ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

IT-ийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд нийт суралцагчдын ердөө 2.3%-ийг эзэлж байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ирээдүйд хүмүүс нэг бол компьютерыг удирдана эсвэл компьютерын боол болно гэх хэлц гараад буй. 

Ирээдүй гэдэг нь тийм ч холын зүйл биш болсныг олон улсад хэрэгжиж буй хиймэл оюун ухаант роботуудын хөгжлийн хурд нотолно.

Алибаба гэх мэт компаниуд роботын тусламжтайгаар аль хэдийнээ олон хүний ажлын байрны зардлыг хэмнээд байна.

Энэ утгаараа олон улсад залуус мэдээллийн технологи, компьютерын салбарыг сонгон суралцах нь ихэссэн. Бүр ерөнхий боловсролд нь код бичих хичээлийг заах нь элбэг явдал болоод буй. 

Тэгвэл Монгол Улсад ядаж ерөнхий боловсролын сургууль төгсөж буй хүүхэд, залуус мэдээлэл, технологийн мэргэжлийг сонгон суралцах хандлага ямар байгааг сонирхон судалж үзлээ. 

Манай улсад 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд их, дээд сургууль, коллежид суралцагчдын тоо 155,248 байснаас мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт 3,606 суралцагч байна гэх тоо гарчээ. Өөрөөр хэлбэл, нийт суралцагчдын 2.3 хувь нь тус салбарыг сонгон суралцаж байна.

IT-аар суралцагчдыг хүйсийн хувьд авч үзэхэд 962 нь эмэгтэй, 2,644 нь эрэгтэй суралцагч байгаа аж.  Өөрөөр хэлбэл, энэ чиглэлийг сонирхон суралцаж байгаа оюутнуудын 73 хувь нь хөвгүүд байна. 

Харин 2016-2017 оны хичээлийн жилд компьютерын чиглэлээр суралцагч нийт 711 бол байснаас 220 нь эмэгтэй байжээ.  

Дээрх тооноос харвал манай улсад мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарыг сонгон суралцагчид нийт суралцагчидтай харьцуулахад бага хувь эзэлж байна. Мөн нийт суралцагчдын дотор эзлэх хувь ч буурч байгаа нь дараах хүснэгтээс харагдана. 

Хүснэгт 1. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын эзлэх хувь (сүүлийн 5 жилээр)

Мэргэжлийн чиглэл(хөтөлбөр)-ийн нэр

Нийт суралцагчдад тухайн мэргэжлийн чиглэлийн эзлэх хувь (%)

 

2013              2014                       2015                     2016                        2017

Мэдээлэл, харилцаа холбооны технологи

2.8

2.8

2.7

2.7

2.3

 Дээрх хүснэгтээс харвал манай улсад тус чиглэлээр сонгон суралцах сонирхол хараахан их биш байгааг харж болно.

Хүснэгт 2. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын мэргэжлийн чиглэлийн эзлэх хувь (сүүлийн 5 жилээр)

Мэргэжлийн чиглэл(хөтөлбөр)-ийн нэр

Нийт суралцагчдад тухайн мэргэжлийн чиглэлийн эзлэх хувь

2013

2014

2015

2016

2017

Боловсрол

12.6

12.7

13.6

14.0

13.2

Урлаг, хүмүүнлэг

 

7.1

7.1

7.1

7.5

8.2

Нийгмийн шинжлэх ухаан, мэдээлэл, сэтгүүл зүй

7.5

7.0

6.3

5.2

5.8

Бизнес, удирдлага, эрх зүй

27.0

26.1

26.7

26.7

26.0

Байгалийн шинжлэх ухаан, математик, статистик

3.8

4.6

4.1

3.6

3.9

Мэдээлэл, харилцаа холбооны технологи

2.8

2.8

2.7

2.7

2.3

Инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээлт

19.5

18.6

19.0

17.3

16.5

Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуй, мал эмнэл зүй

3.3

2.9

2.7

2.6

2.2

Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал

11.0

11.6

11.8

11.8

13.3

Үйлчилгээ

5.1

4.0

4.0

4.0

3.6

Бусад

0.3

2.6

1.9

4.6

4.7

Нийт дүн

100.0

100.0

100.0

100.0

100.0

Тэгвэл мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт ямар байгаа талаар Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны секторын эрхлэгч И.Энхбаатараас тодрууллаа.

- Компьютерын чиглэлээр төгсөж байгаа хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлт ямар байна вэ?

- Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн хийсэн судалгаагаар компьютерын чиглэлээр төгсөж буй  хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлт 80-аас дээш хувьтай буюу сайн байна.

Гэхдээ мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлсэн хүүхдүүд нь арай бага хувьтай буюу 54 хувьтай байна. Бас нэг зүйл ажиглагдсан нь МСҮТ-д компьютерын чиглэлээр суралцсан хүүхдүүд дээд боловсролтой хүүхдүүдтэйгээ өрсөлдөж чадахгүй байгаа юм.

Компьютер гэдэгт программ хангамж, техник хангамж, мэдээллийн систем, технологи гээд бүгд орж байгаа юм. Эдгээрээс сүүлийн үед эрэлттэй байгаа мэргэжил дунд программ хангамж орж байна. Бидний хийдэг судалгаа нь панел судалгаа ба нэг хүүхдийг дөрвөн жил дараалан судална. Энэ жил хоёр дахь жилдээ хийсэн судалгаа. Ингэхдээ хүүхдүүд хоёр жилийн хугацаанд хэрхэн яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг харж байгаа юм.

Харьцуулсан судалгаагаар комьютерын салбараас нь харахад 2017 онд хөдөлмөр эрхэлж байсан хүүхдүүдийн 48 хувь нь мэргэжлээрээ ажилласан хэвээр байна. Харин 25 хувь нь мэргэжлийн бус ажил эрхэлж байна. Мөн мэргэжлийн ажлаа хийж байгаад мэргэжлийн бус ажил хийсэн нь 19.4 хувь буюу өөр чиглэл рүү орж ажиллаж байгаа гэсэн үг.

Үүнээс нэг зүйл ажиглагдсан нь мэдээлэл харилцаа холбооны технологийн  чиглэлээр төгссөн төгсөгчдийн ихэнх нь худалдааны салбар руу орж ажиллаж байгаа нь анзаарагдсан. Энэ нь манай улсад сүүлийн үед электрон худалдаа эрхлэлт ихэссэнтэй холбоотой байх. Мөн тус салбарын эрэлт ихсэх хандлагатай байгаа. Учир нь бүхий л салбарт техник, технологи ашиглагдан хөгжиж байна шүү дээ.

- Мэдээлэл, харилцаа холбооны технологид ямар ямар мэргэжлүүд хамаарагддаг вэ?

- Боловсролын олон улсын шинэчилсэн стандарт ангиллаар боловсролын салбарын мэргэжлийн чиглэлийг хуучин 8 бүлэгт хуваан ангилж байсныг илүү нарийвчлан 10 бүлэгтэй болгосон байдаг.

Тухайлбал, Байгалийн шинжлэх ухааны бүлэгт байсан “Компьютерын ухаан”-ыг Техник, технологийн бүлэгт байсан “Мэдээлэл, холбооны технологи ба систем”-тэй нийлүүлэн “Мэдээлэл, харилцаа холбооны технологи” гэсэн шинэ бүлэг нэмж гаргасан юм. 

График, ИДС төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн чиглэлээр Хэмжих нэгж: хувь

 
ИДС төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн чиглэлээр Хэмжих нэгж: хувь

- Судалгаанаас харахад ямар мэргэжил эрэлт нь ханачихсан байгаа бол?

- Нэг зүйлийг баттай хэлэхэд одоо бол хүүхдүүд бизнесийн удирдлагын чиглэлийн мэргэжлийг сонгоод хэрэггүй болсон. 

Учир нь хөдөлмөрийн зах зээл дээр энэ мэргэжлээр илүүдэл илүүдсэн нь тодорхой асуудал болсон. Тиймээс бизнес удирдлагын мэргэжлийг их л сайн сурч ажилтанд хүрэхгүй бол зах зээл нь ханачихсан. Өөр чиглэлийн мэргэжлүүдийг сонгох хэрэгтэй.

- Тэгвэл ойрын үед Монголд ямар мэргэжлүүд эрэлт хэрэгцээтэй байх вэ?

- Бүх төрлийн инженерүүд хамгийн хэрэгцээтэй байна.  Барилгын, байгаль орчны, цахилгааны, хий уурын инженерүүд хамгийн их эрэлт хэрэгцээтэй буюу цаашид эрэлт нь өсөх хандлагатай байгаа. Мөн дэлхий технологид суурилан хөгжиж байгаа учраас компьютертой холбоотой мэргэжлүүдийн эрэлт тийм ч муу байхгүй байх.

Хөдөлмөр эрхлэлт сайжирч байгаа ямар салбар байгаа вэ?

- Ерөнхийдөө эрүүл мэндийн салбарын хөдөлмөр эрхлэлт сайжирсан ба ялангуяа сүүлийн нэг жилд илүүтэй сайжирсан нь судалгаанаас харагдсан. Энэ байдал нь ЭМЯ-ны өөрсдийнх нь үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй.

Нэмж хэлэхэд 2019 онд хөдөлмөрийн зах зээлд 69.4 мянган ажлын байр бий болох хүлээлттэй байгаа нь өмнөх оноос 6.9 хувиар агшсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч  уг эрэлт нийт ажиллагчдын тоог 5.6 хувиар өсгөх боломж бүрдэх юм.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ХАРАМСАЛТАЙ
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
80 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [66.181.186.83] 2024/10/28
IT-gaar surahad tohiromjtoi surguuli ymar surguuli ym bol?
0 | 0 Хариулах
bold [66.181.185.227] 2023/12/26
It boluul ali surguuld orh hrgtenbol
7 | 9 Хариулах
Зочин [66.181.188.117] 2023/12/4
Хуц
0 | 0 Хариулах
era [66.181.180.28] 2023/9/21
IT engineer bolohod fizik tiim ih heregtseetei yu?
0 | 0 Хариулах
ВК [202.126.90.155] 2020/11/2
IT инженер ямар хичээл сонгох вэ
60 | 181 Хариулах
bold [103.229.122.240] 2022/9/23
angil hel medeelel zui math fizik edgeer hiceelde gaiguu bhin bol ta zuer it ingener bolj cadna gesen vg
4 | 30 Хариулах
. [66.181.185.227] 2023/12/26
10 jilee togsood ymr surguuld orwol zvgerbe
0 | 0 Хариулах
Ari [66.181.161.76] 2020/4/6
Eoron data analyst boliyo gevel Mongold ali surguulid suraltsah ni zuitei ve?
17 | 58 Хариулах
Зочин [202.21.98.10] 2019/5/7
Старс дээд сургууль 2 төгсөлт хийхдээ 80 оюутан төгсгөсний 70% нь мэдээлэл технологийн салбарт ажиллаж байгаа ба түүний 30% нь программ бичиж байна.
13 | 6 Хариулах
Монголхүү [202.9.42.245] 2019/4/17
Салбарын хэмжээнд цалингийн үзүүлэлт бага байгаагаас л чадварлаг IT-н инженерүүд бага байгаашд. Дээр нь энэ дампуу боловсролын салбар бас нөлөөлж л байгаа байх. Бараг зүгээр сургалт төгссөн эсвэл практик дээр суралцсан гарууд дипломтой гаруудаас илүү мэргэшсэн байдаг болцн байшд.
7 | 1 Хариулах
Зочин. [59.1.174.151] 2019/5/9
Тийм шүү. Сургалт төгсөөд практик дээр суралцсан нь дипломтонгуудаас илүү бдаг. Тэгэхээр заавал 4 жил сурах хэрэг бн уу гэсэн хандлага их бдаг шүү.
2 | 0 Хариулах
Энэ залуу [202.70.41.2] 2019/4/1
Энэ зураг дээрх залуу IT гаар сурж байгам байхдаа эдр :P
0 | 9 Хариулах
Зочин [158.69.102.35] 2019/3/29
бизнес болон мэдээллийн технологийг хослуулж сурах хэрэгтэй, knowledge compounding хийхгүй бол дан ганц код бичдэг боллоо гээд монгол вэб хөгжүүлэгчдийн грүппийн хэдэн гарууд шиг л юмнууд болно шдээ хэхэ нөгөө компютер ландийн underground хэсэгт нь компютер засдаг хүүхдүүд шиг л өрөвдмөөр...
9 | 2 Хариулах
зочин [66.99.9.236] 2019/3/29
Манайхан одоо Бизнесийн удирдлагаар сурахаа болио. Монгол улсын тал нь захирал боллоо
6 | 4 Хариулах
Зочин [158.69.102.35] 2019/3/29
олон улсын зиндаанд business хийж харинч сурах хэрэгтэй, нэг муу код бичдэг гаруудыг энэтхэн хятадаас хямдхан хөлсөлчихөж болно.
0 | 14 Хариулах
Dan [203.217.138.1] 2019/4/12
Huneer bish oorsdoo hiij buteeh hergtei
2 | 0 Хариулах
zochin [150.99.194.218] 2019/8/31
hytaduud chin ulsdaa undur tsalintai code bichij bhad yun mongol code bichij uguh. zalkhuuralgui uursduu hj buteeh setgehuitei bh shaardlaga mongolcuudad tulgaraad bn
1 | 0 Хариулах
Зочин [202.131.245.69] 2019/3/28
IT чиглэлээр төгссөн чадвартай сайн хүн ажилд авах гээд 8 сар болж байна. Зарын дагуу ирж байгаа хүмүүс нь чадвар муу байна. Мэргэжилдээ сайн хүн авах гэхээр хэт өндөр цалин хүсэж байгаа нь тэд нарын буруу биш юм. Сурч буй мэргэжилээ сайн сураад төгсөх юм бол IT чиглэлээр хангалттай их ажлын байр байгаа байх шүү.
2 | 8 Хариулах
Зочин [158.69.102.35] 2019/3/29
сайн кодерийн цалийн багадаа 3 сая байгаа, нэр хүнд бүхий зарим газар юу вэ үнэн хэцүүхэн цалинтай юм байна лээ шдээ дуулаад шоконд орсон 1.5 2 сая ч гэх шиг доллар хөрвүүлээд үзээрэй үнэн бага
3 | 0 Хариулах
Зочин [182.160.1.22] 2019/3/29
Mongondoo taarsan l ahilchin olno shde ineedtei yum yarihiin Chamd hervee mongo chine baigaa bol gadaadiin ondor mergejilten avsan ch bolno shu de
1 | 0 Хариулах
Зочин [81.183.194.237] 2019/3/28
IT, инжeнeрт толгой нь хүрэх нь цөөхөн
7 | 0 Хариулах
d [112.72.12.6] 2019/3/27
Шутис-мхтс байгаа шүүдээ xD
0 | 0 Хариулах
зочин [182.160.36.238] 2019/3/26
МОНГОЛ ХҮНИЙ БАЙГАЛИАС ЗАЯАСАН ЗАН, ХҮНИЙГ УДИРДАХ, ДАРГА БОЛОХЫГ Л БОДДОГ, ЮУ Ч ХИЙХГҮЙГЭЭР САЙХАН АМЬДРАХ СОНИРХОЛТОЙ ХҮМҮҮС, ТЭМЦЭХ ЧАДВАР БАЙХГҮЙ
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.198] 2019/3/26
Муис хэтэрхий бага оюутан авдаг, хотоос бараг 5 дотор л авч байгаа байлгүй, тэхээр яаж нэмэгдэх юм, тэгсэн хэрнээ эдийн засгийн гээд асар том байртай сургууль байна, боловсролын салбар нь өөрсдөө ийм бодлоготой байхаар IT-д ямар хүн ороховдээ
13 | 0 Хариулах
Зочин [158.69.102.35] 2019/3/29
МУИС зүгээр нэр хүндээс цаашгүй. Тэнд сурч байсан хүний хувьд хэлэхэд сургалт нь гэж авах юмгүй хоцрогдсон шүү, бөө мөө хийдэг хүн хүртэл тэнд багшлаж байх шиг
13 | 1 Хариулах
Зочин [103.212.116.216] 2019/4/21
Угаасаа орж сурах хэрэггүй, Цаг үе өөр болсон. Боловсролын тогтолцоог өөрчлөх цаг аль хэдийнээ болсон. Дээд боловсрол эзэмшиж мэргэших гэж 4 жил нухуулах шаардлагагүй. Чадалтай нэг нь 4 сарын дотор сурчих бүрэн боломжтой цаг эрин үе шүү дээ. Тэгээд ч мэргэжил эзэмших гэсээр байтал нөгөө мэргэжилийн дагуу ажлын байр устаад үгүй болчихсон байвал битгий гайхаарай...
0 | 0 Хариулах
жжж [103.212.117.35] 2019/3/25
Уг нь боловсролтой, гадаадад юм үзэж нүд тайлсан мундаг залуучууд олширсоор л бн. Даанч Женкогийн төр Хятад Оросод тал засах социалист дэглэм рүү ард түмнийг залж бн. Манай залууст сохорын газар сохор амьдрах зам л бн. Чи хичнээн мундаг өөр сэтгэлгээтэй байсан ч Систем чамайг идэх л болно. Хүсэхгүй бн уу? Тэгвэл гадаадруу дүрвэ! Эх орныхоо төлөө эндээ үлдээд юм хий гэх зэмлэл нь Матрикс тэжээлээ өөртөө залгаатай байлгах арга төдий юм
4 | 4 Хариулах
Зочин [81.183.194.237] 2019/3/28
Зссс битгий сүржигнээд бай
0 | 2 Хариулах
tn [66.181.165.15] 2019/4/10
chiniiheer bol hun bur eh ornoosoo durwehuu?, etssiin etsest buh l oron iim hund hetsuu tsagiig tuulj eh ornoo hol deer ni bosgoson, hogjuulsen
2 | 1 Хариулах
tn [66.181.165.15] 2019/4/10
hogjingui ornuud anh delhii uusehed l hogjingui, bugd uhamsartai, shudarga bayn baigaaguimshuu
0 | 1 Хариулах
. [139.5.217.246] 2019/3/25
Техник технологи одоо дөнгөж хөгжиж эхлэх гэж байна. Цаашдаа хамгийн том, хамгийн чухал салбаруудын нэг болох нь тодорхой, дайн, худалдаа, бүх төрлийн харилцаанууд компьютерийн шинжлэх ухаанд нэвтэрнэ. Ажлын байрнууд ч хиймэл оюун ухаантай роботуудаар ажилчидаа солиод ихэссэн, үүнийгээ дагаад тэр хиймэл оюун ухааныг хянах, удирдах ажлын байрууд ч ар араасаа гарсаар байгаа. Секунд бүрт асар хурдтай хөгжсөөр байгаа энэ ухаанд хүссэн ч эс хүссэн ч суралцах шаардлагатай болж ирнэ. Боловсролын байгууллагууд ч тогтвортой хөгжлийн боловсролыг сургалтад ашиглаж, цаасан дээр биш цахимаар, QR, Bar кодоор хичээлийг авдаг болсоор байна.
3 | 0 Хариулах
Зочин [43.252.112.104] 2019/3/26
Bolowsroliin system ooroo asuudaltai bolson shuu. Code bichihiig bagshaar zaalgana gewel hudlaa. Bagiin ajillagaa huwi hunii dicipline deer ywdag mergejil. Hun bolgon songood bhaar tiim amar ed bish shuu. Olon myngan aawiin huu shantraad haydag tiim l mergejil
3 | 0 Хариулах
. [64.119.25.233] 2019/3/31
Зочин [43.252.112.104] Мэдээлэл харилцааны технологи, компьютерийн шинжлэх ухаан зөвхөн код бичихээр хязгаарлагдахгүй, маш олон салбар байна. Багш бол эхлэлийг, хийх арга ухааныг нь л заана. цааш нь яаж өөрчилж, юу бүтээхээ суралцагч өөрөө олж нээх ёстой. Хүссэн хэн болгон сонгох боломжтой. Зөвхөн дуртай, хүсэл тэмүүлэлтэй, хичээл зүтгэлтнй байхад хүн юуг ч амархан сурна. Хэцүү зүйл гэж байдаггүй, сэтгэл гаргаагүй зүйл л гэж байдаг.
2 | 1 Хариулах
Muis oyutan [66.181.161.81] 2019/3/25
Muis ghed ihenh oyutnuud it giin chigleleer surahiig husdeg tsaanaasaa huuhdiin toog n zaagad ugchdg tgd undur onootoi n l ordg ymchn baga bhgu yahwde tm surhii ym bol olon huuhed aw l da it angida
2 | 0 Хариулах
