Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн төв банк үг үсгийн алдаатай дэвсгэртийг олон сая хувь хэвлүүлснийг илрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны аравдугаар сард Австралийн төв банк (RBA) 46 сая ширхэг шинэ 50 долларын дэвсгэртийг зах зээлд нийлүүлж байв.

Шинэ дэвсгэртийн нэг тал дээр тус улсын парламентын түүхэнд хамгийн анхны эмэгтэй гишүүн болсон Эдит Кованы хөргийг хэлсэн үгний эшлэлтэй нь хамт дүрсэлжээ.

Гэтэл Кованы хэлсэн үгэн дотор бичигдсэн “responsibility” гэсэн үгийг “responsibilty” хэмээн нэг “i” үсгийг нь гээж хэвлүүлснийг саяхан нэг иргэн олж илрүүлсэн байна.

Анзаарагдахааргүй жижиг хэмжээтэй хэвлэгдсэн тул томруулагч шилээр харсан хүн гүйлгээнд гарснаас нь зургаан сар орчмын дараа илрүүлсэн нь энэ юм.

50 доллар бол Австралид хамгийн өргөн хэрэглэгддэг дэвсгэрт ажээ. Австралийн төв банк алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, дараагийн хэвлэлтээс эхлэн алдааг засварлахаа мэдэгдсэн байна. Алдаатай хэвлэгдсэн 46 сая ширхэг дэвсгэртийг буцааж солихгүй нь тодорхой болжээ.

Эх сурвалж: BBC