ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Батбилэг: Энэ онд “Ебаримт систем” шинэчлэгдэн улам боловсронгуй болно

Ж.Сайхан, Үндэсний шуудан
2019 оны 5 сарын 8
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ebarimt-ийн системийг шинэчлэн хэрэгпэхэд илүү хялбар, нэмэлт бопомжуудтай боловсронгуй болгох гэнэ. Энэ талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Өнгөрсөн хугацаанд баримт бүртгүүлэх системд дутагдал цөөнгүй илэрсэн. Тэр бүгдийг засаж, 2.0 хувилбар нэвтрүүлсэн гэнэ. Үүний давуу тал нь юу байна вэ?

-”И-баримт” системийн анхны ТЭЗҮ-ийг 2014 оны дөрөвдүгээр сард боловсруулж, аравдугаар сараас нь хөгжүүлж эхэлсэн байдаг. Ингээд системийг 2016 онд зах зээлд нэвтрүүлсэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд уг систем 807 мянган хэрэглэгчтэй болтлоо өргөжсөн байна. Хэрэглэгчийн тоо болон хэвлэж буй баримтын тоо жилд 40 хувиар өсөж байгаа үзүүлэлттэй.

Өнгөрсөн хугацаанд иргэдээс системтэй холбоотой санал, хүсэлт олон ирсэн. Тухайн саналыг нягталж, бид тухай бүрт нь системээ сайжруулж байсан. Харин энэ удаагийн шинэчлэлт гурван жилийн турш гомдол дагуулж байсан хүндрэлүүдийг нэг дор шийдэж байгаагаараа онцлогтой.

Нэн тэргүүнд системийг хэрэглэхэд хялбар болголоо. Татварын алба 807 мянган татвар төлөгч иргэдтэй харилцдаг хамгийн том суваг нь ebarimt болсон. Тиймээс үүнийгээ ашиглаж, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, баримт олгодог аж ахуйн нэгжийн цар хүрээгээ нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоог бүр илүү үр дүнтэй ашиглах үүднээс гар утаснаасаа санал, гомдлоо илгээх боломжтой болгосон.

НӨАТ-ын буцаан олголттой холбоотой мэдээллийг илүү ойлгомжтой хэлбэрээр харуулдаг боллоо. “Миний буцаан олголт бага байна”, “Зарим баримтыг баталгаажихгүй байна” гэх мэт гомдол олон ирдэг. Тиймээс гар утасны аппликешнээр дамжуулан баримтын мэдээллээ дэлгэрэнгүй харах боломжийг нэмэгдүүлсэн. Тухайлбал, таны бүртгүүлсэн баримтаас тэдэн төгрөг буцаан олгогдож байна, энэ баримт буцаан олголтгүй байна гэх мэтийн статистик мэдээллийг өгч эхэлсэн гэсэн үг.

Бас нэг анхаарах зүйл бол системийн найдвартай ажиллагааг хангахын тулд зай багтаамж, тоног төхөөрөмжийн сайжруулалтыг давхар шийдэж байгаа. Мөн шинэчлэл татварын албаны ITAX системтэй уялдсан онцлогтой. 2020 оноос Татварын шинэ хуулийг мөрдөж эхэлнэ. Тиймээс бид цахим системээ шинэчилж, төрийн үйлчилгээг цахимаар авах иргэдэд учирч болзошгүй ачааллыг бууруулж байгаа юм.

-Өнгөрсөн хугацаанд иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байсан зүйл нь “Аж ахуйн нэгж илгээгээгүй” гэсэн алдаа байлаа. Үүнийг зассан уу?

-Монгол Улсад кассын систем нийлүүлдэг 70 орчим байгууллага бий. Тэд нэгдсэн системд холбогдох кассын программ хангамжийг боловсруулдаг юм. Ингэхдээ зарим кассын программуудаас алдаатай мэдээлэл ирэх тохиолдол байдаг.

