорчигчийг дэлхий даяар 220 чиглэлд нисгэж, хүлээн авдаг дэлхийн хамгийн том нисэх буудлуудын нэг юм. Азийн бусад орнуудыг дэлхийтэй холбох цэг, эдийн засгийн төв болсон Хонконгтой холбогдох шинэ, ухаалаг сонголт бий болсноор Монголчуудад олон улсын аялал илүү хүртээмжтэй, дөхөм болоод зогсохгүй, Монголыг зорих бизнесийн болон аялал жуулчлалын зорчигч урсгал нэмэгдэхэд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Хоёр талын нислэгийн үнэ өнөөдрийн байдлаар 1,091,210₮-өөс эхэлж байна.

 

“Цаашид шинэ чиглэлүүдэд нисэж эхлэхээр ажиллаж байгаа. “Баджет” нислэгийн компанийн гол зарчмуудын нэг нь цаг хугацаа хэмнэж, нислэгийн зардлыг аль болох бууруулах явдал байдаг. Мэдээж нислэгийн аюулгүй байдал, дүрэм, журам хэзээд нэн тэргүүнд тавигдаж байх ёстой. Үнийн хувьд ирээдүйд нислэгийн чиглэл болон давтамж нэмэгдэх тусам нислэгийн үнэ өртөг дахиад буурах боломжтой. Олон улсын аяллыг хүн бүхэнд хүртээмжтэй, уян хатан сонголттой болгох нь бидний туйлын зорилго” хэмээн компанийн Чиглэлийн стратеги, хамтын ажиллагааны захирал Э.Төгсбуян онцоллоо.

Анхны нислэгийн зорчигчиддоо зориулан EZNIS Airways-ийн зүгээс бүтэн жилийн турш, уг компанийн бүх нислэгээр 15% хөнгөлөлттэй нисэх эрхийн бичгээр бэлэг барих юм байна.

Тийз борлуулалтын төвийн утас 11-333311.

Туулах тэнгэр нь цэлмэг, тухлах зорчигч нь амгалан байх болтугай.

 

 

Эх сурвалж: EZNIS Airways

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
58
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Okok [27.109.248.209] 2019/6/4
yamar goy medee be ashgui dee bayarlaad bhiin
0 | 0 Хариулах
Зочин [150.129.141.188] 2019/6/3
budget gej shaaaj bna. MIAT-s unetei yum bna.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.144] 2019/6/3
Энэхүү нислэг хойшлогдсоны улмаас цаашаа дамжин нисэх нислэгээсээ хоцорлоо манай нэг хүн. Code share байхгүй нислэгийн компаниар нисэх дэмий юм байна шүү. Цаашаа дахин тийз авч нисэхээр боллоо. Үнэтэй сургамж авав. Хэрвээ та 3 дагч улсруу дамжин нисэх бол изнисийг сонгохгүй байсан нь зөв. Зөвхөн Хонг Конг орох бол ямар ч ачаагүйгээр ниссэн тохиолдолд хямдавтар тусахаар байна. Харин тээштэй нисэх бол МИАТ-аараа л явсан нь дээр санагдлаа.
2 | 0 Хариулах
Zochin [65.60.11.18] 2019/6/3
Hiseegui biz dee
0 | 0 Хариулах
Зочин [120.17.46.194] 2019/6/3
Баяр хүргэж амжилт хшсье
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.31] 2019/6/3
Ene bol yalt ch ugui saihan medee
1 | 1 Хариулах
Зочин [103.111.68.50] 2019/6/3
ИНЕГ изнис гэдэг нэрэнд хууртаад бүх тусгай зөвшөөрлөө шалгуургүй өгчихсөн. Хуучны изнис биш шүү, цоо шинэ хамт олон менежмент.
2 | 1 Хариулах
Зочин [203.91.115.37] 2019/6/3
Изнисийг *хэсэг хүмүүс* дарамталж байж дампууруулаад нэрийг нь ашиглаж шинэ компани нээсэн.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.20.177] 2019/6/3
Yag yag, Hurts, Junai Eebii nar luivardaj avsan, ene udahgui shuu
3 | 0 Хариулах
Passenger [122.201.23.201] 2019/6/3
Ehnii nisleg ni tsagtaa ch hursungui dee, odoog hurtel huruugui bhad 7:50 d nislee gene uu, hahah
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.91] 2019/6/3
miat sontugei
0 | 2 Хариулах
Zochin [125.31.8.169] 2019/6/3
Hongkong-n gaali deer mongolchuudiig pass-r n ualgavarlaad buur dood shatandaa orj baikhad shine nisleg neegeed uamar bodlogo bna aa??
0 | 3 Хариулах
Зочин [66.181.161.103] 2019/6/3
Асуудалгүй нэвтрүүлж байсан
0 | 0 Хариулах
Зочин [203.169.50.115] 2019/6/3
тэр нислэг хийхэд ямар хамаатайн. мэдрэлт
0 | 0 Хариулах
Ork [223.62.173.225] 2019/6/3
Say baihdaa yahaw hajuu oronluugaa nisej baij
0 | 0 Хариулах
orkiin ork [202.126.89.100] 2019/6/3
yamar debiil [хориотой үг] we hha hongkong iin hajuud amidrad bgan bn l daa. ergvv tulug mine hk chin hytdiin hiliin tsaana bdgiin
0 | 0 Хариулах
Зочин [211.118.19.207] 2019/6/3
Tegeed xooson niseed baij dee
4 | 5 Хариулах
GoBudget [136.153.22.46] 2019/6/3
Budget нислэгүүд манайх шиг оркуудыг нүд нээхэд их тустай. Даанч ХГ-д очоод хулгай хийгээд хадуурж байгаа байх
3 | 2 Хариулах
zail [202.126.89.100] 2019/6/3
chi ochij hulgai hiisiimu mAlaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.65] 2019/6/3
Пөөх оркууд чинь бас ийм нялуун комментууд үлдээж чаддаг л юм байна доорх комуудыг хараад :open_mouth::open_mouth::open_mouth::open_mouth::open_mouth:
5 | 2 Хариулах
нутгийн хүү [203.91.112.130] 2019/6/3
Изинисийнхэндээ чин сэтгэлийн баяр хүргэж амжилт хүсье. Нэгэн цаг үед буюу энэ компанийн сэргэн мандлын эрин үед нь ажиллаж байсандаа талархалтай байдаг. Та бүхэн чаднаа аа зүтгээрэй
11 | 1 Хариулах
Оюун-Эрдэнэ [202.131.230.114] 2019/6/3
Saikhan medee ve, tanai zorchigch baih muchoo tesen yadan huleej baina
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.112] 2019/6/3
Saihan medee baina. Yapon, Solongosruu bas niseerei!
7 | 0 Хариулах