Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дэвид Бекхэм машин жолоодох эрхээ зургаан сарын хугацаатай хасуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Английн хөлбөмбөгийн од асан Дэвид Бекхэм жолооны ард гар утас хэрэглэсэн шалтгаанаар автомашин жолоодох эрхээ зургаан сараар хасуулжээ.

Лондон хотын өмнөд дүүргийн шүүх өчигдөр нэрт хөлбөмбөгчний жолооны эрхээс зургаан оноо хасах шийдвэр гаргасан байна. Өмнө нь хурд хэтрүүлсний шийтгэлүүдтэй байсан Бекхэмийн торгуулийн онооны хэмжээ хангалттай их болсон тул ийнхүү жолоо барих эрхээ хасуулж байгаа гэнэ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Бекхэм Лондон хотод Бэнтли загварын машин жолоодож явахдаа гар утас руугаа харж байсныг иргэдийн төлөөлөл гэрчилсэн юм байна.

Гэрчийн мэдүүлснээр тэр машин жолоодож явахдаа өвдөг дээрээ тавьсан гар утасны дэлгэц рүү анхаарлаа хандуулсан байжээ. Энэ агшныг нь нэгэн иргэн фото зурагт буулгаж, баримтжуулсан байна.

Бекхэмийн өмгөөлөгч тухайн үед үйлчлүүлэгч нь юу хийж байснаа санахгүй байгааг шүүхэд тайлбарласан юм. Гэвч хөдөлшгүй баримт байгаа тул шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх боломжгүй болжээ.

Манчестэр Юнайтед клуб, Английн шигшээ багт тоглож байсан Дэвид Бекхэм сүүлд Испаний Реал Мадрид, АНУ-ын LA Galaxy, Францын Paris Saint-Germain клубуудэд хэсэг тоглоод зодог тайлсан юм.

 

Эх сурвалж: CNN