Судлаачид дуу нэгтэйгээр улаан дарсны эрүүл мэнд, урт наслалтанд тустайг баталцгааж байна.
Улаан дарс нь хүний эрүүл мэндэд нэн тустай флавоноид хэмээх бодисоор баялаг байдгийг тогтоожээ. Энэ бодисонд агуулагддаг антиоксидант нь харшил үүсгэгч, нян, хавдар үүсгэгчдийг хүчтэй эсэргүүцдэг гэнэ. Улаан дарс дотроо Cabernet Sauvignon, Petit Syrah, Pinot Noir зэрэг нь ийм антиоксидантуудыг илүү их агуулдаг байна.
Бусад Merlot зэрэг дарс нь харьцангуй бага агуулдаг ч гэсэн ихэнх цагаан дарснаас хамаагүй илүү агуулгатай аж.
Тиймээс эрүүл мэндэд тустайг нь бодвол аль болох хуурай улаан дарс хэрэглэж байх нь зөв. Мэдээж хэтрүүлж болохгүй.
16 дугаар зуунд амьдарч байсан Швейцарын физикч Параселсус “Дарс бол хүнс, эм бас хор. Хэмжээндээ л гол нь байгаа юм” гэж хэлжээ.
Эрэгтэй хүн өдөрт нэгээс хоёр удаа 100 грамм дарс уух нь хамгийн тохиромжтой бол эмэгтэйчүүдийн хувьд нэг удаа 100 грамм хангалттай.
Францчууд харьцангуй өөх тос ихтэй хүнс хэрэглэдэг мөртлөө зүрх судасны өвчлөл багатай байдаг нь улаан дарсны л ач ажээ.
Иймээс маш хүнд хоол хүнс хэрэглэдэг Монголчууд бид орой болгон өөрсдийн эрүүл энхийн төлөө ерөөл хэлэнгээ дарс тогтоож сурах нь зайлшгүй сурах ёстой зүйлсийн нэг ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!