Шутис оюутан [124.158.90.27] 2019/3/26
Өндөр оноо л авч байж it-ийн салбарт амжилттай суралцана шүү дээ. Математик сэтгэлгээ их шаарддаг мэргэжил болохоор хаа хамаагүй сурлага муутай хүүхдүүд чанаргүй сураад ямар ч хэрэг байхгүй
7 | 0 Хариулах
Holbooniihon [202.9.42.11] 2019/3/26
Yee bro manai shutisiihen goy2
0 | 0 Хариулах
харвард оюутан [66.181.161.37] 2019/5/9
шутис оюутан, санал нэг байна
1 | 0 Хариулах
Зочин [202.21.106.131] 2019/3/25
МУИС-ын программ төгссөн хүн байна уу? Хэр вэ?
0 | 0 Хариулах
Tselmeg [49.0.137.192] 2019/3/25
Odoo surch bga. Bagsh nar n sain hicheel n oilgomjtoi yer n haramskhaargui l yum bnlee.
1 | 0 Хариулах
zochin [65.49.38.143] 2019/3/25
ymar sonin hariult ogchihwoo xxa.
1 | 0 Хариулах
xD [202.9.45.173] 2019/3/25
Ene dood kursiin duu tselmeg mun uu xD
1 | 0 Хариулах
Must [202.9.42.204] 2019/3/26
Erunhiiduu bol ene chigleleer shutis iluu
8 | 3 Хариулах
Зочин [103.9.88.50] 2019/3/26
tiim shvv shvtis bol ilvv
1 | 0 Хариулах
Must [202.9.42.11] 2019/3/26
Manai Sur ugaasaa iluu2
1 | 0 Хариулах
Hha [66.181.161.98] 2019/3/26
Manai arhichid iluu2 geechde hha
3 | 4 Хариулах
Зочин [103.57.93.169] 2019/3/26
Цаашдаа эрдэм шинжилгээ хөөж доктор болно гэвэл МУИС илүү, харин шууд ажлын байран дээр гарч өөрөө компани байгуулна гэвэл ШУТИС арай дээр, ядаж олон хүүхэдтэй болохоор танилын хүрээ чинь тэлнэ.
9 | 0 Хариулах
Зочин [1.152.110.196] 2019/3/26
Байна, сайншт. Одоо тэгээд Австралид мэргэжлээрээ ажлаад л явж байна.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.145] 2019/3/26
manai muis olon ulsad magadlan itgemjlegdsen shuu songohod hezee ch haramsahqq
2 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/3/25
ajilchin angigui tiim niigem baiguulah geed baih shig bugdeeree khaan zayatai ajee zarimdaa khaan zayatai geheer ajil hiimeergui sanagdaad baih yum
3 | 0 Хариулах
Зочин [202.21.109.108] 2021/3/13
Mongolchuud ni mergejilten injener hiiged gadnii humuus irj boolin ajil hiideg tiim l uls boloh heregtei sanagdnam. solongoschuud mongold irj ajil hiij mungu huraadag niigmiig uusgene geed l zutgene dee.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.119.147] 2019/3/25
3сая хүнд 155,248 оюутан байх нь хэр зохистой харьцаа бол?
7 | 0 Хариулах
Зочин [43.252.112.104] 2019/3/25
Elsen orogchid ba tugsugchdiin toog ni haritsuulaad statistic hiih heregtei. Denduu baga bga. Ter dundaas yg program bichih hun olohod hetsuu. Yer ni code bichih talaar 10 jilees ni zaaj surgah heregtei. Tsoon hun amtai mongol ulsad yg goy tohiroh mergejil
11 | 0 Хариулах
Зочин [124.158.90.27] 2019/3/26
яг үнэн. Заавал ирээдүйд программ бичих албагүй ч гэсэн алгоритм сайн ойлгосон байхад зөв цэгцтэй сэтгэхэд тус болно. Хэрэгтэй чадварууд сууна
0 | 0 Хариулах
Зочин [202.72.245.198] 2019/3/25
