МОНГОЛБАНК: Валютын ханш цаашид тогтворжих хүлээлттэй байна

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ойрын өдрүүдэд төгрөгийн ханш ам.долларын эсрэг огцом суларч байна. 

Үүний учир шалтгааныг Монголбанкнаас тодруулахад дараах тайлбарыг өглөө. 

Уг тайлбарт "Монгол Улсын төлбөрийн тэнцлийн ашиг алдагдал нь олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэ, дэлхийн санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, Монгол Улсын эдийн засгийн бүтцийн онцлог гэх мэт эдийн засгийн олон хүчин зүйлээс хамаардаг. Төлбөрийн тэнцлийн ашиг, алдагдлын гүйцэтгэл нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш болон гадаад валютын албан нөөцөд тусгалаа олж байдаг.

Төлбөрийн тэнцэл 2025 оны эхний гурван сарын байдлаар 616.3 сая ам.долларын алдагдалтай гарах урьдчилсан тооцоололтой байна. Гуравдугаар сарын статистик гарах болоогүй, гэхдээ эхний хоёр сарын хандлага хадгалагдана гэж үзвэл, энэхүү алдагдлыг үндсэндээ урсгал дансны алдагдал тайлбарлаж байна.

Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад нүүрсний экспортын орлого буурсан нь голлон нөлөөлж байна.

Нүүрсний экспортын биет хэмжээ 2025 оны эхний гурван сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9 сая тонноор буурав. Түүнчлэн дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурч байгаагаас шалтгаалан нүүрсний экспортын орлого өмнөх жилийн мөн үеэс 934 сая ам.доллароор буурлаа. Үүнээс үзвэл 2025 оны эхний гурван сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх онтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая ам.доллароор, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллароор буураад байна (Гаалийн Ерөнхий газар).

 

1-р сар

2-р сар

3-р сар

Нийт

 

Үнийн нөлөө

(185)

(259)

(271)

(715)

76%

Биет хэмжээний нөлөө

(169)

135

(186)

(220)

24%

Нийт

(354)

(123)

(457)

(934)

100%

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт өссөн. Тодруулбал, банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд 2024 оны 4 дүгээр улиралд долоо хоногт дунджаар 165.0 сая ам.доллар худалдан авах санал банкуудаас ирж байсан бол уг хэмжээ 2025 оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөөд байна. Түүнчлэн өмнөх оны эхний улиралтай харьцуулахад 88 сая ам.доллароор өсжээ.

Иймд Монголбанкны зүгээс 2025 оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог саадгүй явуулах зорилгоор валютын дуудлага худалдааг долоо хоногт хоёр удаа тогтмол зохион байгуулж ажиллаа. Тус валютын дуудлага худалдаанд ирүүлсэн саналын биелэлтийн хувь нь Монголбанкны валютын зах дахь оролцооны түвшинг илэрхийлдэг бөгөөд тус харьцаа 2025 оны эхний улиралд 80 хувьтай байна. Гэвч дээрх улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэйгээр төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2025 оны 1 дүгээр улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.

Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкны зүгээс гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол хамтарч, арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар (валютын төлбөртэй барааны импортын 5.9 сарын хэрэгцээг хангах түвшинд буюу олон улсын жишиг доод түвшнээс 2.9 сараар илүү)-т хадгалагдаж байна.

Монголбанкны төсөөллөөр 2025 он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил нэмэгдэх, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал өсөх, Монгол Улсын хувьд 2026 оны дөрөвдүгээр сар хүртэл төлөгдөхөөр хүлээгдэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй зэргээс шалтгаалан цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байна.

