Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн ивээл дор “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэг болно

ikon.mn
2019 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны тавдугаар сарын 6-ны өдөр 09:00 цагт Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэгт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл, Махны холбоо, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Бүртгэл 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 12:00 цаг хүртэл үргэлжилнэ. Хэрэв та хэлэлцүүлэгт оролцох бол ЭНД дарж бүртгүүлээрэй.

Мандат авч хэлэлцүүлэгт оролцохоор ирэхдээ та үндэсний хувцас, эсвэл албан хувцаслаж ирэх ёстойг анхаарна уу.

Хэлэлцүүлэгтэй холбоотой асуудлаар 51-265003 дугаарын утсаар лавлана.

 


Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба