ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЭГТЭЙЧҮҮД КОД БИЧИХЭЭС АЙХ ХЭРЭГГҮЙ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрэгтэй хүүхдүүд математик, техник сэтгэлгээндээ сайн байдаг хэмээх ойлголтыг бид багаасаа л сонсож өсөн.

Харин энэ сэтгэлгээг барууны оронд аль хэдийн үгүйсгэж эхэлсэн төдийгүй охидууд шалгалтын оноогоороо ч тэр биологийн талаасаа ч тэр эрэгтэй хүүхдүүдтэй ялгагдах зүйлгүй гэдгийг олон улсын эрдэмтэд хэлсээр байна. 

Монголын мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн хамгийн анхны цугларалт DevSummit 2019 арга хэмжээ энэ сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан билээ.

Тэгвэл тус арга хэмжээний үеэр болсон WOMEN IN TECH хэлэлцүүлэгт Монголын мэдээллийн технологийн салбарт өөрийн гэсэн байр сууриа эзлэн амжилттай яваа эмэгтэйчүүдийн төлөөллүүдийн хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

UR, UX дизайнер Г.Нямзаяа: 

Эмэгтэй хүн мэдээллийн технологийн салбарт тохирохгүй гэдэг бодлоосоо салах цаг болсон
 
Гэрэл зургийг MPA.mn

 

  • Өөрчлөлтөд хувьдаа их дуртай. Тэр өөрчлөлтийг давсны дараа авах мэдрэмж илүү сайхан.
  • UR/ UX дээр ажилладаг дизайнерууд ховор байна.
  • Мэдээллийн технологийн салбарт эмэгтэйчүүд уян хатан чанараа ашиглах нь давуу тал.
  • Анх намайг ажилд ороход ганцаараа эмэгтэй байсан болохоор юун эмэгтэй ороод ирэв гэсэн харцаар бүгд хардаг байлаа.
  • Эмэгтэй хүн мэдээллийн технологийн салбарт тохирохгүй гэдэг бодлоосоо салах цаг болсон.
  • Би хэцүү ажил руу орох тусмаа дуртай байдаг. Учир нь хэцүү ажил байх тусам би илүү их дэвжиж, амьдрал болон ажлаас авах урам зориг минь нэмэгддэг.  Нөгөө талдаа энэ мэргэжилд дуртай байх шалтгааны нэг болдог.

Dentsu data artist Mongolia ХХК-ийн инженер Б.Гэрэлтуяа: 

Аливаа зүйлийг хийж үзээгүй байж би чадахгүй гэж хэзээ ч битгий хэлж бай
 
Гэрэл зургийг MPA.mn

  • Би онолын математикчаар төгсөж байгаа ч цаашдаа программ хангамжийн инженерээр ажиллана.
  • Бүтээлч байдал намайг энэ мэргэжил рүү ороход хөтөлсөн гол зүйл.
  • Анх код бичиж, программ хангамжийн талаар сурч эхлэхдээ жинхэнэ бүтээлч байдал ямар байдгийг мэдэрсэн.
  • Анх энэ салбар руу ороход “Би инженер байж болох юм байна” гэдэг бодол суух хамгийн хэцүү байсан. Яагаад гэвэл худлаа юм хийгээд байгаа юм шиг санагдаад тэр. Харин код сурчихаад бичих явцад код хэзээ ч худлаа ярьдаггүй бас миний хийж байгаа зүйл ажилладаг. Би инженер болж чадах юм байна гэдэг бодол гүн суусан.
  • Эрэгтэй инженерүүдийг нийгэм хүлээж авдаг мөртлөө эмэгтэйчүүдийг гайхаад байдгийг ойлгодоггүй.
  • Мэдээллийн технологи дотор олон салбар байдаг учраас өөрт тохирохоо сонгох хэрэгтэй.
  • Эмэгтэйчүүдийн бичсэн код арай цэгцтэй, ойлгомжтой санагддаг. Тэр утгаараа программчлалын салбарт эмэгтэйчүүд давуу талыг үүсгэх боломжтой. 

АНД системийн төслийн менежер Г.Уранчимэг: 

Мэдээллийн технологийн салбарыг сонгосон байхад бүх төрлийн салбарт мэргэжлээрээ ажиллах бүрэн боломжтой
 
Гэрэл зургийг MPA.mn
  • Их сургуульдаа ороод л мэдээллийн технологийн салбарт эмэгтэй хүмүүс ямар чиглэлээр ажиллаж болдог вэ гэдгийг судалсан.
  • IT салбарт эрэгтэйчүүд өөртөө итгэлтэйгээр би чадна хийгээд үзье гэдэг бол эмэгтэйчүүд  өөртөө эргэлзээд үлддэг.
  • Хүн ямар нэгэн юмыг хийж үзээд оролдох тусам өөртөө итгэлтэй болдог.
  • Заавал юмыг төгс болгох гээд байх шаардлагагүй. Хийсэн зүйлээ бусдад харуулж санал шүүмж сонсоод засах нь чухал.
  • IT салбарт эх сурвалж их байдаг учраас өөрийгөө хөгжүүлэх боломж хязгааргүй их.
  • Өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг мэдсэнийхээ дараа яаж хөгжүүлэх вэ гэдгийг бодох хэрэгтэй.
  • Миний хувьд үргэлж мэдэхгүй зүйл дээрээ шинээр ажилладаг учраас үргэлж хөгждөг.
  • Энэ цаг үеийн  түүчээлэл нь болж буй  мэдээллийн технологийн салбар илүү хөгжвөл бусад салбар дагаад хөгжих боломжтой.
  • Мэдээллийн технологийн салбарыг сонгосон байхад бүх төрлийн салбарт мэргэжлээрээ ажиллах бүрэн боломжтой.

Интерактив ХХК-ийн системийн архитектор Т.Номин-Эрдэнэ: 

Эмэгтэйчүүд код бичихээс айх хэрэггүй
 
Гэрэл зургийг MPA.mn
  • Би хэн нэгэнд үнэ цэнийг бүтээдэг чухал ажил хийдэг хүн болохыг хүсдэг байсан. Тэр ажил нь IT инженер.
  • Эмэгтэйчүүд программ хангамжийн чиглэлээр төгссөнийхөө дараа код бичдэггүй бөгөөд программист болохоосоо эмээдэг. Учир нь эрэгтэй хүүхдүүд илүү мундаг, илүү логик сэтгэлгээтэй гэж боддог.
  • Эмэгтэйчүүд код бичихээс айх хэрэггүй.
  • Өчигдрөөс илүү өнөөдрийг бүтээхийн төлөө зүтгэх нь бүтээлч байдал.
  • Баг хамт олонтойгоо ижил зорилготой байвал түүнийхээ төлөө илүү хичээж, илүү үр дүнтэй ажилладаг.
  • Миний оролцож хийлцсэн платформыг бусад хүмүүс ашиглах нь ямар үнэ цэнэтэй болохыг мэдэрдэг тул би ажлаа сольдоггүй.  
  • Манай улсад IT-гийн салбарт нарийсаж, мэргэшсэн хүмүүс дутагдалтай байна.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
130
Зураг
ТЭНЭГЛЭЛ
52
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.113.237] 2019/5/24
Гол санаа нь хүйс болон айдсын тухай биш л дээ. Энэ хэцүү ачаалалттай салбарт эмэгтэйчүүд эрчүүдтэй эн тэнцүү мөр зэрэгцэж хэрхэн амжилттай явах вэ гэдэгт л байгаа юм. Тэр санаагаа хэлэхдээ хүйсэн дээр төвлөрчихөж. За тэгээд олон2 яриа хийсний дараа ойлгоод суралцана дөө.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.96.254] 2019/5/13
Hen Emegtei hun code program hiij chadahgui geed baigaa? Zondoo programmer huuhnuud baigaa shdee. Huisiin yalgaa ene ajil deer garahgui ee.
1 | 1 Хариулах
зочин [182.160.37.122] 2019/5/12
эмэгтэйчүүд аливаа техникийн зүйлд муу, тэд нүүр амаа будах, гоёхыг л мэднэ шүү дээ, жишээ нь шопинг бол эмэгтэйчүүдийн л хийдэг ажил, эрэгтэйчүүд шопингт үнэхээр дургүй, гэтэл хүсэхгүй байгаа зүйлийг хүчээр хийлгэх гэж оролдоод ч байгаа юм шиг
3 | 5 Хариулах
Ажил олгогч [124.158.112.90] 2019/5/9
Програм гэдэг чинь ганцхан хэдэн мөр код бичих биш шүү дээ.аль аль д нь давуу тал бий. Эмэгтэй хүмүүс системийн анализ шинжилгээ хийхдээ сайн.Тогтсон фрэймфорк дээр ажиллахдаа гүйцэтгэл нь эрэгтэй хүнээс илүү байдаг. Гол ялгараад байгаа Програмын хөгжүүлэлтийн технологи өдөр бүр шинэчлэгдэн шинэ технологиуд гарч байна. Гэтэл хүүхнүүд маань хүүхэд төрүүлэх ар гэрийн ажил гээд цуг ахаж чадалгүй хоцордог тэгээд л ийм яриа гарч байна бусдаар бол ялгаа юу байхав дэ.Эр хүн хүүхэд төрүүлдэг болсон үед л энэ асуудал шийдэгдэх байхаа.Гэхдээ энэ талаар хөндөж байгаа бол үлгэр жишээ болохуйц ОУ-д ажиллаж байгаа сайн хөгжүүлэгч нар байгааг урьж оролцуулсан дээр бх энд байгаа хүмүүс бол хэлэлцүүлгийнхээ сэдэвт арай тохирохгүй байх шиг байна
8 | 2 Хариулах
Эмэгтэй кодер нь байнаа [150.129.140.156] 2019/5/8
Ёооо энэ гарчиг нтр арай арай... Хэн айсын? Код бичдэг зөндөө мундаг бүсгүйчүүд байдаг ш дээ. Энэ арга хэмжээндээ ядаж 1-2 код бичдэг эмэгтэй уриад оруулчихгүй, ийм хачин юм яриад улам доош нь хийгээд байдаг. Энэ жил хийгдсэн "women in tech" нэртэй хоёр арга хэмжээ үнэхээр эгдүү хүргэлээ. Зэрэгцэж сууж байгаад өөрсдийгөө доош нь хийх харамсалтай байна.
15 | 0 Хариулах
Зочин [193.9.115.24] 2019/5/8
Гадны сурах бичгийн улиг болсон хэдэн үг тоть шиг чээжилчээд нэг их мундаг ажил хэрэгч IT-чин эмэгтэй болж харагдахгүй. Эхлээд наад яарьсан зүйлээ жинхнээр нь өөрөө өөрийн болгож, хэрэгжүүлж сур. Тэгсэн цагт өнөөдөр энэ яарьсан "цэцэрхлээсээ" ичих болно.
3 | 3 Хариулах
Зочин [104.248.132.65] 2019/5/8
Уучлаарай. Дорд үзэж байгаан биш шүү. Эмэгтэй хүний тархи код бичихэд зориулагдаагүй. Байгалиасаа тэгээд заяацан юм.
4 | 5 Хариулах
Зочин [150.129.140.156] 2019/5/8
Өхххх... https://ofpoison.com
0 | 0 Хариулах
Зочин [162.247.73.192] 2019/5/8
Гэнэн хүүхэн. Худал шоудхаас өөр юм огт сураагүй. Хий шоуддаг үе одоо өнгрөөд байгаа. Үнхээр мэргэжлийн хүн энгэж яарьж явахгүй нь лавтай.
1 | 0 Хариулах
zochin [202.131.243.50] 2019/5/8
kkk barij idehnee
0 | 0 Хариулах
Зочин [109.70.100.21] 2019/5/8
Хий. Дэлхийд нэрээ гаргаад яв. Эмэгтээйчүүд та нарт хэн ч саад болоод байх юм үгүй, бүх хаалга үүд нээлттэй. Харамсалтай нь чадахгүй учир энэ мэтийн цаг үрсэн дэмий юмаар өөрийгөө хууран зүгаацуулж байх гэж.
1 | 0 Хариулах
Зочин [150.129.140.156] 2019/5/8
Андаа, Эхлээд компьютерынхоо malware-аас салчих. Дараа нь аниа нартаа амьдрал за!
1 | 0 Хариулах
зочин [182.160.37.122] 2019/5/12