Дүгнэлт Төлбөрийн тэнцлээс шалтгаалан төгрөгийн ханш сулрах дарамт 2025 оны нэгдүгээр улиралд харьцангуй өндөр байв. Уг дарамт цаашид буурах хүлээлттэй байгаа тул Монголбанк эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс шалтгаалсан огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор зах зээлд шаардлагатай тухай бүр оролцон ажиллаж байна. Цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах, олон улсын зах зээлд ам.долларын ханш сулрах, төгрөгийн харьцангуй өгөөж нэмэгдсэн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан төгрөгийн ханш сулрах дарамт буурах хүлээлттэй байна" хэмээжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ХАХА
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
БУРУУ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
48 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.176.218] 2025/4/14
Долларыг гаднаас орж ирсэн хэмжээгээр дээр нь байгаа алтаа зараад олсон доллараа нэмээд хэрэгт хэрэггүй импорт (Жнь; гадны орны машины сэг нэмээд хортой хоргүй нь мэдэгдэхгүй хүнсний бүтээгдэхүүн г.м долларын нөөцийг сороод МУ-ын хөгжил дэвшил, э/з-ийн өсөлтөд ямарч нөлөө үзүүлдэггүй)-д зарцуулаад эргээд мөнгөний ханш унгаж МУ-ыг э/з-ийн алдагдалд оруулж б.а. Ө/х МБ мөнгөний бодлогоо э)з-т ээлтэй байхаар буюу жинхэнэ утгаар нь удирдан з/б-ж чадахгүй б.а.Иймд МБ-д одоо байгаа нүсэр орон тоог цомтгох удирдлагын зайлшгүй байх бүтцийг тодорхойлсоны дараа эрс шинэчлэл хийх хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.25] 2025/4/12
Монголд эрүүл хүн алга.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.88] 2025/4/11
МАНгаруудыг сонгоод бай
0 | 0 Хариулах
Irgen [202.55.188.36] 2025/4/11
Ene heden turd suuj bga aawiin huu eejiin ohid cnin mongol tugrugu oligtoi bariad bh uls alga bnu tamine shn mongol oron maani mongol tugrug ni tsaas blhor tsaashdaa yah bolj bna tamine🤗🥱
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/4/11
Ард түмний халаасан дахь цөөн хэдэн бор төгрөгийг ханшгүй болгон үнэгүйдүүлж буй ЕС, Монгол банкны захирал нар ажлаа хийж ядадахгүй, хвард түмний өмнө хүлээсэн үүргээ, өргөсөн тангаргаа биелүүлж чадаагүй тул нэн яаралтай огцорч чаддаг мэддэгт нь хүлээлгэн өгнө үү.
1 | 0 Хариулах
Зочин [37.136.108.93] 2025/4/11
За манайхан сэтгэл санаагаараа явчдаг шүү! Бүх юм сайн сайхан бх болно. Эерэг б шүү! Пааникдвал тэгээд дуус2. Болдог юм болдогоороо болно, болохгүй юм угаасаа болохгүй! Хоосон ирээд хоосон буцдаг хорвоогоос дурсамж, туршлага гээд ямарч тохиолдолд нэмэх баланстай буцна за!
0 | 0 Хариулах
Үйлс Билгүүн [203.91.115.41] 2025/4/11
