Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Телевизээ ашиглан сургалтанд суух боломжтой

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 9
Сурталчилгаа

Юнивишнийн кино багцад боловсрол болон эрүүл мэндийн  контентуудыг агуулсан “Гэрийн багш” багц шинээр нэмэгдсэнийг уншигч та анзаарсан нь лавтай. Гэрийн багш багцад өнөөдрийн байдлаар 6 төрлийн 70 гаруй  сургалт, зөвлөгөө мэдээлэл бүхий видео контентууд байгаа бөгөөд цаашид эдгээр контентууд нэмэгдсээр байх юм.

Телевизээрээ зөвхөн кино, контент үзэхээс гадна телевизээрээ дамжуулан сургалтанд суух, өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг мэдээлэл авах хандлага сүүлийн үед дэлхий нийтэд эрчимтэй нэмэгдэх болсон. Тэгвэл бид танд яагаад “Гэрийн багш” багцыг идэвхжүүлэх хэрэгтэй тухай зөвлөмж мэдээллийг хүргэж байна.

САНХҮҮГИЙН ХЭМНЭЛТТЭЙ

Нэг гэр бүлийн сургалтанд суух, спортоор хичээллэх сарын дундаж хэрэглээг тооцож үзье. Аав нь фитнесээр хичээллэхэд ойролцоогоор 150,000₮, ээж иогийн сургалтанд 100,000₮ зарцуулдаг гэж үзье.  Харин хүүхэд нь англи хэлний сургалтанд сард 250,000₮ зарцуулдаг гэж үзвэл энэ гэр бүл 550,000₮-ийг спортоор хичээллэх, хэлний мэдлэгээ сайжруулахад зарцуулдаг гэсэн тооцоо гарч байна. Гэхдээ энэ нь зөвхөн 1 сарын л зардал шүү дээ.

Харин Юнивишнийн Гэрийн багш багцад иогийн цуврал хичээл, англи хэлний бүх түвшний сургалт, ерөнхий боловсролын хичээлүүд болон нүүр будалт, арьс арчилгааны зөвлөгөөнүүд ч байдаг бөгөөд эдгээр сургалт, зөвлөгөөг танай гэр бүл сарын турш ердөө 4950₮-өөр авах боломжтой.   

Гэрийн багш багцын үндсэн үнэ сарын 9000₮ бөгөөд 9-р сарын 30-ныг хүртэл 50%-ийн хөнгөлөлттэй байгаа.

 

Гэрийн багшаа идэвхжүүлээд бүтэн сарын турш гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа иогоор хичээллэж, англи хэл сурах нь санхүүгийн хувьд илүү хэмнэлттэй, ухаалаг сонголт болох нээ.

ЭХ ХЭЛ ДЭЭРх ЧАНАРТАЙ КОНТЕНТУУД

Гэрийн багш багцын бүх хичээл, контентууд Монгол хэл дээр байдаг учир настай хүмүүс, бага насны хүүхдүүд гээд бүх насны хүмүүс үзэхэд тохиромжтой. Мөн Youtube, Facebook зэрэг интернэтэд байдаг видеог бодвол илүү чанартай, системтэй мэдлэг, мэдээллийг Гэрийн багш танд хүргэхээрээ давуу талтай.

 

ХҮҮХДҮҮДДЭЭ “ЧАНАРТАЙ ЦАГ” ГАРГАХ БОЛОМЖ

“Гэрийн багш”-д бага насны хүүхдүүдэд зориулсан тоглоомоор хөгжүүлэх төрөл бүрийн хичээлүүд бий. Багачуудад зориулсан шагайн наадгай, алаг мэлхий, морь уралдах тоглоомын заавар болон зүг чиг болон өнгө дүрс хичээлүүдийг сонирхолтойгоор  үзүүлэх учир аав ээжүүд хүүхдүүдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой.

 

Мөн ЕБС-ийн бага ангийн хичээлүүд видео хэлбэрээр байдаг тул бага ангийн хүүхдүүдтэй аав ээжүүд хүүхдүүдтэйгээ “даалгаврын дайн” хийхгүй байх том давуу тал болно. Хүүхдүүд аав ээжтэйгээ хамт тоглох нь тэдний оюун санаа болон сэтгэхүйд маш чухал нөлөөтэй байдаг. Хүүхдүүдтэйгээ хамт чанартай цагийг өнгөрүүлэхэд Гэрийн багш таны үнэнч туслах байж чадна.

ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ТРЭНД

Дэлхий дахинд маш олон хүмүүс гэрээсээ төрөл бүрийн сургалт мэдээлэл авах боломжтой “Гэрийн багш” шиг контентыг үзэж цаг заваа хэмнэдэг болоод байна.

 

Ажил ихтэй зав багатай хүмүүс эсвэл гэртээ хүүхдээ хардаг ээжүүд, гэрээсээ өдөр бүр гарч чаддаггүй настай хүмүүс гэрээсээ төрөл бүрийн мэдээлэл сургалт авах нь тэдэнд хялбар хэрнээ олон боломжийг олгодог ажээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.