ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Туул голын эрэг дагуух “Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүсийн бүтээн байгуулалт 60 хувьтай байна

ikon.mn
2019 оны 5 сарын 13
iKon.MN
 

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр /2019.05.12/ хотын Захирагч С.Амарсайхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсныхаа дараа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тус цэцэрлэгт хүрээлэнд өдөрт 10 мянган хүн үйлчлүүлдэг, ялангуяа амралтын өдрүүдэд дээрх тоо эрс нэмэгддэг байна. Үүнийгээ дагаад манай автомашины зогсоол хүрэлцэхгүй, тулгамдсан асуудал болдог аж.

 

Одоогоор тус цэцэрлэгт хүрээлэн 320 автомашины зогсоолтой. Шинээр барих 374 автомашины зогсоолын зураг төсөл бэлэн болсон хэрнээ он дамжин хүлээгдэж байгаа тул энэ асуудлыг нийслэлээс шийдэх боломж байгаа, эсэхийг тус хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуул Хотын захирагч С.Амарсайханд уламжлав. 

Хотын захирагчийн зүгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлэгч иргэдийн авто машины зогсоолын тоог нэмэгдүүлэх, өргөтгөх энэ ажлыг яаралтай судлан шийдвэрлэхээ илэрхийллээ.

 

Мөн тэрээр Үндэсний цэцэрлэг хүрээлэнд хэрэгжиж байгаа шинэ төсөл болох Туул голын эрэг дагуух Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрын 3.36  га талбайд “Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүс байгуулж буй бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү төслийг “Хан талст” ХХК 2016 оноос эхлэн хийж гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор бүтээн байгуулалтын ажил 60 хувьтай байгаа аж.

Задгай театр, дугуйн зам, хиймэл нуур, ногоон байгууламж, жуулчдын байр, халуун орны модлог ургамлыг ургуулсан  шилэн байр гээд бүгд бий

 

“Хан талст” ХХК-ийн захирал Ш.Бат-Энх “Бидний санаачилсан төслийг дэмжсэн хотын удирдлагууддаа баярлалаа. Бүтээн байгуулалт өрнөж буй эл газар урьд нь тэр чигтээ барилгын хогийн цэг байсан. Зөвхөн хур хогоосоо салах гэж бид нэг жил гаруй хугацааг зарцуулсан.

“Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүсэд олон улсын стандартын шаардлага хангасан бүхий л үйлчилгээг багтаахаар төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, задгай театр, дугуйн зам, хиймэл нуур, ногоон байгууламж, жуулчдын байр, жилийн 4 улирал мөнх ногооноороо байх халуун орны модлог ургамлыг ургуулсан  шилэн байр гээд бүгд бий. Одоогоор бид энэ төсөлдөө гурван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна” гэлээ.

 