Сүүлийн үед хүмүүс төгрөгөө доллор болгож байгаагаа маш их ярих боллоо.Бид мэтийн эгэл жирийн иргэдэд доллор болгох төгрөгийн хуримтлал байх биш. Өмнөд Африкийн Замбибве улс шиг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг маань үнэгүйдэж тэгтэй тэнцүү болж,арай юань-иар арилжаа наймаа хийхэд битгий л хүрээсэй гэж залбирч суух юм. Адаглаад Монгол банк төгрөгийг үнэгүйдлээс хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй атлаа СӨХ-д мөнгө төлөөгүй иргэдийг хар жагсаалт гэдэг баииндаа хавчиж зуух тухай ярих нь муу эрд эр бэлгийн эрхтэн дараа болдог гэгчийн үлгэрээр болж байгаа нь арай л дэндэж байгаа юм биш үү?
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.211] 2025/4/11
Оргүй цаас.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.249] 2025/4/11
Монголбанкны Лхагвасүрэнг ББСБ-тай холбоотой гэх баримт надад байж л бн. Даанч хууль хяналт нь ямар шалгах биш, энийг ярьж бичвэл би буруудаад дуусах биз. Ийм төв банкны удирдлагатай улс ингэж дампууралгүй яахав дээ. Зомбиноос ялгаагүй Лхагвасүрэн
0 | 0 Хариулах
Batbold [82.102.24.178] 2025/4/11
Гэнэт долларын ханш өсгөөд л бас валютбн нөөц ихэсгээд л нэг л худлаа л зүйл болоод бна Лхагвасүрэнгийн нууц бизнес цэцэглээд л мөнгө угааж бна даа хөөрхий
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.120] 2025/4/11
Оркуудаа та нар ад үздэг хэдэн том уурхай ОТ, Energy- зэргийг зэс нүүрсээ сайн ухаад гаргаад байгаасай гэж л залбир. Хэдэн уурхай л экспорт хийж доллар оруулж ирж төгрөгөөр солиулж ханш торгоож байна. Өөр аврал байхгүй. Хүүхдүүдээ сайн хүн болгож өсгөхийг бод дахиад 2 үе солигдож байж Монголд төр засаг зөв ажиллаж эхлээд хөгжил гэдэг юмны зах зухаас харна бид өнгөрсөн
8 | 6 Хариулах
Зочин [202.9.46.211] 2025/4/11
Бичсэн коммент уншсан чинь өөрөө жинхэнэ орк.
4 | 4 Хариулах
Монгол бол 90% Ориг оркуудын орон! [202.126.91.120] 2025/4/11
Чи энэ үеийнхэнтэйгээ л адил таваг хоол, 3 лаа шил архи гуялах мөнгө нэхсэн ориг орк ингээд дуусна, хүүхдүүд чинь ч олигтой хүн болохгүй хагас орк байх болно хэрэв хүүхдийн чинь хүүхэд арай дээр байж чадвал яахав өөр болж мэдэхийн магадлал бага. Тэжээвэр оркуудын ул мөр бюамар арилахгүй.
1 | 4 Хариулах
Зочин [202.9.46.211] 2025/4/11
Чи л тийм байх. Арчаагүй мангар орк
1 | 1
Зочин [66.181.190.218] 2025/4/11
Orkuud oilgohguiee. Huuhduidee bas ork bolgoj humuujuulne
1 | 3 Хариулах
Зочин [202.126.91.120] 2025/4/11
2025.04.10 өдөр ам олларын ханш түүхэн рекорд 3530.23 төгрөгт хүрлээ. Ойрын 3 өдөр мөнгө хэвлэж тараана. Монгол дотооддоо бараг юу ч хийдэггүй импортлоно тэгээд угсардаг улс бүх юмны үнэ өснө. Та нарын сонгосон төр засаг хахаха
4 | 1 Хариулах
Зочин [202.9.46.211] 2025/4/11
Тэр америкийн ардчилагчид чинь монголыг азийн баян бүрд гэж доромжилж байна. Ардчилсан намын гишүүн Жон Керри, еврей гаралтай Энтони Блинкен нар тэгж хэлж байсан
2 | 3 Хариулах
Зочин [202.9.46.211] 2025/4/11
Оргүй цаас.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.124] 2025/4/11
