ЛэндМН-ийн залуус хэрэглэгчдийнхээ өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх догь шийдлүүдээ танилцуулсаар байгаа. Тэгвэл ЛэндМН-ээр таксины төлбөр төлдөг болсон талаарх таатай мэдээлэлээр шинэ үйлчилгээний цувралуудаа үргэлжлүүлж байна.
Такси дуудлагын UBCab шинэчлэгдсэн аппликейшний төлбөр төлөх цэсэнд ЛэндМН-ээр гүйлгээ хийх сонголт нэмэгдэж, унааныхаа төлбөрийг маш хялбараар төлөх боломжтой боллоо.
Мөн ЛэндМН болон UB Cab-ийн хамтын ажиллагааны хүрээнд 5-р сарыг дуустал ЛэндМН-ээр таксины төлбөрөө төлсөн эхний 2000 дуудлагын үнийн дүн бүрээс 1000 төгрөгийг Лантуун Дохио ТББ-ын хэрэгжүүлж буй “Ид Шидийн Орон 2” төсөлд хандив болгох аянг зарлаж байна.
Такси дуудахдаа UBCab аппликейшнээ ашиглаад ЛэндМН-ээр төлбөрөө төлснөөр энэхүү хүүхдүүддээ туслах хандивын аянд нэгдэх боломжтой.
Одоо танд бэлэн мөнгөгүй эсвэл жолоочид хариулт байхгүй зэрэг жижиг мөртлөө таны цаг болон нервийг үрсэн асуудлыг мартах л үлдлээ.
Таксины төлбөрөө Лэнддий
Холбоо барих: ЛэндМН- 7707 0101,
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!