Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Банкаар дамжуулан дэлхийн зах зээлд хөрөнгө оруулах боломжтой

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд хууль эрх зүй болон дэд бүтцийг сайжруулах шаардлага байгаа ч дотоодын хөрөнгө оруулагч иргэд, байгууллагуудын оролцоо нэн чухал юм. Иймд эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжлийг хангахад чухал үүрэгтэй хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үйлсэд Голомт банк анхаарал хандуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд иргэд, аж ахуй нэгжүүдэд банкаар дамжуулан гадны зах зээлд хөрөнгө оруулж, түүнээсээ ашиг орлого хүртэх боломжийг танилцуулах зорилго бүхий “Глобал инвестор” арга хэмжээг хөрөнгийн зах зээл сонирхогчдод зориулан анх удаа зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд хөрөнгийн зах зээл сонирхогч, хөрөнгө оруулагч 200 гаруй зочид төлөөлөгчид оролцож, Монголын төдийгүй Дэлхийн зах зээлд хөрөнгө оруулах боломжийн талаар мэдлэг, туршлагаа нэмэгдүүлсэн бөгөөд мэргэжлийн, туршлагатай хөрөнгө оруулагч, мэргэжилтнүүд хөрөнгийн зах зээл дэх өөрсдийн алдаа оноо хийгээд амжилтын нууцаасаа хуваалцсан нь онцлог байв.

 

Арга хэмжээний үеэр Голомт банкны хөрөнгийн захын шинжээчид Дэлхийн хөрөнгийн захад хөрөнгө оруулж ашиг хүртэх боломж бүхий “Гибрид хадгаламж”-ийн бүтээгдэхүүнийг танилцуулсан ба энэхүү хадгаламжийн 2018 оны 10-р сараас хойшх нэг жилийн хугацаатай дундаж хүү 18.9 хувьд хүрч уламжлалт хадгаламжийн хүүнээс 5.7 хувиар илүү байгаа юм.

Гибрид хадгаламж – Амжилтын кейс

Кейс – 1  

Харилцагч А нь Хонгконгийн биржид арилжаалагдаж буй “China Life Insurance” хэмээх даатгалын компанийн хувьцаатай уясан хадгаламжийг 12 сарын хугацаатай ханш 17 хонгконг доллар байхад нээсэн бөгөөд 4 сарын дараа ханш 30.88 хувиар өсөж 22.25 хонгконг доллар болоход ханшаа баталгаажуулан түгжсэн байна.

Кейс – 2  

Харилцагч Б нь 2018 оны 10-р сарын 19-ны өдөр 343 хоногийн хугацаатай гибрид хадгаламжийг “Tencent” компанийн хувьцаатай уяж 285 хонгконг долларын ханш дээр нээсэн ба 2019 оны 1-р сарын 31-ний өдөр хувьцааны ханш 366.8 хонгконг доллар хүрэх үед түгжиж 104 хоногийн хугацаанд 28.7 хувиар хүүг баталгаажуулсан. Үүнийг жилээр тооцвол 30.54 хувийн хүү юм. 

Та бүхэн гибрид хадгаламжийн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70129696 дугаарын утсанд хандах эсвэл Hybrid@golomtbank.com и-мэйл хаяг руу хүсэлт явуулан аваарай.  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.