Жишээ нь, НӨАТ төлөгч бус аж ахуйн нэгжээс НӨАТ-тай баримт илгээх, дүнгийн тооцоолол алдах гэх мэт алдаа гаргадаг нь үүнтэй холбоотой. Бид ч бас энэ талд онцгой анхаарч, сайжруулж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард бид кассын программ нийлүүлэгч байгууллагуудтай уулзаж, хамтран ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тус алдаа 90 гаруй хувьтай засагдсан байна.

-“Үнийн дүн зөрүүтэй” гэсэн алдаа ч хамт засагдсан болов уу?

-Тийм. НӨАТ-ын тооцооллоо буруу хийонээс л ийм алдаанууд гарч байгаа юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард НӨАТ-ын тайлан алдаа, санал, гомдолгүй гарсан. Нягтлангуудаас ирдэг гомдол багасаж байгаа нь энэ удаагийн шинэчлэл үүнд эерэг нөлөөлсөн гэж харж байна. Ирэх зургаадугаар сарын 1-нээс кассын программд суудаг татварын ПОСАПИ-ийг шинэчлэхээр төлөвлөсөн. Ингэснээр цаашид энэ төрлийн алдаа гарахгүй болох юм.

-Зах, худалдааны төвүүдийг баримт хэвлэдэг болгох уу?

-2019 онд бид дөрвөн удаагийн шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Эхний буюу энэ удаагийн шинэчлэлээр санал, гомдлыг хүлээн авах, хэрэглэхэд хялбар, мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлэх зорилготой байлаа. Тэгвэл дараагийн шинэчлэлтээр баримтын баталгаажуулалтыг хялбар болгоно. Хэрэглэгчдийг худалдан авалт хийх бүртээ тухайн дэлгүүр болон цэг дээрээ баримтаа баталгаажуулдаг болгохыг зорьж байгаа.