Хотын Захирагчийн зүгээс байгаль орчинд ээлтэй, ногоон орчинг төгс шийдсэн, хүүхэд, залуус, иргэдэд хэрэгцээтэй, тэдний зорьж очих дуртай газруудын нэг болох төдийгүй, жуулчдыг татах бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж байгаа хувийн хэвшлийн  аж ахуйн нэгжүүдийг ямагт дэмжин ажиллахаа илэрхийлэв.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
36
Зураг
ТЭНЭГЛЭЛ
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.191.130] 2019/5/14
bitgii sh a a uheesei iimerhuu z daguud
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.157] 2019/5/13
Цэцэрлэгт хүрээлэнд энэ заваан хиншүү хярвас үнэртсэн шорлог хийх асуудлыг цэгцлэгчээ агаарт гарах биш хордож байна ойр орчмын байрны айлууд цонхоо онгойлгох ч аргагүй байна
2 | 0 Хариулах
Зочин [122.201.26.237] 2019/5/13
Ямар ч эрүүл ухаантай бизнесмен Монголд, тэр тусмаа туул голын эрэг дээр наран шарлагын газар барихгүй. 3.6 га газарт нь наран шарлагын газар нэрээр барих бусад барилга, үйлчилгээнээсээ л ашиг олох ядсан арга шүү дээ. Ш.Бат-Энх гэдэг нь Хөгжлийн банкнаас 69 тэрбум зээл авсан л этгээд юм байна.
4 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/5/13
harin ter ustgasan burgasnuudaa butsaaj tarina gevel arai iluu amidraltai baih shu luivarchinguudaa naad gazaraa chuluul
1 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/5/13
hoyorhon sar l dulaan baidag orond naran sharlagiin gazar baiguulna ch gej yu baihav unetei oros suutsnii hothon barih gej l iim zali zohioson hereg
1 | 0 Хариулах
Зочин [59.153.84.70] 2019/5/13
зарж идэж байнашдээ худлаа наран шарлага эдр гэж байгаад
0 | 0 Хариулах
Zochin [64.119.17.199] 2019/5/13
Hog novshoor l bitgii buzarlaad hayachihaarai daa humuus mon. Hotod b.gaa Selbe, Tuul goloo hairlatsgaaya humuu see
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.210] 2019/5/13
Narand sharaad hevteh hun bh uu? Narand sharaad bh uliral bgaa biluu? Zun 10 honog l nimgen huvtsasladag tsag agaartai gazar shu de. Shal teneg yum sedej bhiin. Bgaa golooo shirgeechihgui yumsan!!!?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.167.239] 2019/5/13
ЭЛС байдаггүй юм уу. Халуунд наад цементэн шалнууд чинь түлж @лах юм байна дөө
0 | 0 Хариулах
Зочин [122.201.28.14] 2019/5/13
Ene humuus iim gajig yum uu esvel albaar mongo ideh gej yojlood bn uu.
0 | 0 Хариулах
MAH 2020 [202.9.45.18] 2019/5/13
Gerelt gudam naran sharlagiin gazar geed asar chuhal touristuudiig tatsan buteen baiguulaltudiig manai MAH argagui l uugan nam gesendee hiileedee.
0 | 0 Хариулах
Иргэн шантаач [202.55.188.34] 2019/5/13
Африкаас заан авчирч тэжээ..усанд нь дельфин байлгамаар бна...чадахгүй бол ажилаа өг
2 | 0 Хариулах
tlll [202.70.46.20] 2019/5/13
Narand sharagdah bish shoroond buluulchihgui bol ih yum daa demii balai yum hiij yvahara nogoon baiguulamjaa ihesgemeer yum amand hurtel shoroo zjlagdaad bhad
1 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2019/5/13
Naran sharlagiin tseg nereer gazar shaaj uursdiinhuu umchiig barih gesen sadar arga shu de
7 | 0 Хариулах
Зочин [202.126.89.234] 2019/5/13
Батэнх захирал баянзүрх зах шигээ нохойн хороо шиг юм л хийх блгүйдээ
2 | 0 Хариулах
Зочин [150.129.140.84] 2019/5/13
Матар үржүүлэх болуу ккк
0 | 0 Хариулах
Зочин [122.201.26.237] 2019/5/13
Өнөөдөр сонссон хамгийн инээдтэй онигоо байна. Баярлалаа хотын даргаа.
5 | 0 Хариулах
Shunal [66.181.161.81] 2019/5/13
Yasan tavij tonildoggui buzaruud ve? Gants bgaa tuul golruu mini l shulsee uschuuleel dairaad bhiim henii ch biznes yum amarsaihan tuuliig ter chigeer ni avah sanaatai shuu ah duu nar ni nalaihiin ali oligtoi gol usand oir gazaruudiig ni avch duussan shalgaad nemergui biz dee buzaruud
8 | 0 Хариулах
Согтуу галзуу [202.179.27.114] 2019/5/13
Бүгд бий одоо шалдан согтуу л дутаж гэнэ
6 | 0 Хариулах
Зочин [103.229.123.32] 2019/5/13
Olon ulsiin standatrad niitssen geel soliordiin. Mongol ulsiinhaa standatriig ch barij chadahgui bj
5 | 0 Хариулах
Зочин [174.197.18.91] 2019/5/13
Haha . Svvliin 20 iod jil trend bolood bga
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.238] 2019/5/13
Цэцэрлэгт хүрээлэнрүү бүх талаас нь ордог болох хэрэгтэй... Зөвхөн нэг газарт шамбааралдаад
6 | 0 Хариулах
Зочин [203.169.50.111] 2019/5/13
ТЭНЭГТЭЭСЭЙ. ИЧИЖ ҮХЛЭЭ
3 | 0 Хариулах
зочин [112.72.11.124] 2019/5/13
Тѳсѳвийн мѳнгѳѳр баахан мод тариулж тохижуулж хүмүүсийг татаж байгаад хэн ч анзаараагүй байхад аль хэдийн хуваагаад авчихна..Шилдэг санаа шүү
2 | 0 Хариулах
Зочин [77.111.247.48] 2019/5/13
[хориотой үг] neeren zalidaad zalidaad yavchihiim aa odoo bur tsetserlegt hureelen dotor unegui gazar shaachihna aain?
1 | 0 Хариулах
Зочин [24.80.60.109] 2019/5/13
Hiij baigaa sanaag n' demjih baital dandaa hun muulah yum daa. Muulah geed baigaa bol uursduusuu ehelj biee tord.
0 | 2 Хариулах
Zochin [66.181.170.73] 2019/5/13
Boliochee. Usniikhaa tsever, chanartai baidlaa khangaj chadakhgyi baij iim bokhir usand khymyys oruulj, deer n' baigal bokhirlokh yamar kheregtei yum be. Gadnii naran sharlagiin gazruud chin' eryyl akhuin shaardlaga, khaynalt n' mash undur bdg. Khudlaa naran sharlagiin gazar baiguulj bna gej barilga shakhaj mungu khusch bgaag chin' medekhgyi gej bodood bgaa yumuu.
5 | 0 Хариулах
ХАН [66.181.167.143] 2019/5/13
Туул голын бургасыг хогийн цэг байсан гэж нэрлэх юм даа.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.25] 2019/5/13
Туул голчгүй болж бж
8 | 0 Хариулах
Зочин [202.70.33.210] 2019/5/13
Boliochdee hogoo savand n hayj chaddag bish
6 | 0 Хариулах