Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран зохион байгуулдаг Монгол улсын нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан 2018 оны “ТОП-100’’ аж ахуйн шалгаруулалтад Таван Богд Группийн 8 компани тодорлоо.
Үүнд:
Мөн дэлхийд алдартай өргөн хэрэглээний брэндүүдийн албан ёсны дистребьютор “Таван Богд Интернэйшнл” ХХК болон монголын зах зээлийн 36 хувийг дангаар хангадаг “Улаанбаатар Гурил” ХХК шилдэг 150 компанийн жагсаалтад багтлаа.
Таван Богд Групп нь нийгмийн хариуцлагатай компанийн хувьд монгол хүн бүр ажилтай, орлоготой байх ёстой гэсэн үзэл, хандлагынхаа дагуу шинэ ажлын байр бий болгох, тогтвортой хадгалах бодлогыг баримтлан ажилладаг. Бид 2018 онд 2,100 ажлын байрыг шинээр бий болгосон бол 2019 онд 1,000 гаруй шинэ ажлын байр бий болгохоор зорин ажиллаж байна.
“ТОП-100” аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллаж, зөвхөн татвар төлөлтийг бус нийгмийн даатгал, ажил олголт, хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг шалгуур болгодог.
Хамтын хөдөлмөрөөр ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлж салбар бүртээ манлайлан ажиллах эрхэм зорилгынхоо төлөө 12,000 гаруй бүтээлч Таван Богдчууд бид өдөр бүр хичээн ажиллаж байна.
ХАМТЫН ХҮЧ-АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!