Харин есдүгээр сард зах, худалдааны төвүүдийг баримт олгох боломжийг бий болгохоор зорьж байна. Нэлээд үр дүнтэй арга хэмжээ нэвтрүүлэхээр зорьсон байгаа. Ирэх жилээс буцаан олголтыг улирал тутам олгож эхэлнэ. Мөн бусад төрлийн татварууд дээр ч буцаан олгодог болгохоор байгаа. Үүнтэй холбогдуулан оны сүүлчийн шинэчлэлээр татварын буцаан олголтыг ebarimt аппликешнээр авдаг болгохыг зорьж байна.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [82.249.108.236] 2019/5/8
Ибаримтын буцаалт 2% бус 5-8% болгох хэрэгтэй. Сугалаа нэрээр худлаа зарим хүмүүст давуу боломж олголгүй, нийтэд хүтээмжтэй байдлаар буцаан олголтын хувийг өсгөх хэрэгтэй. Учир нь энэ бол иргэдийн нэмэлт төлбөр. Тиймээс шударга байх хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [82.249.108.236] 2019/5/8
Эко болгоё, өөрөөр хэлбэл Ибаримт хэвлэх бүрт цаас маш их үрэгддэг. Тиймээс баримт хэвлэхгүйгээр тухайн худалдан авагчийн хувийн ID кодыг кассчин оруулахад баримт автоматаар бүртгэгддэг болчихвол 1-д цаас хэмнэнэ, 2-т цаг хэмнэнэ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.36] 2019/5/8
QR scanner-аа сайжруулаач. Заавал салгалуулж, чичрүүлж, нааш цааш нь болгож байж нэг танина. Миний утас тийм ч муудаа орохгүй гэж найдаж байна. Galaxy S8. Цаасан дээрхи баримт нь тод байхад л уншихгүй, тэгээд утсаа чичигнүүлээд нөгөө баримтыг нь сарниулж харагдуулахаар таньж энэ тэр.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.42.1] 2019/5/8
БАТБИЛЭГ ЭЭ !!!
1 | 0 Хариулах
Зочин [202.9.42.1] 2019/5/8
ХОМ-ОО ИЛ БОЛГО ДОО
1 | 0 Хариулах
Уншигч [59.153.112.91] 2019/5/8
Сугалааны хонжворын дүнг бууруулж, азтаны тоо хүртэмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй
2 | 0 Хариулах
Зочин [202.179.31.62] 2019/5/8
Хийчихсэн хойноо ярьж байгэж та нарт хэд хэлэх вэ? Хийгээгүй байж дандаа тэгнэ ингэнэ гэж ирээдүй цаг дээр яриад ярилцлага өгөөд явдаг ! Гадаадынхан шиг чимээгүй нэг өдөр хэрэглэгч нь хэрлэхээр анзаардаг байхаар байж болохгүй юу !
1 | 1 Хариулах
Зочин [202.170.71.157] 2019/5/8
ОДОО ЦААС ХЭВЛЭЭД QR КОД УНШУУЛДАГАА Л БОЛЬЧИХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЮМ. АВТОМАТААР БҮРТГЭГДЭХ БҮХИЙ Л СУВГИЙГ ОЛЖ ЦААС ХЭВЛЭХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ТЭГВЭЛ ЖИНХЭНЭ ДЭВШИЛ БОЛНО
10 | 1 Хариулах
Зочин [202.131.225.150] 2019/5/8
Яг яг, цаас хэвлэхгүй шууд бүртгэгдэх боломж байдаг бол гоё л байна тээ. Цаас хэвлэнэ дээр нь уншуулна гэж нэг давхар ажил тээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.169.122] 2019/5/8
Ingej ih barimt hevelj tsaas urdegee bolichuul uul ni zuger ym. Turuuvcheer, gereer neg barimtiin tsaas. Ternii orond shud bar code/ QR code oo scan daad yavchuul amar ym bgam da.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.235.74] 2019/5/8
Татвар төлөх нь үүрэг бөгөөд ихэнх улс оронд НӨАТ төлөлтөөс буцаан олгодгүй. Харин ч манай улс иргэддээ 2 хувь буцаан олгоод, дээр нь сугалаанд хамруулж байгаа нь боломжийн хувилбар юм. Тиймээс 5 хувь буцааж авья гэх мэт хэтэрхий боломжгүй, хуулийнхаа үзэл санааг үгүй хийсэн яриа гаргахгүй байцгаая
4 | 5 Хариулах
Зочин [202.170.71.157] 2019/5/8
шаагаад байгаарай, НӨАТ бол өөр. НӨАТатвар, ХХОАТ-г ялгаж сурчихаад олон юм хуц чи
4 | 0 Хариулах
Зочин [202.131.225.150] 2019/5/8
Тийн шүү. Манай улс бусад улстай харьцуулахад татвар хамаагүй бага ш дээ. 2 хувь буцаан олгож байна гэдэг боломжийн л байгаад байгаан.
0 | 2 Хариулах
Зочин [202.21.107.148] 2019/5/8
Butsaan olgoltoo 5 bolgo oor hiih ajil naana chini bhgui !!!!!!!!!!!:rage::rage::rage::rage::rage::rage::rage::rage::rage::rage::rage::rage::rage::rage::rage::rage::rage:
3 | 0 Хариулах
Зочин [202.9.42.1] 2019/5/8
Т.Батбилэг баяжиж дуусч байгаан байна да.Шалгамаар юм
2 | 0 Хариулах
Ба.... [64.119.26.231] 2019/5/8
Өмнөговийн барилгын материалын дэлгүүрүүд е баримтыг нэхүүлж өгдөг. Өгөхдөө уурладаг. Эднийг шалгахгүй бол орлогоо тас нууж бна. Өмнөговьд хэн баян бна Барилгын материалын дэлгүүр, авто сэлбэгийн дэлгүүрүүд бна. Зарим дэлгүүр нь барилгын материалын оронд өөр барааны е-баримт өгч бна. Хаш, Талст дэлгүүрүүдийг шалгаарай
5 | 0 Хариулах
Зочин [202.9.42.1] 2019/5/8
ter n hend hurteeltein butsaan olgoltiin huvia nemeech
5 | 0 Хариулах