Хамаг доллар MCM, Таван Богдоор гадагшаа гарч бгаа нь баялгын тэгш бус хуваарилалт эргээд Монголоо зовоож бгаа нь тэр. Олигархууд эх орноо дэмждэггүй, баялгыг гадагш нь цацаж тансагладаг бол ядуус дотроо шингээдэг аж. Тэгэхлээр ТТ н хувьцааны мөнгө үндэсний үйлдвэрлэлийг тэтгэж үйлдвэрлэгчид нь гадаадыг тэтгэж байдаг үхлийн тойрогт оржээ Монгол.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/4/11
Ингэмээргүй л бна шүү ЕС өө. Таныг ЗГ ыг тэргүүлж эхлэхэд 2000 хүрээгүй бсан доллар өнөөдөр хэд болчихов. Ардын хөлс хөдөлмөрийг ингэж үнэгүйдүүлж сорж бгааг юу гэж ойлгох вэ. Өргөн хэрэглээний барааны үнээ хар. Имфляци та нарын яриад бгаа шиг бишээ. Бүр гозойж улаан анхаарлын тэмдэг дээр очсон шүү. Одоо боль.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.161.229] 2025/4/10
Хэрэггүй төсөл хувьсгалд төгрөг нийлүүлээд эргүүлээд малчид машин архи сөгнөөд ирхээр л төгрөг унаад байдгын
2 | 0 Хариулах
Зочин [103.152.220.39] 2025/4/10
Амаараа тогтворжуулах уу
1 | 1 Хариулах
Зочин [59.153.114.159] 2025/4/10
Монголбанкны Лхагвасүрэн нь нэткапитал , Баярдаваа нь Начин заан гээд валют арилжаатай, Энхжин нь урт хугацаат свопоор монголбанкийг алдагдалд ортол мөнгө хийнэ, тэрийгээ Лхагвасүрэнтэйгээ хуваана
8 | 0 Хариулах
Зочин [66.181.191.254] 2025/4/10
Zailaarai Javkhlan metiin novshnuud
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.29] 2025/4/10
Ажлаа өгөөд зайлцгаа
6 | 0 Хариулах
Зочин [139.5.218.141] 2025/4/10
Сонгуулиар амалсан халамжуудыг төлөхийн тулд төгрөгийн ханшаа унагахаас өөр аргагүй, дээр нь АНУ, БНХАУ -ын татварын дайнаас болоод бүүр бага доллар орж ирнэ. Манай аваргууд наадмаар LC 300 унана гээд Таван богдын 300г дуусгацан байн лээ. Тэгэхээр яалтачгүй доллар өснө.
14 | 1 Хариулах
Паша [202.9.40.136] 2025/4/10
Дампуурал айсуй
5 | 0 Хариулах
Зочин [103.57.94.105] 2025/4/10
төгрөг унаж байна гэж ярина, доллар өсөөд байгаа юм байхгүй
4 | 0 Хариулах
Зочин [43.242.241.247] 2025/4/10
монголбанкны Лхагвасүрэн Энхжин 2 нь 100 тэрбумаар Голомттой нийлж своп шаагаад байхаар чинь доллар өсөхгүй яадаг юм
10 | 0 Хариулах
Zori [192.82.65.8] 2025/4/10
Энэ жилдээ доллар ₮3,700 болно оо.
4 | 0 Хариулах
Зочин [43.242.243.29] 2025/4/11
3700 д тогтох уу
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.211] 2025/4/10
Монгол оюутолгойгоо ашиглаад саудын араб шиг маш баян хөгжилтэй орон болох заяагүй африкийн хамгийн ядуу хөгжилгүй оронтой адил болох заяатай азгүй заяагүй оркууд.
2 | 1 Хариулах
эзч [202.9.40.99] 2025/4/10
Тийм учраас валютын ханшийг бага савлуулна гэвэл халамжаа нэмж иргэдэд мөнгө тараах хэрэгтэй хаашдаа тэр мөнгө уул уурхайгаас нийтийн баялгаас л орж ирж байгаа өөрөө доллар олдог бизнес баян гэж Монголд байхгүй шүү, иргэд багахан мөнгөөрөө дандаа үндэсний үйлдвэрийн үнийн дүн багатай юм л авдаг