ЭНЭ БОЛ МАНАЙ ХӨГЖЛИЙН ХЭМЖИГДЭХҮҮН ШҮҮ. БИД МАШ ИХ ХОЦОРЧ ЯВНА ШҮҮ ДЭЭ
3 | 0 Хариулах
Зочин [45.117.32.5] 2019/3/25
Бодлогын хүрээнд л нэг салбараа голлож бариад, түүнийг тойрсон дэмжих салбарууд байхад л болно. Монголын хувьд ХАА, Уул уурхай болон МАА л ирээдүйн 40-50 жилийн хөгжлийг авч явна. Харин дагалдах инженерчлэл, ШУ, үйлдвэрлэл, IT, экологи, дэд бүтэц зэрэг салбаруудаа үндсэн хэдтэйгээ уялдах, дэмжих байдлаар л явах хэрэгтэй. Тэрнээс биш дэлхийтэй санхүү, IT-аар өрсөлдөнө гэвэл түүн шиг боломжгүй зүйл байхгүй.
5 | 0 Хариулах
CEO/BEST OF IT OF FUTURE [103.26.194.179] 2019/3/25
Dawhar angli helee surchwal gadaadiij companiud shuuraad l chmg bulaaltsaldana ;)
8 | 1 Хариулах
Зочин [158.69.102.35] 2019/3/29
наадах шиг чинь худлаа юм байхгүй шүү!!!
4 | 2 Хариулах
Зочин [66.181.180.27] 2019/3/25
sain suraad togsj garwl untaj bhad ch tsalin ni dansand ordg mergejil ym shu
7 | 0 Хариулах
Зочин [202.131.228.99] 2019/3/25
Хэрэгтэй судалгаа байна. Жич: ямар их алдаатай бичдэг юм бэ!!!
1 | 0 Хариулах
Зочин [202.9.42.15] 2019/3/25
Англи хэл давхар байнга суралцах шаардлагатай даа. Залуучууд минь битгий хялбар төгсөх юм сонгож бай.
10 | 0 Хариулах
Оюуны өмчөө патентжуулья [202.170.71.157] 2019/3/25
Сонирхолтой санагдлаа. Манайхан бас аль чиглэлд хөгжвөл зүгээр гэдгээ сайн харж байна шүү. Гэхдээ ул нь энэ Интернет гээд байгаа зүйл чинь баахан эрдэмтпийн бүтээлийг дураараа аваад тоон системд шилжүүлээд нэг дэлгэц руу бүгд хараад суугаад байгаа болхоос биш нээх гайхаад бишрээд байхаар зүйл огт биш харин хүнийг алам залхуу болгоно шүү дээ. Мэдлэгтэй хүмүүс оюуны өмчөө сайн хамгаалж сурах хэрэгтэй тэгэхгүй бол хэн дуртай нь хулгай хийгээд л бүтээлийг нь авч өөрийн юм шиг аашлана шүү дээ. Патентжуулах дахин хэрэгтэй. Америкчууд өөрсдийн тэр Аппл бүтээлийг маш сайн патентжуулж байгаа биз дээ яг тэр нь шиг.
3 | 3 Хариулах
Чингисийн баатар [202.179.26.65] 2019/3/25
ГЭХДЭЭ Л МОНГОЛ ЗАЛУУЧУУДЫН 60% ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР СУРЧ БАЙГАА ИРЭЭДҮЙН КОМПАНИЙН ЭЗЭД ШҮҮ.
0 | 18 Хариулах
Зочин [122.201.28.13] 2019/3/25
Ajillah huchgui bossuudaar yugaa hiidgiin.
16 | 0 Хариулах
Зочин [202.179.31.109] 2019/3/25
Тэрүүгээрээ бол өдийг гийгүүлчихсэн баймаар?
4 | 0 Хариулах
Зочин [202.131.226.182] 2019/3/25
Xi Jinping buh udridah ajiltnuudaa engineeruud bolgoson. Uuruu himiin engineer hun. Engineeruudiig olnoor turuulsneer, uls oron hugjinu.
5 | 0 Хариулах
Их мэдэх [202.55.188.39] 2019/3/25
Монголд өнөөдөр 200'000-р л хэнб гуай ч хувидаа компанитай болж болно Гэхдээ л компани авч явахад эз, бизнес-н удирдлага-р хичнээн сайн төгслөө гээд хангалтгүй ээ...! Компанихаа ажилыг туслахаас нь захирлын түвшинд хүртэл маш сайн мэдлэг байх хэрэгтэй.
0 | 0 Хариулах
B [59.153.112.124] 2019/3/25
Манай бүсгүйчүүд л юм дуулгандаа