энэ аниа нар бүр байгалиасаа хэрүүлч шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.55] 2019/5/8
Эрэгтэй хүн тогооч хийхээр хүмүүс яагаад олон юм ярьдаггүй юм бэ? Монголчууд хүүгээ за энэ хар толгой хоолоо олоод идчихнэ охиноо дээд боловсролтой болгоё гэж нэг хэсэг зүтгэсэн нь үнэн, гэхдээ тэр олон дээд боловсролтой хүүхнүүдийн дунд инжэнэр бол цөөхөн шд ээ. Хэрэвзээ инжэнэр мэргэжлээр төгссөн бол эсрэгээрээ эрэгтэй код бичигч цөөхүүлээ байна гээд хурал цуглаан хийх бсан. Иймд цаашдаа охидуудаа ядаж код бичдэг инжэнэр болгохын төлөө эцэг эхчүүд зүтгэх хэрэгтэй шүү. Хар бор ажлуудаа бусад орны уосуудаар хийлгэж сурцгаая! Эр эм гэлгүй үр хүүхдүүдийнхээ боловсрол, мэдлэг, хүмүүжилд анхаарал тавьцгаая!
1 | 1 Хариулах
зочин [182.160.37.122] 2019/5/12
эрчүүд бүхнийг чадна, байгалиасаа тийм, эрчүүд юм хийлээ гэж хэлдэггүй л байхгүй юу даа, харин эмэгтэйчүүд юм хийж чаддаггүй юм, чаддаг зүйл цөөхөн л дөө, тэгээд л ярихаас л эхэлдэг юм, чалчаа юм чинь аргагүй шдээ
0 | 0 Хариулах
irgen [202.21.117.2] 2019/5/8
yaya daa mongolchuud mine ene heden huuhnuudee barij idlee
1 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2019/5/8
gichiinuud uursduu l ehelsiishdee
0 | 1 Хариулах
Зочин [150.129.141.213] 2019/5/8
Энэ.ердөөсөө ойлгохгүй хэн мэдээлэл техинологи салбарт ажиллаж чадахгүй гэж хэлээд байгаа юм ITын мундаг чадвартай олон эмэгтэйчүүд байдаг шүү дээ ер нь эр эмээр ялгаж ярьдаг улсууд эмэгтэйчүүд жендер гээд солиороод эхлэнэ монголд харин ч эмэгтэйчүүд хамгийн их эрх чөлөөтэй байгаа шүү хэнтэй ч сууж болно хаашаа ч явж улс төрд хүчээ үзэж болно дарга болж болно тэгээд байхад элий балай юм ярьцгаагаад монгол эрчүүд хавчаад байгаа юм шиг хачин бодол тээгээд явах юм яг нарийндаа монголчуудын харьцуулах дуртай солонгос япон гэх мэт улсуудад чинь эмэгтэйчүүд нь ямар ч эрх чөлөө байхгүй шүү
3 | 1 Хариулах
Зочин [66.181.167.143] 2019/5/23
Гадаадын багш нар гадаагын күүл багш нар. Тэд нарын хэлж байгааг дуурайж ярьвал күүл харагддаг байхгүй юу.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.222] 2019/5/8
Охид, бүсгүйчүүд минь дээ... заавал Women in, Feminism, Gender Equality гэхийн оронд зүгээр л сайн хүн, даруу хүн байхын төлөө дуу хоолойгоо нийлүүлээч дээ. Эмэгтэй кодер гэдэг чинь эмэгтэй малчин гэж байгаатай адилхан л дуулдаж байна. Өчнөөн л байдаг... энгийн л зүйл. Заавал ингэж өөрсдийгөө битгий тусгалд зогсоо л доо. Сайхан амжилттай, чадалтай, эрдэмтэй, даруу байцгаая.
10 | 0 Хариулах
Зочин [150.129.140.35] 2019/5/8
zambaraagui kod garch ireh bhdaa
0 | 1 Хариулах
emegtei coder [136.25.5.2] 2019/5/8
kod bichih chn tegej aigaad bh zuil bish shdee. Emegteichuudiig arai l hiijiinu? ugui yu?
3 | 0 Хариулах
Зочин [104.143.209.101] 2019/5/8
ПХ инженерийн цалин хөлс Монголд үнэхээр муу байна. Дундаж Сарын 800-1.200k ийн цалин байх шивдээ. Энэ бол үнэндээ л муу цалин.
0 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2019/5/8
Мэдээллийн технологич ерøнхий хэллэг энд код бичихгvй мэргэжил зøндøø байдаг
2 | 0 Хариулах
Зочин [202.21.113.58] 2019/5/8
Эмэгтэйчүүд код бичихээс айх хэрэггүй гэж юу гэсэн үг вэ? Эр эм гэж талцуулдаг феминист сэтгэлгээг яагаад дэмжээд байна. Одоо цагт ялангуяа монголд чадвартай л бол хэн ч дэвших боломжтой.
10 | 0 Хариулах
Зочин [169.233.146.56] 2019/5/8
Neg ih buruu ym algaa. Emegteichuud ene salbart het tsuunh ni unen. Ali boloh olon chadvarlag humuus heregtei bn.
0 | 0 Хариулах
зочин [182.160.37.122] 2019/5/12
юм хүчээр явдаггүй юм, байгалиасаа л эмэгтэй хүнийг ингээд эрэгтэй хүнийг тэгээд бүтээчихсэн байдаг юм, програмист нь голдуу эрчүүдийн салбар л даа
1 | 1 Хариулах
Zochin [126.94.246.203] 2019/5/7
UR designer gj yu in ?
0 | 0 Хариулах
Bilgun [66.181.161.59] 2019/5/8
UI geh gej baisan bailguidee
1 | 0 Хариулах
Зочин [150.249.205.130] 2019/5/9
Umsh umsh user reliability gej bgan
0 | 0 Хариулах
Зочин [103.26.193.146] 2019/5/7
Learn to code гэж нэг хэсэг сэтгүүлчдэд их хэлсэн дээ
0 | 0 Хариулах
Уншигч [59.153.115.42] 2019/5/7
Хийхээс бусад нь уул нь бүрэлдчихсэн байгаа юм байна гэж ойлголоо
0 | 0 Хариулах
Зочин [66.181.167.239] 2019/5/7
Мэдээлэл технологи биш "мэдээллийн технологи" гэж бичиж сурах хэрэгтэй байна, сэтгүүлч нар ааааааааааааааааааааааааа...
24 | 3 Хариулах