Маргааш ХҮҮХДИЙН БАЯР. Баяр гэхээсээ илүү ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР. Хүүхдийн эрхийг зөрчиж нийгмийг цочроосон хэргүүд ээлж дараалан гарч хүмүүсийн сэтгэлийг багагүй эмзэглүүлээд байгаа энэ үед Юнител Групп хүүхдийн хүчирхийллийн эсрэг нийгмийн хариуцлагын аяныг өрнүүлээд байгаа билээ. Зөв зүйлд уриалж, хүмүүст хэрэгтэй мэдээллийг түгээх нь томоохон байгууллага төдийгүй хувь хүмүүсийн зүй ёсны үүрэг юм.
Та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсье!!!
Хүүхдийн хүчирхийллийн дараах хэлбэрүүд байдаг.
Тэгвэл таны эргэн тойронд эдгээр үйлдлүүд болж, удаа дараа давтагдаж харин та мэдээгүй юм шиг өнгөрч байгаа юм биш биз. Хүүхдийг хүчирхийлэхээс гадна хүчирхийллийг харж, сонсож байгаа хэрнээ мэдээгүй мэт дуугүй байх нь өөрөө ГЭМТ ХЭРЭГ гэдгийг та бүү мартаарай.
Үүнийг уншиж байгаа та энэ цаг мөчөөс эхлэн амьдарч буй газарт тань, эргэн тойронд чинь хүүхэд хүчирхийлж байгааг мэдвэл аврал эрсэн бяцхан зүрхний төлөө “үйлдэл” хийгээрэй.
Хүүхдийн хүчирхийллийг зогсооход хүн бүрийн оролцоо чухал. Хүүхэд бүрийн нүүрэнд аз жаргалын мишээл тодорч, тэдний минь хувьд өдөр бүр 6 сарын 1 байгаасай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!