Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Авто худалдааны цогцолбор" руу Саппорогоос нэг цаг тутамд автобус үйлчилж байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дулааны улирал эхэлж, авто замын нөхцөл сайжирч, иргэдийн зорчих эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулсан байна.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг энэ сарын 1-нээс эхлэн Шадивлангийн уулзвараас дээш 2.1 км сунгажээ.

Мөн 22-ын товчооны орчимд байрлах "Авто худалдааны цогцолбор" хүрэх гэсэн иргэдийн нийтийн тээврээр хурдан, шуурхай үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:60 “Авто худалдааны цогцолбор-Саппоро” чиглэлийн өдөрт үйлчлэх тээврийн хэрэгслийн давтамжийг хоёр дахин нэмэгдүүлж, уг  шийдвэрийг энэ сарын 1-нээс мөрдөж эхлүүлэв.

Авто худалдааны цогцолборын чиглэлд өдөр бүр Саппорогоос 07.55-18.10 цаг хүртэл нийтийн тээврийн автобус нэг цаг тутамд үйлчилнэ. Иймд иргэд та бүхэн нийтийн тээврийн үйлчилгээг сонгож хурдан, шуурхай зорчино уу.

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэж байна гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.