1 | 3 Хариулах
эзч [202.9.40.99] 2025/4/10
Баячууд АПУ уухгүй ШУТИСд хүүхэд нь сурахгүй шатахуун бараг иддэггүй Приус унахгүй Өгөөж боов тоож идэхгүй оронд нь сая саяар гадны тансаг юм хэрэглэж доллар үрж байгаа тэд тэр хэрээрээ юм хийгээд доллар олж чаддаг сан билүү үгүй шүү хоншоор нь дутна
7 | 2 Хариулах
эзч [202.9.40.99] 2025/4/10
Долларын ханшийг халамж авагчид биш хагас сая доллараар G Class оруулж ирж унадаг гадаадаар аялдаг баячууд л өсгөдөг юм шүү өөрөөр хэлбэл орлогын тэгш бус байдал хэт ихэссэн нь ханш хүчтэй савлуулдаг юм
12 | 6 Хариулах
Зочин [64.119.31.216] 2025/4/11
erguu sda ve
0 | 2 Хариулах
мояа [171.25.193.20] 2025/4/11
Толгойгоо ажиллуул
1 | 0 Хариулах
эзч [202.9.40.99] 2025/4/10
Мөнгө тараавал доллар өсдөг гэдэг бол худлаа шүү харин ч эсрэгээрээ өнөөдөр ЭТТ мөнгөөр ихэнх айлууд талх мах шахмал түлш гурил л авч байгаа ухамсаргүй нэг нь архи аваад уусан ч тэр нь АПУ
3 | 6 Хариулах
Зочин [202.126.91.120] 2025/4/11
Монголд үндэсний үйлдвэрлэлсээд байх юм байхгүй бараг бүх хэрэглээний бүтээгдэхүүний орц импортынх бид үсрээд угсарч байна. Данхан толгойтын захиалгаар төгрөгийг нойлын цаас шиг хэвлээд тараагаад байхаар доллар өсч л таараа. Чамд таарсан данхан толгойдөө
0 | 1 Хариулах
мояа [171.25.193.20] 2025/4/11
За талх хийхээр хэдэн % нь гадны орц орж байна хэл дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.120] 2025/4/11
Тариа тарих трактор, комбайн, гурилын үйлдвэр тоног төхөөрөмж, гурил зуурагч, шарагч тогоо, эд анги запас, бензин... Монголд үндэсний үйлдвэрлэл гэж ер нь бол байхгүй. Тарианы үр шидэнгүүт талх болчихгүй. За өөрөөр хэлбэл тариа ургуулаад талх болгох нь талхыг бааас болгохоос шаал өөр юм гэхиймудаа
0 | 0
эзч [202.9.40.99] 2025/4/10
Ханшаа барина гэвэл сайн мөнгө тараа халамжаа нэм
1 | 4 Хариулах
Зочин [59.153.114.27] 2025/4/10
Lhagvasuren terguutei nohoin baasnuud
7 | 0 Хариулах
Зочин [202.126.91.120] 2025/4/10
Түүхэн өгөгдөл дата харахад хэрэв МБ ийм тайлбр хэлж байгаа бол яг эсрэгээрээ биелэлээ олно гэж ойлго
12 | 0 Хариулах
Зочин [202.21.115.58] 2025/4/10
Mungu taraagaad l bai Dollar bolon busad wallet usuh ni todorhoi
4 | 2 Хариулах
Зочин [202.9.40.99] 2025/4/10
Мөнгө тараавал харин ч ханшийн өсөлт намжина тэр тараадаг мөнгөөр угааса импортын юм авч хүрэхгүй дандаа дотоодын бүтээгдэхүүн авдаг юм
0 | 8 Хариулах
Зочин [103.26.95.170, 165.225.230.126] 2025/4/10
ВАЛЮТЫН НӨӨЦ 1.3 ТЭРБУМ ДОЛЛАР БАЙХАД ХАНШ 1900 ДЭЭР ТОГТВОРЖИЖ БАЙСАН БОЛ 5.0 ТЭРБУМ ДОЛЛАРЫН НӨӨЦТЭЙ БАЙЖ ХАНШАА 3600 БОЛГООД АЛДАНА ГЭДЭГ? УГ НЬ ВАЛЮТЫН НӨӨЦ ӨСӨХ ТУСАМ ХАНШ ТОГТВОРТОЙ БАЙДАГ БУС УУ?
11 | 1 Хариулах
Зочин [66.181.160.3] 2025/4/10
ямар тэнэг юм бэ. тогтворгүй болох нь тодорхой байхад.
6 | 0 Хариулах