6 | 0 Хариулах
Зочин [103.26.193.12] 2019/3/25
MT nasaara suraltsah meregjil dee. Suraad l bn duusahgui.
21 | 0 Хариулах
Зочин [202.131.226.182] 2019/3/25
Buh mergejil l tiim shuu dee. Erdemd oroi ugui ee gej...
3 | 2 Хариулах
Зочин [202.179.31.109] 2019/3/25
Бас чиг тийм биш. Манай эмч нар ерөнхийдөө зогсонги байдалтай байдаг.
3 | 1 Хариулах
Зочин [202.179.31.80] 2019/3/25
ХАА бас их бага байна. Уг нь манайд хэрэгтэй салбар биз? Миний бодлоор санаснаас олон эмэгтэй байна. Хангалттай. Бусад орноос сайн үзүүлэлттэй байна хүйсийн хувьд. Энэ чиглэлээр сурдаг бол хамгийн эхлээд англи хэл сурах хэрэгтэй. Тэгээд магистэраа гадаадад хийчих. Сурах явцдаа шууд нэг компанид оюутан ажилчнаар ор ! Тэгж чадвал цаашаа төгсөөд тэр компанидаа эсвэл өөр газар өндөр цалинтай ажиллах үүд хаалга чинь шууд нээгдэнэ. Дараалал нь ердөө л энэ. Гадаадад энэ чиглэлийн компани олон, манайд бол хэцүү дээ. Шууд гарах л хэрэгтэй. Эндээс харагдаж байна. Өөр салбар руу ордог гэж.
14 | 0 Хариулах
ASD [202.131.243.186] 2019/3/25
Hun buhen ijil mergejiltei bh albaguilde. Hun buhen mergejil bur deer ylgaatai.
1 | 1 Хариулах
Зочин [122.201.28.13] 2019/3/25
Yamarch hereggui diplomtoi tugsdog. Tiim bolhoor surah hereg baina uu!?
3 | 14 Хариулах
Зочин [202.126.89.54] 2019/3/25
Ygaad hereggui gj ezemshij chadwal uneheer hedhen jil ajillaad buhel amidralaa daah bolomjtoi mergejil shuudee
16 | 0 Хариулах
Зочин [66.181.176.184] 2019/3/25
Za odoo tegj bolohgui shuu! 10 jil togsoogui yronhiilogchiin gai
2 | 0 Хариулах
Зочин [14.201.64.20] 2019/3/25
Монголын МТ-ийн боловсрол бол үнэндээ муу биш шүү дээ, даанч англи хэлээ сайжруулж чадахгүй байгаа оюутнууд хоцрогдоод, юм сурахгүй үлддэг. Жилээс жилд солигддог салбар болохоор монгол хэлээрх номзүйгээр сурна гэж худлаа санагддаг. Нөгөө талаас чи өөрөө сугарсаар байгаад төгсчихсөн байлаа гээд бусад нь чам шиг суга байдаггүй л байхгүй юу.
23 | 0 Хариулах
wasd [202.131.236.106] 2019/3/26
Ямар үнэн үг вэ.Хэлээ сайжруул оюутнуудаа.Хамгийн гол нь хэл шүү.Би сугарсаар байгаад төгссөн оюутны нэг л дээ.Хэлээ сурахгүй бол чи хөгжихгүй чамайг бараг л ажилд авахгүй гэсэн үг.IT чиглэлээрээ зарим нэг зүйлийг чи өөрөө уншиж судлах зүйл их гардаг энэ нь мэдээж монгол хэлдээр төдийлөн сайн чанартай мэдээлэл байгаад байдгүй ингээл чи хэлгүй бол цааш явахгүй хөгжихгүй гэсэн үг.чи хэлээ сурвал өөртөө маш том хөрөнгө оруулалт хийлээ л гэсэн үг
4 | 0 Хариулах
bold [66.181.185.227] 2023/12/26
it boluul ymr surguuld orhuu heleed ogooc
3 | 0 Хариулах
Зочин [64.119.20.253] 2019/3/25
Хэрэгтэй байх эсэхийг нь та өөрөө л тодорхойлно шүү дээ.
0 | 0 Хариулах
Ta [66.181.161.73] 2019/3/25
Xaxa.ymar syrguuli togsoo wee. Sain surguuliudaas mundag hvvhdvvd zondoo bnalee. Ghdee 2hon surguulias. Eniig l yriad bh shg bna
0 | 0 Хариулах