Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэ: С.Баярын тэргүүлж байсан Засгийн газар Оюутолгойн гэрээнд хариуцлага хүлээх ёстой

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ болон албаны бусад хүмүүс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1062394300637948/

АН-ын дарга С.Эрдэнэ “Монголд хариуцлага гэдэг зүйл байхгүй болсон. Ийм нөхцөлд сөрөг хүчний гол нам АН үүрэг хариуцлагаа ухамсарлаж, удаа дараагийн том жижиг жагсаал зохион байгуулсан. 

Өчигдөр орон даяар нэгдсэн том жагсаал зохион байгууллаа. Нийслэлийн төв талбайд 30 орчим мянга, 19 аймгийн төвд 12 мянга орчим иргэн цуглаж эсэргүүцлээ илэрхийлсэн дүн мэдээтэй байна. 

Нийгмийн бүх түвшинд ноцтой гэмт хэргүүд гарч байна. Гуравхан сая иргэнтэй Монгол Улсад жилд 3,000 гаруй хүн аваар ослоор нас барж байна. Золгүй тохиолдлоор нас барж байгаа хэргийн ард дандаа хариуцлагын асуудал байдаг. Үүнд хэн ч хариуцлага хүлээдэггүй. 

УИХ-ын чуулган дээр Оюутолгойн асуудал яригдсан байсан. Тэр гэрээг байгуулсан Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ өнөөдөр байж байна. С.Баярын тэргүүлж байсан стандарт бус Засгийн газар Оюутолгойн гэрээнд хариуцлага хүлээх ёстой. Тухайн үеийн Эрдэс баялгийг сайд Зоригтийг огцруулах гэж хоёр удаа оролдоод бүтээгүй. Өнөөдрийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мөн л хууль зүйн сайд байсан. Ц.Нямдоржийн сайд байгаагүй үе байхгүй. 

Монголын нэг номерын худалч сайд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Өнөөдөр Монгол Улсад 29.5 тэрбум ам.доллартай тэнцэх гадаад өр байна. Засгийн газрын өр гэхэд л гурван тэрбумаар өссөн байна. Сангийн сайд өр төлөөд байна гэсэн яг ямар өр төлсөн юм бэ. 

Бид УИХ-д шаардлага тавихдаа хариуцлагагүй Засгийн газартаа хариуцлага тооц. Тэгж чадахгүй бол УИХ өөрөө тар гэдгийг л шаардсан.  

Оюутолгойн 34 хувийн үнэ цэнийг унагах замаар гадагш нь худалдах гэж байна гэх яриа чих дэлсэж эхэллээ

Бид дээр дурдсан шаардлагаа эрх баригчдаас нэхсээр байх болно" гэлээ. 

-Зарим сайд нар 10 сая доллар, 1.2 сая еврогийн хахууль авсан гэх яриа байгаа. Яг хэн гэдэг сайд ийм асуудалд холбогдсон юм бэ. Тодорхой мэдээлэл байна уу?

-Энэ асуудал яригдаад байгаа ч эзэн нь тодорхойгүй байгаа. Бараг сарын өмнөөс яригдаж эхэлсэн. Миний авсан мэдээллээр 10 сая ам.долларын асуудал нь хятадын бизнесийн байгууллагатай холбоотой гэсэн. 

1.2 сая еврогийн хахуулийн асуудлыг Францын хууль хяналтын байгууллагад шалгаж байгаа юм билээ. Удахгүй ГХЯ-аар дамжаад тодорхой болох байх. 

-Таныг Найрамдал төвийн газраас эзэмшдэг гэсэн мэдээлэл байгаа. Танд тэнд эзэмшдэг газар байдаг уу?

-Надад Найрамдалд ямар ч газар байхгүй. Зөвшөөрлийн дагуу газар, усны асуудлыг шийдээд орон сууцны барилга барьсан асуудал манай хүүхдэд байгаа. 

-Цэвэрлэх байгууламжийн тухай үе үеийн Засгийн газрын түвшинд ярьдаг. Танай Засгийн газрын үед ч бондын хөрөнгөөр цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал яригдаж байсан. Яагаад тэр үед нь хийгээгүй юм бэ? 

-Цэвэрлэх байгууламжийг 300 сая орчим сая ам.долларын санхүүжилтээр шинээр барина гээд Засгийн газрын шийдвэр гарч байсан. Ингэхдээ Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар эхлүүлэх асуудал яригдаж байсан. Гэвч түүнээс хойш энэ ажил гурван жил яригдаад өнөөдөр ч эхлээгүй байна.